- Халдашгүй дархан эрх, Ром 8:31-39
Итгэгч бид байнгын сүнслэг тулааны бай болж байдаг. Энэ нь бодит амьдрал дээр ялагдал мэт харагддаг. Хүмүүс биднийг янз бүрээр муулж, хайртай дотны хүмүүс биднийг Есүст итгэлээ гэхээр зангаа хувирган, хамгийн сайн найзууд маань хүртэл биднийг хуурч мэхэлж, ашиглахыг оролдоно. Бид өвчин тусч, өр ширэнд орж, гэм нүгэл хийж, ганцаардаж, гансарч, гутранги байдалд унадаг. Дайсан биднийг ялав уу гэтэл бид Бурханы хайр дотор халдашгүй дархан эрхтэй гэдгийг Библи сануулж байна.
Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна.
ЭЗЭН Таны ХАЙР намайг төгс хамгаалж байдагт баярлалаа. Үнэхээр миний амьдралд юу ч тохиолдож байсан ч, амьдрал яаж ч эргэж байсан, би өөрөө ямар ч буруу замаар алхсан ч, ямар ч зовлон бэрхшээл, уй гашуу, ганцаардал, үхэл хагацал хүртэл намайг Таны ХАЙРААС салгаж чадахгүй гэдэгт үргэлж итгэж, санаж явахад минь туслаарай. Хамгийн агуу нь Таны ХАЙР. Таны ХАЙР дотор халдашгүй дархан эрхтэй байгаад баярлалаа. Амен.
- ЭЗЭНий төлөө, 2 Кор 11:24-31
Өнөө үед бид ЭЗЭНий төлөө юу хийж, бүтээсэн гэдгээ тоо баримтаар батжуулан сайрхахыг Бурханы ивээл, ерөөлийг гэрчилж байна гэж ойлгодог. Нэгэн солонгос номлогч Монголд айлчлаад гайхамшгуудыг үйлдэж, итгэгчдийн тоог хоёрхон удаагийн цугларалтаар хоёр дахин өсгөлөө гэхэд бид уухай хашхирах жишээтэй. Харин “Сайрхагч нь ЭЗЭН дотор сайрхаг” гэсэнчлэн Паул хийсэн бүтээснээрээ бус, харин өөрийн мөхөс байдлаараа сайрхсан байна. Яагаад гэвэл хүн биш харин Бурхан алдарших учиртай. Паулын бүхий л амьдралын турш зөвхөн Бурхан алдаршсан ажээ.
Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа. Энэ бүгдээс гадна, би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтанд байна. Хэн сул дорой байна, би сул дорой байгаагүйсэн бил үү? Хэн өдөөгдөв, би шатсан байгаагүйсэн бил үү? Хэрэв би сайрхах хэрэгтэй бол өөрийнхөө мөхөс байдлаар сайрхах болно. Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг худал яриагүйг минь мэднэ.
ЭЗЭН минь ээ, Танд итгээд удаж байгаа нь миний итгэлтэй, тууштай, шаргуу хөдөлмөрийнх мэт ярьж байсан намайг уучлаарай. Таны төлөө хаа сайгүй явж, өлсөж цангаж, ядарч, ядуу байснаараа хүмүүст таалагдаж гэж өөрийгөө дөвийлгөж гэж байсан мөхөс байдлыг минь өршөөж байсанд баярлалаа. Үнэндээ би биш, харин ТА намайг гараас минь хөтлөн дагуулж байсныг ойлгож байна. Зөвхөн ТА бүх алдар, магтаалыг авах зохистой гэж би тунхаглаж байна. Халелюя.
- ЭЗЭНий гар хөл байх, Үйлс 9:10-19
Бурхан Өөрөө бүхнийг хийж чадах боловч хүмүүсээр дамжуулж ажилсаар ирсэн. Тэр Өөрөө Саулыг зогсоосон гэхдээ Ананиа сонгож Саулыг ерөөсөн юм. Тэр өнөөдөр ч гэсэн Өөрийг нь дуулгавартай дагаж, чин сэтгэлээсээ даруу байдлаар, Есүсийн нэрээр хүмүүст үйлчилж, эцэст нь бүх алдрыг зөвхөн Түүнд өргөх хүмүүсийг хайсаар байгаа шүү. Та Түүний гар, хөл болж хэн нэгэнд Түүний хайр, ивээл, уучлал, нигүүслийг харуулж байсан уу? Бурхан таныг ашиглахыг хүсч байна. Түүнийг сонсоод, дуулгавартай дагаарай. Шагнал нь үнэхээр агуу шүү.
Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр -Ананиа гэж айлдахад тэр -Би энд байна, Эзэн гэв. Эзэн түүнд -Бос, “Шулуун” хэмээх гудамжин дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэр яг одоо залбирч, Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг үзэгдэлд харж байна гэв. Гэвч Ананиа хариуд нь -Эзэн, би түүний тухай олон хүнээс, Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон. Тэгээд тэр энд Таны нэрийг дуудсан бүхнийг хүлж, шоронд хаях эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв. Харин Эзэн түүнд -Яв, учир нь тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав бөгөөд Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ. Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад, -Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ. Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болов. Тийнхүү тэр босон, баптисм хүртээд, хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа.
ЭЗЭН Та энэ өдөр намайг ашиглаач. Би хэнд Таны аврал, хайр, уучлал, шинэчлэл, өөрчлөлт авчрах үгийг дамжуулах вэ? Би ямар хүнд ямар ч үггүйгээр, ямар ч буруутгалгүйгээр, хариу нэхэлгүй хайрыг харуулах вэ? Би бага ч гэсэн сайн үйлс хийж амьдармаар байна. Та намайг ашиглаарай. Таны надад өгсөн хүмүүсийг хайрлаж, Таны ам, гар, хөл байх хүчийг өгөөч. Таны үйлчил гэсэн үйлчлэлд итгэмжтэй, тууштай, гоморхолгүй, албан хүчээр биш, харин баяр хөөртэйгээр дуулгавартай үйлчлэх итгэл, даруу сэтгэлийг надад өгөөч гэж би Есүсийн нэрээр гуйж байна. Амен.
