- Аварлын зам, Үйлс 4:1-12
“Бурханд хүрэх олон зам бий. Бүх шашнууд нэг л зүйлийг заадаг, бүгд л хүний сайн сайхны төлөө” гэцгээдэг. Есүс Христийг загалмай дээр үхээд, дахин амилснаас хойш Бурханд хүрэх өөр аварлын зам үгүй гэдгийг Ариун Сүнсээр дүүрч, онгод орсон хүмүүс бичиж үлдээсэн нь жинхэнэ үнэн мөн. Гэхдээ итгэгч хүмүүс бусад шашнуудыг доош нь хийж, муулж, маргаан мэтгэлцээнд ялахыг зорилго болгох хэрэггүй. Хүн сүнсээр дахин төрснийхөө дараа л Аварлын зам бол ГАНЦ гэдгийг харах болно. Бид Есүсийн үхэл, амилалтын утга учир болох Бурханы нигүүлсэл ба хайрыг бусдад дамжуулах үүрэгтэй.
Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж,-Ахлагчид болон ард түмний захирагчид аа! Хэрэв бид энэ хүн хэрхэн эдгэрсэн талаар уг өвчтэй хүнд сайн үйл хийснийхээ төлөө өнөөдөр байцаагдаж байгаа бол, та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй. Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.
Бурхан Аав аа, Та хүн төрлөхтнийг хайрласан хэвээр, нэг ч хүний мөхүүлхийг хүсдэггүй бөгөөд зөвхөн Та хүний мөнхийн хувь тавиланг шийдэх эрх мэдэлтэй тул бид дотны хайртай хүмүүс болон таньж мэдэхгүй, тэр ч байтугай өстөнгүүдийнхээ авралыг Танаас гуйж байна. Ариун Сүнс ээ, Та тэдний сүнсний мэлмийг нээж, Есүс Христээс өөр аварлын зам байхгүй гэдгийг харуулаач. Танд итгэдэг ч төөрөн будилж, хууран мэхлэгдэж яваа хүүхдүүддээ аварлын зам бол ГАНЦ гэдэгт эргэж буцалтгүй итгэхэд нь туслааяч гэж Есүс нэрээр залбирч байна. Амен.
- Хожмын үе, Үйлс 2:14-21
Бид нар өдөр бүр цаг агаарын мэдээ харж, ажил амьдрал болон хувцаслалтаа хүртэл тохируулдаг. Харин Библид хожмын цаг үеийн тухай урьдчилан хэлсээр байтал харамсалтай нь бид төдийлөн амьдралаа Бурханаар удирдуулдаггүй. ЭЗЭНий агуу цог жавхлант ӨДӨР ирэхээс өмнө Ариун Сүнс бүх итгэгч хүмүүст, эр эм, хөгшин залуу гэлтгүй эш үзүүлэх (урамшуулах, зоригжуулах, босгон байгуулах) бэлэг авъясыг асгана гэжээ. Ариун Сүнсний энэхүү үйлчэл нь хүмүүсийг авралд хөтлөх эрхэм зорилготой. Та итгэдэггүй хүмүүсийг ч гэсэн урамшуулан зоригжуулж байгаарай.
Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан, “Бурхан айлдаж байна. “Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, залуучууд чинь үзэгдэл үзэн, хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно. Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээр Сүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно. Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч, доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд энэ нь цус, гал, суунаглах утаа болой. Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнө нар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна. Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно”".
Ариун Сүнс ээ, Таны бид нарт өгчихсөн эш үзүүлэх бэлэг авъясыг ашиглах итгэлийн алхам хийхэд туслаач. Бидний зүрхийг Өөрийн хайраараа бялхааж, эргэн тойрондоо байгаа хүмүүсийг урамшуулан босгож, зоригжуулах мэргэн ухааны үгс болон мэдлэгийн үгсийг бидний аманд хийж өгөөч. Өөрийн хүмүүстээ бүх ертөнцийг хайрлаж, Сүнс ба Үнэн дотор Таны төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг босгон байгуулж явах хүч чадлыг өгөөрэй. Амен.
- Бурханы гэр бүл, Эф 2:11-22
Би энэ дэлхийд мэндлэхдээ Хорлоогийнх гэдэг айлд 6 хүүхдийн отгон нь болж төрсөн. Би хэдийгээр ах эгч нараасаа өөр эцэгтэй байсан ч, тэд нар минь намайг гэр бүлдээ хүлээн авч, хайраар өсгөсөн юм. Харин бид өөр өөр гэр бүлд төрсөн боловч Христэд итгэх итгэлээр Сүнсээр дамжуулан Бурханы гэр бүлд дахин төрдөг. Энэхүү шинэ гэр бүлд итгэгч хүмүүс хамтдаа байгуулагдаж байдаг. Та Бурханы гэр бүл болох сүм дотор итгэлийн ах эгч дүүс нартай хамт алхаж байна уу?
Тэр ирж, алс хол байсан та нарт болон ойр байгсдад энх тайвныг тунхагласан юм. Тиймээс бид цөмөөрөө нэг Сүнс дотор Христээр дамжуулан Эцэг уруу очих замтай болжээ. Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм. Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.
Бурхан Аав аа, Та биднийг энэ хатуу хорвоод бутач хүүхдүүд мэт хараа хяналтгүй үлдээлгүй, харин итгэлийн ах эгч нарын сүнсний халамжинд өсгөж байгаад баярлалаа. Бид Христ дотор Бурханы гэр бүл болж, Таны хүмүүсийн хайр халамжин дор сүнсээр өсч, мөн бусдыг Христийн араас дагуулах эрхэм зорилгоо сайн биелүүлэхэд минь туслаарай. Энэ амьдралын турш сүнсний эрх мэдэл дор явж, бусдыг мөн ийнхүү дагуулахад минь сургаарай. Амен.
