Feeds:
Бичлэгүүд
Сэтгэгдэлүүд

Үйлс 20:33 Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй. 34 Миний энэ гар миний өөрийн болон надтай хамт байсан хүмүүсийн хэрэгцээний төлөө үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. 35 Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв. 36 Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирав. 37 Тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа. 38 Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байв. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.

Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэж Паул зөвхөн мөнгөний талаар яриад зогсохгүй, мөн өөрийн туулж өнгөрүүлсэн Христитгэлт амьдралыг дүгнэж хэлж байна гэлтэй. Энэхүү зарчим хүний амьдралын санхүүгийн талбарт үйлчилхээс гадна гэр бүл, үр хүүхэд болон сүнс, сэтгэл, зан чанар гээд хүний амьдралын бүх талбарт адил нөлөөлдөг. Бидний ЭЗЭН Есүс энэ зарчмын дагуу амьдарсан бөгөөд энэ тухай нэг биш удаа зааж байсан нь Библид бичигдсэн байдаг.

Нөгөө талаас бидний төрөлхийн зан чанар болон энэ дэлхий эсрэг талыг нь заадаг бөгөөд “өгөхөөсөө авсан нь хождог хорвоо”  мэтээр ухаж суртачилдаг. Энэ бол материаллаг үзэл. Хэрэв бидний итгэл үнэхээр мөнх амьдралд итгэдэг бол дээрх зарчим илүү утга учиртай санагдана. Үүнд итгэж амьдарвал бид энэ амьдралдаа ерөөгдөөд зогсохгүй, мөн мөнх амьдралдаа ч илүү ерөөгдөнө.

Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэж үнэн үү? Энэ зарчим таны амьдралд хэр бодитой үйлчилж байна вэ?  Тодорхой жишээ татна уу?

 

Захиас

Үйлс 20:28 Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. 29 Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. 30 Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татахаар гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. 31 Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. 32 Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний хамт өв залгамжлалыг өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна.

Элч Паул Эфэс хотын чуулгануудын ахлагч нарт сүүлийн захиасаа үлдээж, дахиад уулзахгүй тул сэтгэл хөдлөм байдлаар хагацаж байна. Гол нь өөртөө болон Ариун Сүнсний харгалзуулхаар өгсөн сүргүүдэд анхаарал тавьж, гадна, дотноос ирэх худал сургаал заагчдаас сонор сэрэмжтэй бай гэжээ. Гэхдээ хамгаас илүү Бурханы нигүүлслийн үгэнд даатгаж байгаа нь тэдгээр ахлагчдыг цаашид  амжилттай явуулах гол хүчин зүйл бол Бурханы Үг гэдгийг онцолж байна.

Өнөөдөр Үгийн үйлчлэл хийдэг ахлагч хийдэг хүн нэг бүр Бурханы Үгийг зөв заах хариуцлага хүлээсэн тул зөв сургаал заахын тулд өөрийгөө Үгийн үйлчлэлд сайн бэлдэх ёстой. Бусад пасторуудын сургаалыг өөрийн болгоод хуулаад байх нь сайн биш. Хамгаас илүү буруу сургаалыг ялгаж чаддаг байх учиртай. Христийнхний дунд дэлгэрээд байгаа буруу сургаалуудаас зайлсхий. Энэ итгэгч хувь хүмүүст ч гэсэн хамаатай. Итгэгч хүн бүр Бурханы өмнө шүүлгэнэ гэдгийг мартаж болохгүй. 

  •   Өнөө үеийн өргөн дэлгэр тархаад байгаа буруу сургаалууд юу вэ?
  •  Та үнэн зөв сургаалыг худал буруугаас хэрхэн ялгадаг вэ?
  •  Та Бурханы Үгийг хэрхэн судалж байна вэ?

Амьдралын зорилго

Үйлс 20:22 Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсэнд захирагдан явж байхдаа ч намайг тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй. 23 Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. 24 Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн. 25 Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ. 26 Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруугүй гэдгийг би та нарт энэ өдөр гэрчлэх байна. 27 Учир нь би Бурханы бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь огт үгүй билээ.

Өөрийнх нь очих хот бүрд хүлээс болон зовлон хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс илчисээр байхад Паул тухайн Сүнсэнд дуулгавартай захирагдсаар Иерусалим руу яюж байв. Ийнхүү үг дуугүй дуулгавартай байх гол шалтгаан нь Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж, Түүний бүхэл төлөвлөгөөг мэдүүлэх гэсэн зорилго байжээ. Паулын амьдралын зорилго нь эд хөрөнгө, нэр алдар байсангүй. Харин тэр амьдралынхаа эцэс хүртэл Сайн мэдээг тунхаглах зорилгодоо үнэнч хэвээр байсан юм.