- Өөрчлөлт, Үйлс 9:1-9
ЭЗЭН Есүстэй уулзсан хүний амьдрал хэзээ ч хэвээр үлдэхгүй. Чин сэтгэлээсээ Есүст итгэж, Түүнийг дагасэн хүний амьдралд эерэг өөрчлөлтүүд гарах ёстой. Хамгийн гол асуудал бол Есүстэй анх уулзсныхаа дараа Түүнийг улам илүү таньж, Түүнтэй байнгын харилцаатай байж, бусад итгэгч хүмүүсийн хүрээнд орох нь чухал. Яагаад гэвэл бид итгэгч хүмүүсээс их олон зүйл сурдаг. Саул Есүстэй уулзсан мөчөөс үхэл хүртлээ Түүнийг даган амьдарсан бөгөөд түүний амьдралаас бид их зүйлийг сурч болно. Таны амьдрал дотроосоо гадна тал руугаа хэр өөрчлөгдөж байна вэ?
Эзэний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, Саул тэргүүн тахилч уруу очиж, тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд, Саул газар хөсөр унав. Тэгээд -Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, -Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр -Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна. Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв. Түүнтэй хамт явж байсан хүмүүс дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа. Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав. Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй.
Бурхан минь ээ, Та надад Есүс Христийн загалмай дээрх үхлийн утга учрыг ухааруулж, Түүний амилалтанд итгэх итгэл, Түүнийг даган амьдрахад минь сургасаар байгаад баярлалаа. Өнөөдрөөс эхлэн миний дотор хийж байгаа Таны өөрчлөлтүүдийг мэдэрч, Таны амьд үгсээр зүрх сэтгэл, оюун бодлоо шинчлэн өөрчлөхөд минь туслаач. Мөн миний амьдралд үлгэр дууриал болох сайн итгэгч хүмүүсийг өгөөч гэж би Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Үхэл хүртэл, Иох 21:18-19
Христитгэл бол цаг зав ихтэй өсвөр үе, залуучуудын цагаа зөв, зугаатай өнгөрүүлэх төдий зүйл биш. Тэгээд ажил төрөл, гэр бүл, цаг завгүй болхоор хаяа нэг бараалхаад амьдралаа засчихдаг ид шидтэй зүйл ч биш. Харин бүх амьдралын турш замнах сургаал бөгөөд Бурхантай хамт байх тусам үр жимсээ үзүүлдэг. Хэрэв бид чин сэтгэлээсээ Есүс Христийг дагаж амьдрахаар шийдсэн бол бүх амьдралын турш үхэл хүртлээ дагах учиртай. Бурхан ийм итгэмжтэй дагалдагч нараар дамжуулан Өөрийгөө гэрчлэхийг хүсч байна.
Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, аль хүссэн зүг уруугаа явдаг байв. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав. Есүс Петрийг ямар үхлээр үхэж Бурханыг алдаршуулахыг заан үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт -Намайг дага гэлээ.
ЭЗЭН минь ээ, би болоод миний гэр бүл Таныг бүх амьдралын турш дагаж амьдрахыг үнэхээр хүсч байна. Амьдрал яаж ч эргэсэн, юу ч тохиолдож байсан бид Танд итгэсэн хэвээрээ үхэл хүртэл Таныг дагасаар байх хайр ба зориулалтыг өгөөрэй гэж залбирч байна. Хэрэв би болон миний үр хүүхдүүдийн аль нэг нь итгэлээр унаж, Есүс Христийн замаас хазайх юм бол Та бидний амьдралыг удирдан, зөв зам руу дагуулаарай. Таны хайр, өршөөл, нигүүсэлд өөрсдийн бүхий л амьдралаа өргөе. Амен.
- Эв нэгдэл, Кол 3:12-14
Аливаа гэр бүл, байгууллага, сүм чуулганы амжилт бол эв нэгдэл. Эв нэгдэлтэй бол нөхцөл байдал ямар байхаас үл хамааран тухайн бүлэг хүмүүс оршин тогтнох болно. Өнөө үед бид дэлхийн жишгийн дагаад сүмийн эв нэгдлийг нэгэн алсын хараа, эрхэм зорилго, эрхэмлэх зүйлсээр бий болгохыг оролддог боловч бидний хувийн амбиц, бардам зан, гомдол хорсол, нэг нэгнээ байгаагаар нь хүлээж авах чадвар дутагдснаас болж сүмийн эв нэгдэлд ан цан гарч, хагаралд хүрдэг. Харин хувь хүн Бурханы хайраар хөтлөгдөх юм бол эв нэгдлийн төгс холбоос болж чадна.
Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм.
ЭЗЭН Бурхан минь ээ, Таны надад өгсөн сүмийг Таны хайраар хайрлаж сурахад минь туслаач гэж залбирч байна. Сүмд байгаа олон янзын хүмүүсийг ялгалгүй, байгаагаар нь хүлээн авч, хатуурхалгүй даруу сэтгэлээр хандаж, гомдож хорсолгүй уучилж, нөхцөлгүй хайрлах хүч чадлыг би Танаас гуйя. Мөн итгэгч хүн бүр Таны хайраар сүмийнхээ ах, дүүс нарыг уучилж, байгаагаар нь хүлээн авч, нөхцөл болзолгүй хайрлаж сурахад нь туслаарай. Монгол сүм чуулган нэг бүрийн эв нэгдлийн холбоос нь ХАЙР байх болтугай. Амен.
- Хайр дотор явагтун, Иох 15:9-11
Итгэгч бид нэг нэгнээ байгаагаар нь хайрлаж сурах гэж зүдэрч, бүдэрч яваа хүмүүс. Бид бусдаас хайрыг нэхэж байгаад хэмжээлшгүй ихээр хайрлуулах дуртай боловч бусдыг хайрлахдаа зөндөө их болзол тавьдаг. Бидний санаанд нийцэхгүй, бидний шаардлаганд хүрэхгүй, бидний хүссэнээр байхгүй бол хүлээн зөвшөөрөхгүй, хайрлахгүй. Харин Есүс биднйиг ямар ч болзолгүй хайрласан. Миний хувьд хүнд гомдож, хорсож дургүй хүрээд байгаа үедээ Есүс намайг яаж хайрлсныг бодхоор өөрийн эрхгүй тухайн хүнийг Есүсийн хайраар хайрлах сэтгэл төрж эхэлдэг юм.
Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно. Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв.
ЭЗЭН минь ээ, мөхөс сул дорой өчүүхэн гэмтэй намайг ямар ч болзолгүйгээр үргэлж хайрлаж байдагт баярлалаа. Цаашид ч намайг яаж ч байсан, ямар ч байсан, юу ч хийж байсан хайрласаар байх болно гэж амласанд их талархаж байна. Харин надад бусдыг ийнхүү хайрлаж сурахад минь туслаач. Бусдыг өөрийн адил хайрла гэсэн Таны тушаалыг сахиж, Таны хайр дотор явах хүчийг энэ өдөр хайрлаач. Амен.
- Яагаад? Иох 11:32-37
Бурханд итгэдэг хүмүүс ямар нэгэн хүнд хэцүү асуудал гарахаар хамгийн түрүүнд яагаад гэж асуулт тавьдаг. Ингэж ахуухад ямар ч буруу юм байхгүй, харин Бурханы хийж байгаа зүйлийг олж харвал сайн. Харамсалтай нь, бид өөрсдийн уй гашуу, эдийн болон сэтгэл санааны гарз, эсвэл амьдрал бидний хүссэнээр болоогүйд Бурханд гомдож, Түүнийг байдаг юм уу, Тэр энэ байдлыг зогсоож чадахгүй байсан юм уу, би Түүний төлөө хамаг амьдралаа зориулаад, үйлчлээд явж байхад яагаад надад ийм юм тохиолдож байгаа юм бэ гэдэг. Бид яагаад гэдгийг шууд ойлгохгүй ч гэсэн Бурхан бол Сайн бөгөөд бүх зүйлийг бидний төлөө ажиллуулж байгаа гэдэгт итгэж найдах л хэрэгтэй.
Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад Есүсийн хөлд унаж, -Эзэн, хэрэв Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан гэлээ. Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж, -Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Түүнд -Эзэн, ирээд, үз гэлээ. Есүс уйлав. Тэгтэл иудейчүүд -Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. Харин тэдний зарим нь -Сохор хүний нүдийг нээсэн энэ хүн түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв.
Бурхан Аав аа, миний амьдралд болж байгаа сайн, муу бүх зүйлийг Та миний төлөө сайнаар эргүүлж чадна гэдэгт би итгэж байна. Гэхдээ амьдралд таагүй зүйл тохиолдоход, миний хүсч, мөрөөдөж байснаар болохгүй, миний гуйлт биелэхгүй, ажил үйлчлэл ямар ч үр дүнгүй мэт санагдаж, амьдрал амжилтгүй байх үед надад итгэлээ алдахгүй байхад минь туслаарай гэж би залбирч байна. Харин Таны хийж байгаа зүйлсийг олж харах, Таны надад хэлэх гээд байгаа зүйлсийг сонсоод хүлээж авах итгэлийг надад өгөөрэй. Амен.
- Хуулийн гэрээ, Дэд хууль 6:1-9
Бидний хувьд хууль төгс байгаагүй болхоор Бурхан Хуучин Гэрээг хүчингүй болгож, цоо Шинэ Гэрээ байгуулсан, одоо хууль огт хэрэггүй болсон гэсэн ойлголт бий. Үнэндээ Бурхан Хуучин Гэрээнд ч гэсэн хүмүүсийг хайрласан учраас хуулийн гэрээ байгуулсан. Хууль нь гэмт хүмүүстэй харилцаа тогтоож, амьдралыг нь гэрэлтүүлэх зорилготой байжээ. Хуучин Гэрээний үед ч мөн адил гэмт хүмүүс Бурханы агуу хайр, нигүүлсэл, ивээл, ерөөл дор байсан бөгөөд тэд хуулиар амьдарч, эцэст нь итгэлээрээ Бурханы нигүүслээр Түүний хаанчлалд орж байсан нь Шинэ Гэрээний Еврей номонд бичигдсэн байдаг.
Энэ бол Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, хууль, зарлиг бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм. Ингэснээр чи болон чиний хүү, ач хүү чинь насан туршдаа ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, миний та нарт тушаасан бүх зарлиг тушаалыг даган мөрдөх бөгөөд чи урт наслах юм. Израиль аа, сонс! Та нар түүнийг дагаж мөрдөхдөө болгоомжтой бай! Тэгвэл чи сайн сайхан явж, өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү, балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно. Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга. Мөн түүнийг гэрийнхээ хаалганы хатавчин дээр, дааман хаалган дээрээ бич.
ЭЗЭН минь ээ, Та миний амьдралын замыг гэрэлтүүлж, миний гэр бүл, үр хүүхдүүдийг минь ерөөж, бид нарыг урт удаан наслуулхын тулд хуулийг өгсөнд баярлалаа. Би хуулийг сахиснаар аврагдахгүй, харин өөрийн амьдрал болон гэр бүл, үр хүүхдүүддээ Таны хайр, хамгаалалт, хангалтын үүд хаалгыг нээж байгааг ухаарлаа. ЭЗЭН Танаар амьралаа ерөөлгөж, алив муугаас хамгаалагдхын тулд Таны хууль, зарлиг, тушаалуудыг сахиж амьдрахад минь туслаарай. Амен.