- Нэг биеийн эрхтнүүд, Ром 12:3-5
Ганц мод гал болохгүй гэдгийг мэддэг хирнээ хүн ганцаараа бүхнийг хийх гээд зүтгээд байдаг. Олон талт авъястай хүн байж болно. Гэхдээ Христийн бие болох сүм чуулганы дотор итгэгч хүн нэг бүр Ариун Сүнснээс өгөгдсөн бэлгүүдийн дагуу, нэг биеийн эрхтэн адил бусад эрхтнүүдтэй харилцан хамааралтай ажиллах ёстой. Хүн бүр тухайн цаг үед өөрт өгөгдсөн үүргийг Бурхан ба бусад итгэгч нарын өмнө сайн биелүүлэхийг хичээх хэрэгтэй.
Учир нь надад өгөгдсөн нигүүлслээр би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Нэг биед олон эрхтэн байдгийн адил, мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм.
ЭЗЭН минь ээ, Та Өөрийн хүүхэд нэг бүрт Сүнслэг бэлгүүдийг өгч, нэг биеийн эрхтэн адил бусадтайгаа харилцан хамааралтай байхаар зохицуулсанд баярлалаа. Харин одоогоор сүмдээ хэрхэн юу хийж үйлчлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст Сүнсээрээ дамжуулан илэрхийлэл өгөөч. Мөн хийж байгаа зүйлсээ бусдынхаас илүү гэж буруу ойлгоод, биеэ тоон өөрийгөө бусдаас дээгүүр тавихаас хамгаалж өгөөрэй. Та бол бидний Тэргүүн, бид Таны бие дотор нэг нэгэндээ эрхтэн гэдгийг сургаж байгаад баярлалаа. Амен.
- Санаа нийлэх, Мат 18:18-20
Хоёр хүн санаа нийлэхгүй бол хамт алхах уу? Аливаа хаанчлал эв нэгдэлгүй бол хэрхэн оршин тогтнох вэ? Үүний адилаар аливаа сүм цуглааныг эв нэгдэлгүй төсөөлөхийн аргагүй. Чуулган ЭЗЭНий нэрээр эв нэгдэлтэй, нэгэн хараан дор, нэг сүнслэг удирдагчийн дор байвал Бурхан тэдний дунд оршиж, Түүний хүсэл төлөвлөгөөнүүд илүү эрчимтэй бас үр дүнтэй хэрэгжинэ гэжээ. Та эв нэгдлийг дэмжээрэй.
Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.
Бурхан, Та Гурвалаар төгс эв нэгдэл ба хамтын ажиллагааг бид нарт үргэлж зааж, сургаж байдагт баярлалаа. Итгэгч бид өөрсдийн эсийн бүлэг, сүм цуглаандаа эвдрэлцлийг бус харин эв нэгдлийг таригч, дэмжигч байхад туслаарай. Ингэснээр бид нар сүм цуглаандаа болон өөрсдийн амьдралдаа Таны гайхамшигтай амлалтуудыг хүлээн авах болно гэж Есүсийн нэрээр тунхаглаж байна. Амен.
- Бидний гэрчлэл, Иох 17:21-23
Христийн СҮМ маш олон урсгал чиглэлүүдэд хуваагдсан нь муу зүйл биш. Үүнийг бид бие олон эрхтэнүүдтэй байдагтай зүйрлэдэг. Нөгөө талаар Христийн сүмүүд бүгдээрээ нэг хэвэнд цутгасан мэт байх албагүй. Бид бусад ах дүүсийг өөрсөд шиг байлгах гэж шүүмжлэх ёсгүй. Бид Эцэг, Хүү, Ариун Сүнс НЭГ байдгийн адил сүнсний эв нэгдэлтэй байвал энэ дэлхийд Бурханыг маш хүчтэй гэрчилж чадна.
Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно.
Бурхан минь ээ, Христийн сүм чуулганууд, пастор удирдагчид болон итгэгч ах дүүс нарыг Таны ХАЙР дотор эв нэгдэлтэй байлгаж өгөөрэй. Та Өөрийн Ариун Сүнс ба үнэний үгсээрээ удирдан дагуулаарай. Бид санаа нэгдэн эвдрэлцэл, хагарал, өрсөлдөгч, атаархлын муу сүнснүүдийг Есүс Христинй нэрээр эсэргүүцэн байна. Төгс төгөлдөр холбоос болсон Таны Хайрыг итгэгч хүн нэг бүрийн амьдралд тунхаглаж байна. Амен.
- Бидний бодлоос илүү, Эцэс 3:20-21
Бид бүгдээрээ амьдралдаа ихийг бүтээж байгуулъя гэсэн бодол санаатай явдаг. Тэгээд бид ажил мэргэжил сонгож, сургуул соёлд сураад амжилтын шатаар өөрсдийн хүчээр мацаж эхэлнэ. Харин Амьд Бурханд итгэдэг хүмүүсийн дотор бидний бодож санаснаас хавьгүй ихийг үйлдэх чадвартай хүч ажиллаж байдаг гэдгийг санацгаая.
Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтугай. Амен.
Ариун Сүнс ээ, бид Таныг мартаж, өөрсдийн хүч ба энэ дэлхийн арга замуудад илүү найдаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин Та бидний бодож санаснаас хэмжээлшгүй ихийг хийх хүч чадалтай бөгөөд хүсэлтэй гэдэгт итгэж, өөрсдийн хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөнүүдээ Таны хүсэлд даатгая. Бидний амьдралд хийсэн бүх зүйлсийн төлөө Танд баярлалаа. Амен.
- Оюун ухааныг Нээгч, Лук 24:4-49
Христ хүн төрлөхтний төлөө зовлон эдэлж, загалмай дээр үхээд, гурав дахь өдрөө үхэгсдээс амилсан гэдэг үлгэр досог шиг зүйлд эрүүл ухаантай хүн итгэх үү? Та урьд нь бас ингэж бодож, ярьдаг байсан даа. Харин Бурханы Ариун Сүнс бидний оюун ухааныг нээсэн тул бид ийм энгийн зүйлд итгэсэн. Сүнс бид нарт Библийн хуудсудыг амьдруулж өгдөг тул бидний амьдрал өөрчлөгдөж, Бурханы амласан сайн сайхан ирээдүйд итгэж найдсаар байгаа юм.
Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. -Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв. Есүс тэдэнд хандаж -”Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно. Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм. Энэ бүхний гэрч бол та нар мөн. Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ.
Ариун Сүнс ээ, яг одоо энэ дэлхий дээр Бурханы хийж байгаа зүйлсийг харах сүнсний мэлмийг нээж өгөөч. Мөн миний амдралд Бурхан юу хийж байгаа, надад юу хэлж байгааг ойлгохын тулд оюун ухааныг минь нээж өгөөч. Саад болж буй бүх зүйлсийг ТА зайлуулж өгөөч гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- “Миний нигүүлсэл чамд хангалттай”, 2 Кор 12:1-12
Та өөрийгөө мөхөс сул дорой гэж сэтгэл санаагаар унаж явдаг уу? Магадгүй энэ нь оюун ухааны чадвар, эсвэл бие махбодын хэвийн бус хэлбэр, аль эсхүл илүү дутуу эрхтэн гэх мэт. Хэрэв та ямар нэгэн байдлаар өөрийгөө голж, бусдаас ичиж, энэ байдалдаа хэн нэгэнийг эсвэл Бурханыг буруутгаж явдаг бол Бурхан танд, “Миний нигүүлсэл чамд хангалттай, Учир нь мөхөс байдал дотор миний хүч бүрэн төгс болно” гэсэн байна. Бурханы хүүхдүүд бид өөрсдийгөө байгаагаар нь хүлээн авч, хайрлаж явах ёстой ажээ.
Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ. Үүнийг надаас салгаач гэж би энэ талаар Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм. Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ. Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг.
Тийм ээ, Бурхан Та бидний мөхөс байдалд алдарших болтугай. Өөрийн хүүхдүүддээ мөхөс байдалдаа сэтгэл санаа болон итгэлээр уналгүй, харин ч тэдгээрийн утга учрыг нээж, мөнхийн үнэ цэнийг нь олж ухаархад туслаарай. Ариун Сүнс ээ, итгэгч хүн нэг бүрийн шаналж, ичиж, сэтгэл дундуур явдаг “өргөсийг” баяр хөөр болгож, Бурханы хүч чадлыг гэрчилсэн зүйл болгон ашиглаарай. Есүсийн нэрээр, амен.
- Бидний Туслагч, Иох 14:25-31
Хүн Ариун Сүнсний ятгалгаар анх гэмтэй гэдгээ ухаарч, Бурханы өмнө гэмшээд авралыг хүлээж авдаг. Тэгээд Туслагч Есүс Христийн зааж, тушаасан зүйлсийг бид нарт сургаж эхэлдэг. Ингэхдээ Библи, бусад итгэгч нар болон бидний амьдралд тохиолдож буй олон үйл явдлуудыг ашигладаг байна. Та зүрх сэтгэлээ нээгээд Ариун Сүнсний хэлж буй үгс, сургамжийг сонсоод, дагахыг хичээгээрэй. Тэр өнөөдөр бид нарт ямар нэгэн зүйлийг хэлэх гээд бидний зүрх сэтгэлийг тогшссор байгаа шүү.
Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ. Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно. Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай. “Би яваад, та нар уруу ирнэ” гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм. Энэ нь тохиолдох үед та нарыг итгүүлэхийн тулд үүнийг тохиолдохоос өмнө та нарт Би одоо хэллээ. Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй. Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо. Эндээс явцгаая.
ЭЗЭН минь ээ, би өөрийн эрхгүй энэ ертөнцийн өгдөг эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө, зугаа цэнгэл гэх мэт зүйлсийг эрэлхийлэх юм. Ариун Сүнс ээ, Есүс Христийн амласан АМАР АМГАЛАН-гаар амьдарч сурахад минь тусалж өгөөч. Та энэ дэлхийн амьдралын асуудлууд үнэхээр тур зуурынх гэдгийг дахин сануулж байгаад баярлалаа. Та амласан ёсоороо буцаж ирээд Өөртөө итгэж, найдддаг хүмүүстэй хамт үүрд мөнх хаанчлах болно гэдэгт бид итгэж байна. Та хурдан ирээрэй. Амен.
- Ариун Сүнсний дүүргэлт, Үйлс 2:1-4
Бид нар Бурханы өмнө гэмшин, Түүний Хүү Есүс Христийг Аврагч ЭЗЭНээ болгох үед Ариун Сүнс бидний зүрх сэтгэлд орж ирж, бид нар Түүний хүч нөлөөгөөр өөрчлөгдөж эхэлдэг. Ариун Сүнсний дүүргэлт гэдэг нь зөвхөн харь хэлээр ярихдаа биш, харин Сүнсний хүч чадлаар амьд Бурханыг гэрчилж амьдрах хүч чадлыг хүлээн авч байгаадаа юм. Харамсалтай нь, бид өөрсдийн хүч чадал, мэдлэг боловсрол, оюун ухаан болон энэ дэлхийн арга замуудад илүү найдсан хэвээр байдаг. Харин та юунд илүү найддаг вэ?
Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа. Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ. Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
Ариун Сүнс ээ, Та Өөрийн хүч чадлаараа биднийг дүүргэж, бидний зүрх сэтгэл, оюун ухаан, хэл яриаг шинэчилж, бидний амьдралыг бүрэн удирдаач гэж залбирч байна. Таны хүч чадлаар гэмт бодлуудаа захирч, муу сүнснүүдийн нөлөө, уруу татлагуудыг эсэргүүцэн, Есүс Христийн нэрээр хөөн зайлуулж, ялгуулсан амьдралаар Таныг алдаршуулан амьдрахад минь туслаарай. Бүх алдар нь зөвхөн Танд үүрд орших болтугай. Амен.