Бурхан нэг ч хүнийг мөнхийн тамд битгий унаасай, бүх хүн Түүний өмнө гэмшиж, мөнх амьтай болоосой гэж хүсдэг. Тийм ч учраас Өөрт нь итгэдэг хүн нэг бүрийг Сайн мэдээг дэлгэрүүлж, хүний төлөө гэсэн Түүний бүхэл төлөвлөгөөг мэдүүлээсэй гэж хүсдэгт би итгэдэг. ЭЗЭН танаас ийм зүйлийг хүсч байгаа гэдэгтэй та санал нийлэх үү? Таны амьдралын эрхэм зорилго юу вэ?

Сургаалын цөм

Үйлс 20: 18 Тэднийг ирэхэд тэр -Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш миний ямар байсныг та нар мэднэ. 19 Би Эзэнд даруу зангаар болон нулимсан дунд, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон зовлон дунд үйлчилж байсан. 20 Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургаж, 21 Бурханы өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай иудейчүүд болон грекчүүдэд гэрчилсэн.

Паул хэрхэн хаагуур ямар зорилготой явдаг байсныг 20,21 ишлэлдүүдэд хэлсэн байна. Түүний нийтэд болон айлаас айлд сургаж байсан сургаалын гол нь Бурханы өмнө гэмших гэмшил, бидний ЭЗЭН Есүс Христэд итгэх итгэл байжээ. Энэ бүхний төлөө Паул хавчлага, зовлон, зүдгүүрийг тэсвэрлэдэг байв. Тэгхээр Үгийн үйчлэл хийж байгаа хүмүүсийн гол ярих зүйлс нь тодорхой байна.

Харамсалтай нь, олон итгэгч нар дээрх зүйлсийг дахин дахин сонссоор байгаад мэддэг болчихслн тул анхан шатны сүүн тэжээл гэж ойлгодог. Тиймд тэд шинэлэг сургаал хүсдэг талтай. Үнэндээ шинэ сургаал гэж байхгүй харин дамжуулж байгаа хэлбэр нь өөрчлөгдхөөс, Сайн Мэдээний агуулга хэзээ ч өөрчлөгдөх ёсгүй юм. Итгэгч хүн хичнээн жил ч болсон бай Бурханы өмнө гэмшсээр байж, бүх амьдралынхаа туршид Есүс Хрстэд Аврагч ба ЭЗЭН хэмээн итгэсээр байх ёстой. 

  1. Таны хувьд сургаалын гол цөм нь юу байх ёстой гэж үздэг вэ?
  2. Христитгэл гэж хэнд, хэн гэж итгэхийг хэлэх вэ?
  3. Та хэр ойрхон Бурханы өмнө гэмшдэг вэ?-

Азтай залуу

Үйлс 20:1 Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулаад, тэднийг сэнхрүүлэв. Тэгээд тэдэнтэй салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. 2 Тэр тэдгээр нутгуудаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд  3 гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв.  4 Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гайос, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав. 5 Гэвч тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа. 6 Бид Исгээгүй Талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв.7 Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн, тэдэнтэй ярилцан шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. 8 Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа. 9 Тэнд Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход тэр нас барсан байлаа. 10 Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд, -Бүү зов. Тэр амьд байна гэлээ.  11 Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа. 12 Нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.

Эфэст болсон үймээн намжсны дараа Паул дагалдагчдыг эрчимтэй урамшуулж, сургаж, ятгасаар байв. Иүдейчүүд түүний эсрэг хуйвалдаан зохиож байсныг хүртэл мэдээд Тройд ирж, тэндээ долоо хоносон байна. Харин эхний өдөр буюу Бүтэн сайн өдөр цуглаан хийж, тэр нь шөнө дунд хүртэл үргэлжилсан тул нэгэн залуу зүйрмэглэж байгаад хоёр давхраас унан нас барсан боловч ЭЗЭН Паулаар дамжуулан түүнийг амилуулсан байан. Юутух гэгч үнэхээр азтай залуу юм.

Амилалтаас илүү Паулын эрчимтэй үйлчлэл болон тухай үеийн итгэгч нарын амьдрал ямар эрсдэлтэй бөгөөд итгэлээр дүүрэн гал халуун байсныг олж харах нь зүйтэй. Тэдний Зоогийн ширээний ар дахь гэр бүлсэн байдал, амь нэгтэй байдал, мөн ЭЗЭНий Үгэнд цангамал байдлыг харж байна. Бурханы хүмүүс эв нэгдэлтэй байхад Тэр тэдний дунд гайхамшигт байдлаар ажилладаг гэдэгт итгэлтэй байна. 

1. Юутух шиг үхээд, тур даруй аимлсан түүх та сонссон уу? 2. Бурхан яагаад түүнийг амилуулсан юм бол?     3. Бурхан яг одоо та нарын дунд юу хийж байна вэ?

Older Posts »

Follow

Get every new post delivered to your Inbox.