- Сүнсний үр жимсүүд, Гал 5:22-26
Итгэгч хүний амьдрал чанарын хувьд өөрчлөгдөх нь хамгийн чухал гэдгийг бид мэдсээр байж тоогоор ярих их дуртай. Бид итгээд хэдэн жил болж байгаа, манай сүм эсвэл миний эсийн бүлэг хэдэн хүнтэй, манай сүмийн өргөл тэд, тухайн өдөр тэдэн хүн ирсэн, тэгээд эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ тэдээр авсан гэх мэт. Бид тоон үзүүлэлт чанарыг харуулж байгаа гэж итгэдэг болхоор санаатай, санамсаргүй тоогоо хөөргөх хандлагатай болчихдог нь харамсалтай. 1870-91 хооронд, тасралтгүй 21 жил Монголд амьдарсан Жеймс Гилмор гэдэг миссионер нэг ч Монгол хүнийг Христийн дагалдагч болгож, усан баталгаа хийгээгүй аж. Түүний амьдрал үнэхээр чанартай байсан учраас 21 жилийн турш итгэл, найдвар, хайраар дутаагүй байна.
Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм. Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ. Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.
ЭЗЭН минь ээ, би Танаас хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлыг гуйж байна. Эдгээр нь миний амьдралд үнэхээр дутагдаж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Есүс миний бузар хүсэл тачаалыг загалмай дээр цовдолсон гэдгийг надад үргэлж сануулж байгаарай. Өнөөдөр надад уурлахгүй амар тайван байж, биеэ захиран хараалын үг хэлэхгүй байх тэвчээрийг өгөөрэй. Амен.
- Хүмүүсийг загасчлах, Лук 5:1-11
Итгэгч хүний амьдралд болж байгаа бүх зүйлс Бурханы хүсэл байдаг бөгөөд мөнхийн зорилготой. Харамсалтай нь, муу юм болхоор бид бусдыг болон Бурханыг буруутгаж, Түүнд гомдож эхэлдэг. Гэтэл Тэр бидний хийсэн алдаа, гэмийн үр дагавруудыг ашиглаад бид нарт сургамж өгч, сайн зан чанар суулгахыг зорьдог. Мөн бидний амьдралд ирж байгаа сайн зүйлс ч гэсэн зорилготой. Тэдгээр нь зөвхөн бид нарын хувийн ашгийн төлөө байх учиргүй, харин бусдыг ЭЗЭН рүү авчрах гэрчлэл болох ёстой аж. Хүмүүсийг Есүсийн араас дагуулах нь итгэгч хүний эрхэм зорилго. Таны амьдралын зорилго юу вэ?
Түүнийг Геннесаретын нуурын дэргэд зогсож байхад Түүнийг олон түмэн тойрон бүчиж, Бурханы үгийг сонсож байлаа. Тэгээд Тэр нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа. Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйв. Тэгээд Есүс суугаад завин дээрээс олон түмэнд сургаалаа зааж эхлэв. Тэр айлдаж дуусаад, Симонд -Усны гүн уруу нь очоод тороо хаяад барь гэхэд, Симон -Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв. Тэд тороо хаятал маш их хэмжээний загас баригдаж, тор нь урагдаж эхлэв. Тэд нөгөө завин дээрх бусад нөхдөдөө ирж туслахыг дохиход, тэд ирж хоёр завийг дүүргэхэд тэд живж эхлэв. Харин Симон Петр үүнийг хараад, Есүсийн хөлд унаад -Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч! гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж орхижээ. Түүнчлэн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд хандан -Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. Тэгээд тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа.
ЭЗЭН минь ээ, энэ дэлхийн үнэт эрдэнэс ч хүртэл хуучирч, муудаж үгүй болно. Харин Таны дүр төрхөөр бүтээгдсэн хүн мөнхөд орших хувь тавилантай гэдгийг бидний зүрх сэтгэлд харуулж, ийм үнэлэмжийн дагуу амьдрах итгэл, хүч чадлыг хайрлаач гэж залбирч байна. Гайхамшиг ба эд зүйлс бол бидний амьдралын зорилго биш, харин хүмүүсийг Таны хайр, уучлал, аврал бүхий Амьд үгс ба амьдралынхаа гэрчлэлээр загасчлах нь хамгийн эрхэм зорилго гэдгийг үргэлж сануулж байгаарай. Амен.
- Бурханаас ай, Мат 10:26-31
Итгэл, бишрэлээс нь болж хүнийг сэтгэл санаагаар дарамталж, эрх чөлөөнд нь халдана гэдэг бол хүмүүнлэг бус явдал. Харамсалтай нь, ийм байдал ухаант хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн, өнөөдөр ч гэсэн амь бөхтэй байсаар байна. Хавчлага амьдрал дээр тохиолддог учраас Есүс бид нарт сануулсан болов уу. Тэр Өөрийн биеээр хавчлагын дээд хэлбэрийг эдэлсэн. Хавчлага маш хэцүү Есүс сайн мэдэж байсан. Гэхдээ хүний дарамт шахалтнаас биш, харин Бурханаас ай гэдгийг шуудхан хэлжээ. Та Бурханаас айдаг уу?
Иймээс тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нуугдсан юм гэж байхгүй билээ. Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла. Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун. Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцэгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй.
Бурхан Аав аа, Таны АГУУ ХАЙР миний амьдралд байсан мухар сүсэг, хар дарсан хүйтэн айдсыг хөөн зайлуулж, оронд нь хүндэтгэл, бишрэл бүхий эмээлтээр миний зүрх сэтгэлийг бялхаасанд баярлалаа. Миний бүх амьдрал, тэр ч байтугай үсний минь тоо ширхэг хүртэл Таны мэдэлд байдагт талархаж байна. Надад хүнээс ирж байгаа янз бүрийн дарамт, шахалт, шүүмжлэл, хавчлагыг тэсвэрлэх тэвчээр, зориг, амар тайван, бас зөв хариу өгөх мэргэн ухааныг өгөөрэй гэж залбирч байна. Мөн яг одоо хавчлага эдэлж байгаа итгэгч ах дүүс нараа Танд өргөе. Амен.
- Итгэлээр зөвтгөгдөнө, Эхл 15:1-6
Бурхан хүний итгэлийг их хардаг байна. Гэхдээ ямар итгэл гэдэг нь их чухал. Бурханыг өөрийн шунал, хүсэл, зорилгондоо нийцүүлж, өөрийн төлөө ашиглах зэмсэг болгох агуу итгэл биш харин Бурхан хэн бэ гэдгийг таньж, Түүнийг байгаагаар нь хүлээн авч итгэх явдал. Бурхан Өөрийгөө ХЭН гэдгээ түүхийн туршид илчлэн харуулснаа Библид бичиж үлдээсэн. Бурхан цаг үеийг дагаж хувьсаж, өөрчлөгддөггүй. Түүний тогтоосон зарчмсууд, Түүний зан чанарууд мөнхөд хэвээрээ.
Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, -Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. Абрам -Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв. Абрам цааш өгүүлрүүн-Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно гэсэнд ЭЗЭНий үг түүнд ирж -Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд, түүнийг гадагш дагуулан гараад-Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд -Чиний үр удам ийм олон болно гэв. Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав.
Бурхан минь ээ, надад Өөрийнхөө үнэн зөв дүр төрхийг илчлэн харуулаач. Миний итгэлийг зөв суурин дээр босгон байгуулж, Өөрийн Үг ба Бриун Сүнсээр засаж залруулж байгаарай. Цаг хугацаа, амьдралын хэв маягийг дагаж өөрчлөгдөж байдаг хүний хүсэл, төсөөлөл, ухаанаар бүтээгдэж байгаа буруу сургаалуудыг ялгаж харах сүнсний чадвар, мэргэн ухааныг өгөөрэй гэж би чин сэтгэлээсээ залбирч байна. Амен.
- Зоригтой бай, Дэд хууль 31:7,8
Бид урьдаа байгаа асуудал, саад бэрхшээлийг хараад айж, сандарч, санаа зовохдоо хамаг итгэл, найдвар, амар тайвнаа алддаг. Асуудал хүндэрч, удвал бид унтаж чадахаа больж, хоол унднаас гарч, янз бүрийн тэнэг юм бодож эхэлнэ. Ийм гүн хямралын үедээ хүн хорон муу үг хэлэх, хараал урсгах, хүч хэрэглэх, салж сарних гээд ухаангүй үйлдэл хийдэг байна. Харин бид ямар ч тохиолдолд Бурханы хамт байж, биднийг орхихгүй, мартахгүй гэсэн амлалтыг санаж, тууштай бөгөөд зоригтой, итгэлтэй байхыг хичээх хэрэгтэй байна.
Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд -Чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой. Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.
ЭЗЭН Та надад зоригтой байх итгэлийг өгөөч. Амьдралдаа тулгарч байгаа асуудлуудыг харж, хамаг хүч чадал, амар тайван, итгэл найдвараа алдахаас намайг хамгаалж өгөөч. Миний амьдралд тохиолдож байгаа асуудлууд нь хүний амьдралд тохиолддог л асуудлууд тул надад даван туулах хүч чадал, мэргэн ухаан, тэвчээр бас бүхнийг дийлдэг жинхэнэ хайрыг бялхаагаач. Итгэл, найдвар, хайрын эх ундарга болсон Тантай харилцаатай байж, Таны амлалтуудыг санаж, Таны төгс цагийг хүлээн, Таны ажлуудыг харж, Танд алдрыг өргөж амьдаръя. Амен.
- Амар тайван, Иох 20:19-22
Хүний амьдралд амар амгалан байдал хамгийн үнэ цэнэтэй. Харамсалтай нь, өнөөгийн амьдралд ийм байдал бүрэн алдагдсан гэлтэй. Бид баян байсан ч ядуу гэж, ядуу байвал баян болох гэж, ажилгүй байвал ажил хайж, ажилтай байгаа нь ажлаа голж, завтай байсан ч завгүй гээд зүгээр тогтож суух чадвараа хэдийн алдсан. Хэн нэгэн байхгүй бол хэн ч биш болчих гээд байгаа тул хэн нэгэн болохын төлөө хамаг байгаагаараа хичээнэ. Амар амгалан байдлыг бүр мартчихсан тул тэнэг эсвэл залхуу, хойрго хүн тийм байдаг гэж туйлширна. Өнөөгийн амьдралд жинхэнэ амар амгалан байдлыг хаанаас хэрхэн олох вэ?
Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд -Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. Есүс дахиж тэдэнд -Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв. Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн -Ариун Сүнсийг хүлээн авагтун.
ЭЗЭН Бурхан, жинхэнэ амар амгалан байдал зөвхөн Танд итгэх итгэл, Тантай тогтоосон хайрын харилцаанаас ирдэг тул надад Та тийм агуу итгэлийг хайрлаач. Миний бүх амьдрал Таны мутарт атгаастай, амьд байгаа нь би биш, амжилттай яваа нь миний хүч биш, эрүүл байгаа нь миний биеийн чалх биш харин Таны хайр, нигүүсэл гэдэгт бүрэн итгэж,миний амьдралын өдрүүд Таны өмнө тогтоогдсон, надад өдөрт 24 цаг өгөгдсөн гэдгийг ухаарч, амар тайван амьдарч сурахад минь туслаарай. Амен.
- ЭЗЭН зүрхийг хөндөх үед, Үйлс 2:37-39
Бурхан САЙН бөгөөд ХАЙРЫН Бурхан учраас хүнийг мухар сүсгээр эсвэл айсандаа Өөрийг нь дагаж, хүндлэхийг огт хүсдэггүй. Тэр бидний амьдралыг өөрчлөхийн тулд эхлээд зүрх сэтгэлийг маань өөрчилж эхэлдэг байна. Заримдаа бид юу болоод байгааг оюун ухаанаараа сайн ойлгохгүй байсан ч Бурханы хайрыг зүрхээрээ мэдрээд байдаг. Тийм үед бид итгэлээрээ Бурханд хариу үйлдэл хийх нь маш чухал. Яагаад гэвэл хүний зүрх сэтгэл хатуурч, Бурханы Үг, Түүний хайр, уучлалыг мэдрэх чадваргүй болох аюултай. Бурхан таны зүрхийг хөндөж байна уу? Та Бурханы өмнө зүрхээ нээгээд гэмшиж, Түүнтэй чин сэтгэлээсээ яриарай.
Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас -Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав. Петр тэдэнд -Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.