- Есүсийн хөлд унах, Лук 8:40-42, 49-56
Синагогийн ахлагч хүн орох оронгүй бадарчин номлогчийн хөлд унана гэдэг бол үнэхээр цөхөрсөн, хамаг итгэл найдвараа тавьсны илрэл гэж би ойлгож байна. Манайхаар бол хороо, сум, аймгийн засаг дарга хүн явуулын Аварлын Зар тараагчид хөл алдаж байна гэж төсөөлхийн аргагүй. Харин итгэгч бид нарт ийм л даруу, шаргуу, итгэлтэй гуйлт дутагдаад байгаа юм уу даа. Та юу гэж бодож байна?
Буцаж ирэхэд нь олон түмэн Есүсийг угтан авав. Учир нь тэд бүгд Түүнийг хүлээж байсан билээ. Үзэгтүн, синагогийн ахлагч Иайр гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэртээ очихыг Түүнээс гуйжээ. Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа.
ЭЗЭН, Та бол миний амьдралын цорын ганц найдвар, хамгаалалт, хадан суурь. Та бол орчлонгийн цорын ганц АМЬД БУРХАН бөгөөд миний тайвшрал, амар тайван, эдгэрэл, чөлөөлөлт, хангалт зөвхөн Танаас ирдэг. Би Танд байгаа бүхнээрээ өртэй, би Танд өөрийн хайртай хүмүүсээ өргөж байна. Би Танд өөрийн үйлчлэлээ даатгаж байна. Учир нь Та миний хийж, өгч чадахгүй байгааг дүүргэдэг ЭЗЭН билээ. Би Танд бүх алдрыг өргөж байна. Амен.
- Ариун Бичээс, 2 Тим 3:15-17
Итгэгч бид “ойлгохгүй байна” гэсэн шалтгаанаар Библийг бараг уншдаггүй. Эсвэл хагас дутуу хэдэн ишлэл энд тэндээс буруу зөруу татаж мэдэмхийрнэ. Зарим нь өөрсдийн үзэл бодлыг батлах гэж Библийг ашигладаг бол нөгөө хэсэг нь Библиэс зөвхөн сайн сайхан амлалтуудыг нь түүвэрлэнэ. Ерөнхийдээ итгэгч нар Библитэй бараг харьцдаггүй, уншдаггүй, эсвэл буруу харьцдаг нь харамсалтай. Гэтэл өнөөдөр Бурхан ихэвчлэн Библийн үгсээр дамжуулан гэмт хүмүүсийг ятган, авралд хүргэж, итгэгч нарын амьдралыг баттай удирдсаар байна. Та Библитэй юу? Та Библиэ тогтмол уншдаг уу?
Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон. Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.
Бурхан минь ээ, Таны амьсгалснаар бичигдсэн Ариун Бичээсүүдийг дутуу үнэлж, өөрсдийн эрх ашиг, сонирхол, хүслийн дагуу буруу ашиглаж байсан биднийг уучилсанд баярлалаа. Харин өнөөдрөөс бид Таны алдаагүй, зуун хувийн баталгаатай илчлэлт болсон Библиэр дамжуулан Тантай амьд харилцаатай байж сурахыг хүсч байна. Ариун Сүнс ээ, Та бид нарт Библийн үгсийг амьдруулж, амьдралдаа хэрэгжүүлэхэд минь мэргэн ухаан өгч туслаарай. Библийн Амьд Үгсээр заалгаж, зэмлүүлж, залруулж, чиглүүлж амьдархыг хүсч байна. Амен.
- Үнэний Сүнс, Иохан 16:12-15
Үнэний Сүнс бүх хүмүүсийг үнэн рүү удирддаг тул зарим нь үнэнийг мэдэж, Бурханы замаар замнаж, Есүсийг даган амьдардаг. Хажуугаар нь, хүмүүсийг хууран мэхэлж, төөрөгдүүлж байдаг худал хуурмагийн сүнс гэж байдаг болхоор хүмүүс улаам цайм худал зүйлсэд үнэмшиж, буруу замаар амьдарсаар зүрх сэтгэл нь улам хатуурч, Бурханаас холдсоор байгаа нь үнэхээр харамсалтай. Ариун Сүнс Есүсийн хэлсэн үгс, Түүний амьдрал, Библид бичигдсэн зүйлсийг хэзээ ч зөрчихгүй, харин тэдгээрийг батлана.
Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй. Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ. Эцэгт байгаа бүх юм Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.
ЭЗЭН минь ээ, хүнийг бий болгосон цагаасаа эхлээд өдөр бүр Өөрийн амьд үгсээрээ тэтгэж, сүнс, санаа бодлыг нь шинэчилж, үнэний Сүнсээр амьдралыг нь удирдан чиглүүлж байдагт баярлалаа. Эдгээр хожмын үед Ариун Сүнсний удирдамжийг мэдэрч, амьдралаа удирдуулах нээлттэй зүрх сэтгэлийг Өөрийн хүүхдүүдэд өгөөч. Мөн худал хуурмагийн сүнсний ажлуудыг ялгах чадварыг бас өгөөрэй. Хүний зүрх их хуурамч байдаг тул зүрхнийхээ хүслүүдийг үнэний Сүнс ба Библиэр шалгаж сурахад туслаарай гэж залбирч байна. Амен.
- Бурхан биднийг ичгүүр болгохгүй, Дуул 25:1-7
Итгэгч бид “ичгүүр” гэдгийг олон янзаар өөр өөрийнхөөрөө тайлбарлах байх. Давидын хувьд дайснууддаа дийлэгдэхгүй, гэм нүглээ бүрэн уучлагдсан байх утгаар хэлсэн бололтой. Гэвч Давид олон удаа ялагдал хүлээж, ЭЗЭНий Өргөөг өргөх ёслол дээр хувцсаа тайчиж ичгүүртэй байдалд орж байсан. Бидний ичгүүртэй байдал Бурханы хувьд ичгүүртэй юу? Бурхан биднийг ичгүүртэй мэт байдалд оруулахдаа Өөрийн замуудыг зааж сургаж байж болох уу? Бурхан биднийг ичгүүр болгохгүй гэдэг нь бидний бүх нүглийг бүрэн уучилж, дахин сөхөхгүй, бид нарыг хэзээ ч орхихгүй, мартахгүй гэсэн үг мөн үү?