Бурхан минь ээ, би Таны өмнө гэмшиж, бүх нүглээ уучлуулсныхаа тэмдэг болгон усан баталгаа хүртсэндээ талархаж байна. Тэр мөчөөс хойш Та Өөрийн Ариун Сүнсээрээ миний дотор оршиж, зүрх сэтгэлийг минь өөрчилж байгаад баярлалаа. Гэсэн ч энэ дэлхийн өнгө үзэмж, энэ амьдралд туулж байгаа асуудлууд, санаа зоволт, стресс болон хийсэн гэм нүглээсээ болж миний зүрх Таны сургаал, хайр, уучлалыг мартаж, гомдол, хорсол, уур уцааранд идэгдэн хатуурч байгаа явдлыг Та зогсоож, хамгаалж, өөрчилж бүр шинэчилж өгөөч гэж би Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Есүсийг дагах нь, Мат 28:16-20
Хриситгэл бол Есүсийн амьдрал ба сургаалаар замнахыг хэлнэ. Есүс юу хүссэнийг биелүүлдэг ид шидтэн байгаагүй, далдыг хардаг үзмэрч байгаагүй, мафийн толгойлогч байгаагүй, баян сюпер од байгаагүй. Тэр хүмүүст зөвхөн амжилт, хөгжил, дэвшил, эрүүл мэнд, эд хөрөнгө, албан тушаал амлаагүй, харин амьдралын ямар ч үед хамт байж, ямар ч саад бэрхшээл, асуудлуудыг даван туулахад хүч чадал, мэргэн ухаан, тэсвэр тэвчээр өгч тусална гэж амласан. Энэ дэлхийн амьдралд Бурханы сургаалыг дагаж амьдрах боломжтой гэдгийг Тэр бид нарт харуулсан юм. Та Есүсийг дагаж, бусдыг Түүний араас дагуулж байна уу?
Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав. Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа. Есүс ойртон ирээд, тэдэнд -Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
ЭЗЭН минь ээ, би Таныг бүх амьдралаараа дагаж амьдрахыг хүсч байна. Та хамгаас илүү миний зүрх сэтгэл, дотоод хувийн амьдралыг минь өөрчилж өгөөч. Би өөрийн хүч, чармайлтаар өөрийнхөө хандлага, зан чанаруудыг өөрчилж чадахгүй юм. Надад тусламж хэрэгтэй байна. Би хичээгээд хичээгээд зөвхөн гадна талдаа л өөрчлөгдөөд байх юм. Би өөрийн хүчээр эсвэл өөрийн ухаанаар бусдыг Таны араас дагуулж чадахгүй тул бусдыг дагуулах хүч чадал, итгэл, мэргэн ухааныг надад хайрлаач гэж залбирч байна. Амен.
- Та Есүст хайртай юу? Иох 21:15-17
Есүс бид нартай шашинлиг биш хайрын харилцаатай байхыг хүсдэг. Шашинлиг харилцаа нь утга учиргүй ёс дэг жаигаар Бурханыг панаалдаж уярааж байгаад Түүнээс ямар нэгэн юмыг салгаж авах нөхцөл болзолтой, ашиг хонжоо харсан хоосон, хуурамч, хоёр нүүртэй харилцаа. Харин хайрын харилцаа бол Бурханд надад хайртай гэдэгт эргэлздэггүй, Түүнд ямар ч болзол тавилгүй амьдралынхаа турш итгэж найддаг бөгөөд бүх үйлс ба үйлчлэлүүд нь хайрын харилцааны үр дагавар байдаг. Есүс бид нараас, Чи Намайг хайрладаг уу? гэж асууж байна.
Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт -Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр -Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд -Миний хургануудыг тэжээ гэлээ. Есүс дахин хоёр дахь удаагаа түүнд -Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд -Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд -Миний хоньдыг хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа -Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр -Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс] түүнд -Миний хоньдыг тэжээ.
ЭЗЭН, би Танд хайртай. Гэхдээ би заримдаа өөрийгөө болон бусад хүмүүсийг, тэр ч байтугай эд зүйлсийг хүртэл Танаас илүү хайрладаг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Таныг бүхнээс илүү, бүр өөрөөсөө ч илүү хайрлаж сурахад минь туслаач. Ингэж чадвал би бусад хүмүүсийг илүү хайрлаж чадна гэдгийг мэдсээр байгаа мөртлөө хэрэгжүүлж чадахгүй байна. Бүх зүрх, сэтгэл, оюун ухаан болон хүч чадлаараа Таныг хайрлаж амьдармаар байна. Амен.
- Есүс бидэнтэй хамт, Лук 24:28-35
Есүс дахин амилаад Бурхан руу явснаас хойш бид нартай Өөрийнхөө Ариун Сүнсээр хамт байх болсон. Өнөөдөр Есүс амласан ёсоороо бид нарын дунд байсаар байгаа. Харин бид нар Түүнийг танихгүй, сонсохгүй, ойшоохгүй байгаа л байна. Бурхан Ариун Сүнс бид нартай хамт алхалж, хооллож, ярьж, бид нарт Амьд Үгсийг сургасаар л байна. Харамсалтай нь, бид Бурхан байхгүй эсвэл харахгүй байгаа мэт янз бүрийн болж бүтэхгүй зүйл хийсээр л байна. Ариун Сүнс бидний дотор байгаа тул бие махбодоо Түүний таалалд нийцэхүйц цэвэр ариун байлгахыг хичээе.
Тэд зорьж явсан тосгондоо ойртон ирэх үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв. Тэд Түүнийг ятган -Бидэнтэй хамт байгаач. Хэдийн нар хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров. Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв. Тэдний нүд нээгдэж, тэд Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. Тэд нэг нэгэндээ -Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд, тэр даруйдаа босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад, тэдний -Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод, замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.