ЭЗЭН, Тан уруу би сэтгэлээ өргөдөг. Бурхан минь ээ, би Танд итгэдэг,
Намайг бүү ичгүүр болгооч. Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.
Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй.
Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно.
ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч.
Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач.
Учир нь Та бол миний авралын Бурхан юм. Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.
ЭЗЭН, Өөрийн өршөөл болон хайр энэрлийг дурсан санаач.
Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ. Миний залуу насны нүглийг, эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач.
Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач, ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач.
Бурхан Та бол сайн бөгөөд шулуун шударга учраас гэмтэй надад замыг зааварладагт баярлаж байна. Та Өөрийн хүүхдүүдийн бүх гэм нүглийг уучилсаар байдагт баярлалаа. Гэсэн ч бид Таны өмнө даруу байж, Таны замуудад суралцаж, гэрчлэлээр дүүрэн амьдармаар байна. Танд итгэл найдвараа тавьж, Таны Хүү Есүс Христийг дагадаг хүмүүсийн хувьд Таны бүх замууд хайр энэрэл ба үнэн гэдэгт бид итгэж байна. Та биднийг ичгүүртэй байдалд бүү оруулаач гэж залбирч байна. Амен.
- Бурханыг хүлээ, Үйлс 1:1-5
Бурханы амласан Аврагчийг хүн төрлөхтөн 4 мянганы турш хүлээсэн, Абрам Бурханы амласан хүүг 25 жил, Израил Египтын боолчлолоос чөлөөлөгдөх гэж 430 жил, Шинэ Гэрээний Сүм Бурханы Ариун Сүнсийг арван хоног хүлээгээд хүлээн авсан байна. Есүс Христийн дахин ирэлтийг Сүм хоёр мянганы турш хүлээсээр байна. Бурхан бидний мэддэг цаг хугацаанд баригддаггүй, Тэр Өөрийн төгс төлөвлөгөөний дагуу ажилладаг нь бид нарт Түүний хүлээж сурхыг сануулж байна. Хэдийгээр хэн нэгэн хамгийн хэцүү зүйл бол хүлээлт гэж хэлсэн боловч Бурханыг хүлээх нь бидний хувьд сайн.
Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв. Тэгээд элч нарыг нэг дор цуглуулан Иерусалимыг орхилгүйгээр Эцэгийн амласныг, Түүний “Та нар Надаас сонссоны дагуу, Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгуу.
ЭЗЭН Таныг хүлээгчдийн хүч нь шинэчлэгдэж, ядарч цуцахгүй гэж амласанд баярлалаа. Таныг хүлээх нь бидний амьдралд хийж байгаа Таны сайн сайхан зүйлсийг харах тэвчээрийг суулгаж, бидний итгэлийг улам хүчтэй болгодогт талархая. Харин яг одоо Таны төгс цагийг хүлээх сэтгэлийн хүч, хөдлөшгүй амар тайван байдлыг гуйж байна. Ингэснээр Таны бэлдсэн хамгийн сайныг хүлээн авахыг хүсч байна. Таныг хүлээж сурах нууцад сургаач гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Ариун Сүнсний үйлчлэл, Үйлс 10:34-48
Бурхан бүх хүмүүсийг адилхан хайрладаг. Гэхдээ Түүний Хүү Есүс Христэд итгэсэн хүмүүс гэм нүглийн шийтгэлээс уучлагдаж, Түүний Ариун Сүнсийг бэлэг болгон хүлээн авдаг. Ариун Сүнсийг хүлээн авсан хүмүүс Түүний сүнслэг бэлгүүдийг бас хүлээн авч, тэдгээр бэлгүүдээр Бурхан ЭЗЭНдээ үйлчилбэл Ариун Сүнсний үр жимсүүдийг амьдралдаа харж, гэрчлэл дүүрэн амьдрана. Та Ариун Сүнсний хуваарилдаг сүнслэг бэлгүүдээс өөртөө оногдсныг олж, хөгжүүлж байна уу?
Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв. Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүх хүн дээр Ариун Сүнс буув. Хөвч хөндүүлсэн итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүмүүс харь үндэстнүүд дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэлүүдээр ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов.
Ариун Сүнс минь ээ, Та бүх итгэгч нарт Өөрийн хүссэнээр бэлгүүдээ хуваарилдагт баярлалаа. Бид Таны өгсөн бэлгүүдийг нээн илрүүлж, ёүнслэг удирдагч нарын удирдлаган дор үйлчлэлээр дамжуулан хөгжүүлж, амьдралдаа сэтгэл хангалуун, баяр хөөртэй алхахыг хүсч байна. Таны өгдөг бэлгүүдийг олж хараагүй байгаа итгэгч нарт итгэлээрээ хүлээн авч, дуулгавартай үйлчлэн, бэлгүүдээ хөгжүүлэхэд нь туслаарай гэж залбирч байна. Амен.
- Тэр таныг шагнана, Үйлс 10:1-4
Бурхан биднийг болзолгүй хайрладаг учраас бидний бүх залбирал, хүслийг биелүүлж өгнө гэсэн үг байхгүй. Харин бид жинхэнэ “сүсэг бишрэл”тэй юу гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Бурхан, Би тахилаас илүүгээр хайр энэрэлд, шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгт баярладаг. Корнел жинхэнэ итгэлээрээ амьдардаг байсан учраас түүний залбирал ба өглөгүүд Бурхан хүрсэн гэж бичигдсэн байна.
Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр “Италийнхан” хэмээх ангийн зуутын дарга байв. Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ. Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв. Айдаст автсан тэр түүн уруу харж, -Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд -Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.
ЭЗЭН, Танд итгэлгүйгээр таалагдах боломжгүй гэдгийг бид ухаарч байна. Таныг байдаг гэдэгт итгээд зогосхгүй, харин залбирал ба өргөлөөрөө хайгч хүмүүсийг Та Шагнагч нь болдог гэдэгт бид итгэж байна. ЭЗЭН Та бидний итгэлийг үйлсээр баян болгож өгөөч. Танд залбирал болон өргөлдөө итгэмжтэй, тууштай бөгөөд туйлбартай байхад минь бид нарт туслаарай. Амен.
- Ургацын далай, Лук 10:1-12
Бидний эргэн тойронд жинхэнэ үнэнийг чин сэтгэлээсээ хайж байгаа хүмүүс зөндөө байгаа. Есүс, -Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа. Монголчууд Монгол хүн гэхээр шарын шашин эсвэл мөө бөргөлтэй байх ёстой мэт хандаж байгаа ч Христитгэл эдгээр шашнуудаас хавьгүй илүү гэдгийг та бидний хамтын гэрчлэлээс л олж харна.
Тиймд бид эхлээд хэрүүл маргаан, өрсөлдөөн, дайсагналыг бус харин амар тайвныг эрэлхийлэх хэрэгтэй. “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл. Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол, тэр нь та нарт буцаж ирнэ. Цаг нь болсон бол хүмүүс Христэд итгэнэ. Тэгээд бид аврал, хайр, чөлөөлөлт, эдгэрлийн үйлчлэллээр хүмүүст Бурханы хаанчлалыг тунхаглах ёстой ажээ.
Бурхан минь ээ, Таны хаанчлалыг гэхээс илүү өөрийн сүм, урсгал чиглэлийг илүүд тавьдаг Христийнхнийг өршөөгөөрэй. Таны амар тайван, өршөөл хайр, нигүүслийн үйлчлэлүүдэд гар бие оролцохын оронд, амаараа бусдын гэмт амьдралд Таны шүүлтийг түрүүлж буулгаж байдаг биднийг уучлаарай. Мөн ганцаараа супер итгэгч болох гэсэн бидний аминчхан хүсэл, мөрөөдлүүдийг Хаанчлалын төлөөх хамтын үйлчлэлээр сольж өгөөч гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Жинхэнэ эрх чөлөө, Дуул 32
Гэм нүгэл бидний амьдралыг амьдын там болгож чадна. Тийм ч учраас Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!
ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ! гэж Давид магтан дуулсан байна. Тэр цааш нь, Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд гэм нүглээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв. Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ.
Тэгээд Давид өөрийн гэм нүгэл нь үнэхээр уучлагдсан тул бид нарт хандаж, Тиймээс бурханлаг хүн бүр Таны олдох боломжтой үед Танд залбираг гэжээ. Чин сэтгэлээсээ хандсан хүн бүрт Бурхан олдоно. Түүний Ариун Сүнс бидний зүрх сэтгэлд оршиж, бид нартай ярилцхыг байнга оролдож байдаг. Тэр ууртай хүн шиг хашхичиж, заналхийлж, хүч хэрэглэдэггүй харин бид нарт уян зөөлөн, тэвчээртэй ханддаг.
Есүс Христ бидний бүх гэм нүглийг уучилсан тул бид Бурханы өмнө зөвт болсон тул Давидын хэлснээр, Зөв шударга хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан, баясагтун. Зүрхээрээ шулуун шударга бүгд ээ, та нар баярлан хашхирагтун! Та ЭЗЭН дотор баярлан хашхирч үзсэн үү? Ганцаараа бусдад саад болохгүйгээр үзээд алдаарай. Цуглааны магтаалын үеэр бусад итгэгч нартай хамт баярлан хашхираарай. Миний бүх гэм нүэгл уучлагдсанд би үнэхээр баярлаж, Есүсийн араас зөвт амьдралаар дагахыг хүсч байна. Амен.
- Та хэрэгжүүлдэг үү? Мат 28:18-20
Есүс Христ мөнхийн улс руу явхынхаа өмнө Өөрт нь итгэдэг бүх хүмүүст Агуу Захирамж үлдээсэн. Энэ нь итгэгч хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Хэрэв хэн нэгэн Есүст итгэснээсээ хойш бусдыг Христийн дагалдагч болгохгүй байгаа бол тухайн хүний итгэлийн амьдралд асуудал байгаагийн дохио. Хувиараа итгэгч хүн Бурханаас зөвхөн авах сэтгэлгээтэй болох аюултай. Харин бид Христитгэл дотор өгч (буслыг дагалдуулж) байж, өөрсдөө хоосорч, Бурханаар дүүргэгддэг. Бүх үндэстнийг (Монголыг) дагалдагч болгохын тулд итгэгч хүн нэг бүрийн оролцоо хэрэгтэй. Та хэнийг дагалдуулж байгаа вэ?
Есүс ойртон ирээд, тэдэнд -Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Бурхан минь ээ, бусдыг Есүс Христийн араас дагалдуулж байгаа үйлчлэлдээ шантралгүй, итгэл, найдвараар дүүрэн, тэвчээр, хайраар бялхам байлгаж өгөөч гэж залбирч байна. Бусдыг Христийн дагалдагч болгоход минь Та Өөрийн Үг ба Ариун Сүнсээрээ намайг удирдаж, миний амьдралыг үлгэр жишээ болтол өөрчлөөч. Мөн намайг дагалдауулж байгаа итгэлийн ах, эгч нарыг минь уруу татлага, уналтаас хамгаалж, тэдний амьдралыг ивээл, ерөөл, тосолгоогоор бялхам байлгаж өгөөрэй гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
Oiriin 2 doloo honog mash olon tsagaar amidralaa ergen haralaa …when I consider how my light is spent …gej! Er ne ene olon jil burhantai hamt alhaj baisan mortoloo uchuuhen zuil deer mash hurdan buderch bui uuriiguu harad bas itgelee dahin neg shalgaj uzmeer sanagdsan! MM, gehdee bei huch chadliin tevcheerees iluu ,..hajuud bui bas naizalj bui humuusiinhee gargaj bui zan aranshing tevchih gedeg hamgaas iluu hetsuu met gehdee ene burhniig davah setgeliin tenheeg burhan nadad ugsund ugch baigaad mash iheer bayarlaj baina… (^..^)
sain bnu? bi vneheer t1 amitan bolj huwiraad bn, bi hairgvi hvnteigee hamt bgad bn. yaj bolih heregtei yum boloo? vneheer medehgvi bn. uulzah bolgondoo orowdoh yum svvlde bvr vzen yddag bolson. burhan namaig uuchilah bolu?