Ариун Сүнс ээ, өнгөрсөн бүх хугацаанд миний бузар муу бодлууд болон үйлдлүүдийг тэвчиж ирсэнд баярлалаа. Таны хайр, тусламж, зөвлөгөөг тоохгүй, өөрийнхөөрөө зөрж, хэрүүл маргаан хийж, хараал урсган, янз бүрийн буруу зүйл үзэж, бие болоод сүнсээ бузарлаж байсанд уучлаарай. Энэ цаг мөчөөс хойш бузар муугийн бүхий л хэлбэрийг тэвчиж, гэм хийхгүй байх хүч чадал, хүсэл зориг, тэвчээрийг өгөөч гэж би Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Амьд Есүс, Лук 24:13-27
Есүс загалмай дээр цовдлуулаад үхсэн боловч амилсан нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн мөнх амьдрах хувь тавилантай гэдгийг баталсан юм. Тэр цагаас хойш Амьд Есүс хүн бүртэй харилцаатай байхын хүсэн, хүний зүрх сэтгэлийг тогшсоор байна. Есүс Христийн Амьд байгаагийн гарцаагүй баталгаа бол сая сая хүмүүсийн итгэл бөгөөд гайхамшигтайгаар өөрчлөгдөж байгаа тэдний амьдрал мөн. Та Есүс Христэд итгээд өөрчлөгдөж байгаа хүнийг таних уу? Тэр хүн та мөн үү? Өөрчлөлтүүд нь гол төлөв бидний амьдралыг үзэх үзэл, зүрх сэтгэлийн хандлага, өөрийгөө болон бусдыг хайрлах, уучлах, бие сэтгэлийн ариун байдал гэх мэт зүйлс юм. Эдгээр нь бидний амьдралын гадна төрхийг аяандаа өөрчилдөг.
Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ. Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. Есүс тэдэнд -Та нар бие биетэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа. Тэдний нэг Клеоп гэгч нь Түүнд -Энэ өдрүүдэд Та Иерусалимд түр байхдаа тэнд болсон явдлын тухай ганцаараа мэдээгүй өнгөрсөн хэрэг үү? гэхэд, Тэр тэдэнд -Ямар зүйлс? гэв. Тэгтэл тэд Түүнд -Назарын Есүсийн тухай юм. Тэр бол Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг болон үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм. Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж, Түүнийг цовдолсон. Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булш уруу очоод, Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр элч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярив. Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд, Есүс -Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.
Амьд оршигч ЭЗЭН Есүс ээ, миний зүрх сэтгэлийг тогшин, оюун бодлыг минь гийгүүлэн, амьд байгаа Таныг харах сүнсний мэлмийг минь нээж өгсөнд баярлалаа. Та амьд байгаагаа миний зүрх сэтгэлд мэдрүүлж, Өөрийн Амьд Үгсээр миний амьдралыг тэтгэж, удирдан дагуулж, намайг ганцаардаж, зовлон туулж байх үед миний зүрх сэтгэлд амар тайван, амьдрах эрч хүч өгдөгт тань талархаж байна. Хамгаас илүү амьралд бэтгэрч, хатуурсан зүрс сэтгэлийг минь шинэчилж байгаад тань баярлалаа. Амен.
- Есүсмйн үхэл, Лук 23:44-47, 50-53
Дэлхийг нөмөрсөн энэ харанхуй гурван цаг үргэлжилсэн байна. Энэ үед Бурхан хүн төрлөхтний гэм нүглийг цагаатгахын тулд Есүсээс нүүр буруулан, Түүнийг загалмай дээр ганцааранг нь орхижээ. Гэмийн уучлалын тэмдэг бол сүм доторх Бурханы ариун оршихуйг гэмт хүнээс тусгаарлаж байсан хөшиг урагдсан явдал байв. Тэгээд олон зуун жилийн өмнөөс хэлэгдсэн ёсоор Есүс Христ гэмт хэрэгтэн мэт үхсэн ч, баян хүний ёсоор урьд нь хүн тавьж байгаагүй хадан булшинд оршуулагджээ. Есүсийн үхлийг хараад итгэсэн Ромын зуутын дарга үнэхээр еөрөөлтэй!
Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ. Есүс -Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан -Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв. Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв. Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ. Тэр хүн Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороож, хад ухаж бэлтгэсэн булшинд тавив. Тэнд шарил ер тавьж байгаагүй ажээ.
Бурхан Аав аа, гэмт хүн төрөлхтний төлөө Өөрийн Хүүг золиос болгосон Таны агуу хайрыг тань үнэхээр биширч байна. Гэмтэй намайг Өөртөө хүлээн авхын тулд Танд үүнээс өөр сонголт байгаагүй тул ямар хэцүү байсныг би төсөөлж ч чадахгүй байна. Энэхүү хайранд тань би бүх амьдралаараа Танд өртэй. Зөвхөн ийм агуу хайр л мөхөс намайг ингэж албадаж чадна. Таны хайр надад Таныг бас дэргэдээ байгаа хүмүүсээ хайрлаж сурахад минь тусалдагт баярлалаа. Халелюя!
- Есүсийн гэр бүл, Иох 19:25-27
Есүс айлын ууган хүүгийн үүрэг хариуцалагаа биелүүлсээр иржээ. Тэр аавынхаа ажил мэргэжил болох мужааны ажлыг залгамжлан хийж байгаад цаг нь болоод Бурханы өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн юм. Тэр мөн аавынхаа дараа бэлэвсэн ээжийгээ харж, асарч халамжилж байв. Хүний амьдралын сүүлчийн үйлдлүүдээр тухайн хүний амьдралын зорилго, эрхэм зүйлсийг тордорхойлж болно гэдэг. Есүсийн хувьд ар гэрийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэзээ ч орхигдуулаагүй.
Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн нагац эгч нь болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ -Эмэгтэй, энэ бол таны хүү гээд, өнөөх шавьдаа -Энэ бол чиний эх гэж айлдав. Тэр цагаас хойш тэр шавь нь Есүсийн эхийг гэртээ аваачив.
Бурхан Аав аа, надад энэ амьдралд аав ээж, ах эгч, дүүсийг өгсөнд баярлалаа. Энэ дэлхийд амьдарч байхдаа гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгэхэд минь туслааарай. Би пастор эсвэл хэн нэгэн чухал хүн байхаас илүү хүний хүү, нөхөөр, аав хүн гэдгийг надад үргэлж сануулж байгаарай. Таны надад өгсөн гэр бүлийг өөрийн дур сонирхол, хүсэл мөрөөдөл, нэр төр, амжилт ололтоос илүүд үзэж, насан туршдаа болзолгүй хайрлах хүч чадлыг гуйж байна. Амен.