Pastoriinhaa udur bolgond yavuuldag ugend bayarladag bas ali boloh unshij tungaahig hicheedeg shu…hehe
Jinhene erh chuluu gedeg ni zuvhun Burhanaas irdeg yum gegegiig bi udur bolgon dahin oilgodog ch uur zuileedees setgel sanaanii, sanhuugiin, sunsnii erh chuluug haisaar baidag.Bid gemt nugleesee bolood Ezenees hol baih ni olontoi, gehdee Burhan ter ued bidniig zuvhun Tuur deer irehiig husdeg. Tegsen tsagt l Ezen bidniig uuriiguu buruutgah buruutgal bol olon setgel sanaani sanalalaas chuluuldug. Mun Ezentei hamt baih ued busad buh taniig hulj baigaa zuiluud chini chuluulugduh bolno…
burhand talarhaj baina.
Gerel ee bi chamaig medehgui ch chinii asuudald setgegdelee helmeer sanagdlaa. Medeej Burhan chamaig uuchlalgui yahav Ter bugdiig medej bgaa harin chamaig l uildel hiihiig husej bgaa. Shiidver gargaad l terendee tuushtai zogs. Burhan chamaig hezeech garaas chin tataad boli gej zuurahgui shuu dee harin Tuunii duug sonsood neg garaaraa nogoo garaa bariad boliulah heregtei. Negent chi hairgui bol bitgii hamt bai huniig bitgii orovd. Orovdoh chin harin ter huniigee chi gomdooj bn l gsn ug ter hunee huuran mehlej bgaa shuu dee. Salj chadahgui bgaa bol Burhanaas huchiig tuslamjiig gui chamd uneheer tuslana.
Sain bna uu ene udriin mend hvrgie .Bid nar vrgelj l ajil surguuli geed zav muutai gedeg shaltagaar vnendee Bibli unshih zav gargaj chadahgvi
bgaag oilgoj Burhanii vgiig udur bvr damjuulj baigaad Burhandaa talarhaj bna uuriin chin yavuulsan vgiig udur bvr unshij bgaa Tumuruu&Eegii
Amen!
Burhan ehneesee l bidnii toloo baisan, togsgol hurtel baih l bolno. Amidral ter chigeeree bidend ogogdson beleg. Burhanii zovshoorson buh zuil shagnal. Uuniig bi zurheeree mederdeg. Getel still asuudal baisaar l baina. Oortoo yu ch avch uldelgui bugdiig Burhand ogood, yu ch bolj baisan itgej naidaad Tuunii namaig orood iree geed uriad baigaa iveeliin dalai ruu zugeer l usreed oroh ymsan. Yu namaig changaagaad bainaa….
hrist itgelt ger buliinhe huvaaltssan setgeliig sonsood ih uramshlaa bid nar neg ger bul shuu
Танд залбирал болон өргөлдөө итгэмжтэй, тууштай бөгөөд туйлбартай байхад минь манай гэр бүлд туслаарай. Амен.
urid shunu heseg humuust Ariun Sunsnii talaar hicheel zaah geed tsag ni bolchihson baihad zaah gariin awlagaa kom deereesee haigaad olohgui sandarch bas sanaa zowj bn gej zuudleed serehdee neleed gaihaj baisan. harin pastoriin unuudur huwaaltssan Ariun Sunsnii uilchlel sedwiig unshaad yamar neg zuil haraad busdad zaah yumuu sain yarij boloh ch yu ch haraagui uedee ch Burhanii talaar bayr huurtei sanaa zowoltgui huwaaltsaj chadahaar itgel bolon Burhaniig amsaj, tanij medej bn uu gedgee bodoj uzeh bolson yum shig sanagdalaa. Burhan nadad ugsun olon beleguudiig tanij medeh tuuniig ni ashiglan Burhaniig aldarshuulmaar bn. Burhan mini harj chadahgui bgaa nudiig mini neegeech……
bayrlalaa Tsogoo pastoroo.Burhan aldarshih boltugai AMEN
Zaluuchuudda uram ugmuur bna.. Manaihaan bitgi Burhanii dahin ireltend sanaa zov.. bi avragdah boluu gj bitgi ai.. harin Tuuniig irhees umnu bugdeeree ali boloh olon humuusiin tuun deer avchirhad sanaa zovtsgooy.. ygd gevel bid ali heziinee avragdchihsan..
thank you shinee,zovt hun itgeleeree avragdana,herev chi itgevel ger buliinhen chini avragdana.amenbidnii amidrald tohioldson buh zuils Burhanii haraanaas gaduur boloogui ee,harin bid odor buriig shineer Burhantai hamt ehluulj Tuugeer udirduulj amidardag,Ariun Suns uram zorig,huch hair.tiimees bie biedee odor bur uram ogch amidartsgaaya
Thank you Shinee…
Thank you Shinee… We are saved and we are for unsaved…
баярлалаа. Бурхан энэ өдөр Өөрт нь итгэж найддаг бүх хүнийг болон хараахан Түүнийг таньж мэдээгүй байгаа бүх хүмүүсийг ерөөх болтугай. Бурхан алдаршиг.
Hi itgel negt ah duusee? Ta buhniig Burhan uneheer iveeg. end bichsen zuilseer chin damjuulan olon hun yroogdoh boltugai.
bi zalbirliin sedev heleh gesen yumaa. bi 6 sard Philippine ruu Avraliin zar taraah surguulid surah geed (uuniig bi Burhanii duudlaga gej itgeed) ajlaasaa garaad bas hed heden zuil zolioslood yvah gej bgaa. harin surguulid yvah bolomj ni burdsen sanhuu ni odoogoor bhgui bn. please minii toloo zalbirch ogooch. hediigeer tanihgui ch gesen tanii zalbirliig Burhan sonsood namaig Ooriinh ni husleer yvj bgaag sanaad hangaj ogoosei gej …
Баярлалаа. Эзэн Бурхан алдаршиг.
Good morning everybody. Бурханыг таниулагч үнэний сүнс болох Ариун Сүнсийг хүлээж авсан хүн болгонд ерөөл нь байх болтугай. Ариун Сүнсийг хүлээн авч Түүгээр дүүргэгдсэн хүмүүсээ өдөр бүр цаг тутам Түүний дуу хоолой удирдамжийг даган амьдрахыг уриалж байна. Энэ бол тиймч хэцүү зүйл бишээ харин бидний хуучин хүний мөн чанар болох гэмт хүслүүдээ л бүү өөгшүүлээчээ. Бурхан бидэнтэй харьцахдаа ахлагч пасторууд сүмийн итгэгч ахан дүүс, ариун судраараа дамжуулан мөн зүүд зөн илчлэлтүүдээр Өөрийгөө илэрхийлдэг шүү дээ. Аливаа зүйлд бүдүүн хүзүү гаргалгүй зүгээр л хүндэтгэлтэй хандаж сурах нь Христ доторхи бидний төлөвшилтийн үндэс суурь маань юм боловуу. бидний төлөө залбирч байгаарай бид үргэлж та нарынхаа төлөө залбирдаг шүү. Эзэн та нартай үргэлж хамт байх болтугай амен. IMCC
bayrlalaa. Burhan iweeg
Яг үнэн, яг цагаа олсон амин чухал үгсийг-тухайн өдөр болж буй үйл явдал, сэтгэл санааны байдалтай яг таарсан үед дамжуулдаг Бурханы даруу хүн, үнэнч зарц, Ариун Сүнсээр тууштай удирдуулагч Цогоо ахдаа маш их баярлаж явдаг шүү!!! Таны амьдралд ЭЗЭНий ерөөл дүүрэн байгаа
Sn baitsgaana uu burhanii hairtai ohid huwguudee. Ta nartaa ene udriin mend hurgeye. Hamgiin ariun hamgiin buhen buthanii dotor orshdog gdgiig mederch bgaadaa bayartai bnaa. Hun yah gej amidardgiig medreh shan ymaa.
Ta buhniig iweeh boltugai.
Itgegch ahan duusdee ene udriin mend hurgeye.
Bi gitar togloj surmaar bn. Nadad tuslah hun bwal mail bicheerei.
tsolmon_0526@yahoo.com
Amen.
Bidnii xairtaa ax duus naraa onoodroos exlen Monglchuud Arkhidaltiin esreg ers xuchtei temtsexeer bolloo.
Arkhidaltiin esreg undestnii itgel ix xodolgoon baiguulagdlaa.
Bidnii toloo zalbirch bas bidentei xamtarch bolomjtoi buxneeree tuslaarai. Tani negdel bidnii xuch baix bolno.
Ta buxnii zalbirliin xariult biyelj Burxanii xaanchlal xuchteigeer tunxaglagdax boltugai. Taxal met tarxaad mongoliig boolchil;j baigaa arxidalt gedeg yadmagxan xermee xuchtei uildel bidnii xairtai mongolchuudiig ter dundaa zaluuchuudiig maani erchuud saixan busguichuudiig maani sorj duuslaa. zalbiraarai xairtai ax duus mini Hamtdaa_mgl@yahoo.com oor xolbogdooroi thanks
Bayarlalaa ^^
Udur bolgon tanii bichij ywuulsan gaihaltai Ezen Burhanii amid vgsiig bayartaigaar unshij bashvv zunduu ih erch hvchiig awdag shvv…
Ezen Mongold mash ih hairtai …
bi itgedeg …Tereer Mongol hvn neg bvriig Uuriin haanchlaliin tuluu gartsaagvi hereglene ee gj bat itgedeg…
Bayarlalaa..^^
Esvsiin nereer hairtai shvv^^….
Бурхан биднийг ивээг, энд элссэн өдрөөс хойш надад нэг шинэ гэр бүл бий болсон мэт сэтгэгдэл төрж байна, Магадгүй би гадаадад байгаа болохоороо ч тэр үү, Монголчууд гэх үг их хүчтэй сэтгэгдэл өгдөг. Олон гадаадад байгаа хүмүүс энд холбогдож өдөр бүрийн сүнсний хоолоо авдаг болбол сайнсан. Энэ сайтыг удирдаж явуулж байгаа хүмүүс ч бас энэ талаар бодолцон залбирч өгөөрэй. Мөн талархаж явдгаа илэрхийлэе, Бурхан та бүгдийг минь ивээг…
yagaad 3 dahi odoriin ug tavigdaagui bdag bilee Pastoraa chimeegui tsagaa hiigeechee ugee avmaar bnaa yahiin be?
bichsen zvilsiig unshaad ih ibeeltei bna oo.olon zviliig ni unshaad heregjvvleh hvsel bas busdad zaahad tus bolj bgag heleh ni zvitei bolob uu^-^
ene 7-n sard uburmongol ybah gj bgan…ezenii hvsel mun gj itgej bn. sanhvv mun hamt ybah bagiin tuluu zalbirch ugch tusalna uu!!