Bayaraa bid hamtdaa saihan temdeglelee. Buh zuil saihan bailaa, Magtaal saihan bailaa, dram goyo bailaa, bujig, unshlaga bugd saihan bailaa. Oroltsson buh humuust bolon Muugii, Undaraa ta nart bayarlalaa.Usan batalgaa hurtsen humuusiin shiidvert talarhalaa ilerhiilye. Magtaal n ezen burhand baig ee.. Bas Yogurt amttai ta nar huurhun bsaan.
Ezen bidend hairtai…ter bidniig bgaagaar mini hairladag…Ezen dotor ta bvgdtei ah dvvs gedegtee bi ih talarhdag shv~zalbiral dotoroo sergeg baitsgaagaarai~Burkhan ta bvgdiig mini iveeg^^
AMEN, THANK YOU.
Ариун Сүнс ээ, өнгөрсөн бүх хугацаанд миний бузар муу бодлууд болон үйлдлүүдийг тэвчиж ирсэнд баярлалаа. Таны хайр, тусламж, зөвлөгөөг тоохгүй, өөрийнхөөрөө зөрж, хэрүүл маргаан хийж, хараал урсган, янз бүрийн буруу зүйл үзэж, бие болоод сүнсээ бузарлаж байсанд уучлаарай. Энэ цаг мөчөөс хойш бузар муугийн бүхий л хэлбэрийг тэвчиж, гэм хийхгүй байх хүч чадал, хүсэл зориг, тэвчээрийг өгөөч гэж би Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
Ezen tanidaa talarhay.Urgelj nadtai hamt alhalj, namaig demjij, aldaag mini sanuulj, onoog mini uramshuulj bgag tani bi mederch bna.Ungursun hugatsaand uildsen buruu hazgai uildluudig mini urshuun, ireeduig mini gereltuuleh zuv songoltuudig hiilgej bgad tanid dahin talarhay!Ezenii ner munhid aldarshig!Amen
Bid nart talarhaad baigaa hun Lhagva ah mon uu. Buh zuild talarhaltai baidagt tani harin bayarlaj tanii itgelees suraltsaj baina. Amidrald olon zuil husseneer tani bolohgui baigaa ch gomdollohiin orond talarhaltai baidag itgeliig tani Burhan shagnah bolno gedegt ergelzehgui baina. Ene heveeree talarhaltai, uramtai baigaarai….
Onoodriin ugend uheheer 110 % Ameen gej helmeer baina. Burhanii gaihamshigtai hair iveeleer jinhene bayar hoor amar taivaniig setgeliinhee hamgiin gund mederch, Burhanii orshihuig zovhon zalbirahdaa ch ymuu tsuglaan deer ch bish haana ch hezee ch mederch, harah bolson. Huseed haigaad baisan amar taivan bayar hooroor duureed ireheer ”Tegeed enenees tsaash yah bilee” gej ooriin erhgui bodoj bna. Burhan zovhon namaig l iveeh gej iveelee asgaagui harin Peter-iin zavi duureed nogoo zavia duurgeed 2 laa jiveh shahsan shig Burhanaas avsan iveel nadaar damjin busdad hureh yostoig ulam tod uhaarch baina. End l Burhanii hair herhen bidniig hodolgodogiig oilgoj baina. …
Burhanii ajliig ehnees n etsesiig hurtel hun oilgohgui ch unuuduriin ugend 110% itgej, 100% oilgohiig husej bn. Bi ta nariin itgeld zorigjij uram avdag shuu.. Bie biye demjij uramshuulj zorigjuultsgaaj baiya. Pastoraa udur buriin ugiin tuluu tand bayarlalaa. Tanai ger buliig burhan arvinaar iveeg. Ezenii tomilson buh sunsleg udirdagchdiig Esusiin nereer eruuj bn. Amen
Amen, Bidnii Ezen aldarshig!!! Ezen tandaa mash ih hairtai
Bayarlalaa Medseer baij biyee zahirch chadahgui buruu songolt hiih ch yumuu hatuu zurh setgeleer alivaad handaj tsetserhesniihee tuluu ch yumuu uchuuhen zuiliig ch gesen hudlaa yarisniihaa daraa asar iheer shanaldag. Ene buhen n burhanii ugnees holdoh chin setgeliin zalbiral talarhalgui hedhen honohod l boldog. (minii %-d shuu). Burhantai urgelj holbootoi baihad ur jimsiig bid buhnees burhan gargah bolnoo ahan duusee. Tanii zalbirald burhanii chih sonor melmii tungalag baih boltugai……..
Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм. Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ. Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.
Hamgiin turuund bayarlalaa pastoraa, udur bolgon uuriinhuu unet tsagiig gargan udur buriin (our daily bread) yavuulj buid. Minii huvid ene bibliin heseg hamgiin iheer nadad nuluuldug mon bainga unshdag durtai ishleliin neg. Uneheer monhiin ezen mine bi udur bolgon taniig tunhaglaj amidramaar baina. Tiim ee, bid bi uuriinhuu mahan bieiin buzar husel, tachaaliinhaa hamt zagalmaid tsovdolson….!!!!
Yesus bidniig haluun ch bish huiten ch bish bitgi bai gj helsentei ijilhen bid Yesusiig daghaar shiidsen bol urgelj tuunii tald haluunaaraa bh yostoi um bna.. hun um chin uruudah zuil garalgui yaahav ter uyed harin Yesusees tuslamj guigaad tuunees zuuraad bosdog bolmoor bna.. oohh ahial bi unchlaa geed ter chigeeree huiten tald yavaad bh bish urgelj Ezentei l yavmaar bna.. Tuuniig amidarliinhaa utag uchiriig bologmoor bna.. yamar negen uur zuil bish uur hun bish.. Tuuntei l baival amidral amttai sanagddag.. yu l bol yu hiichmeer bayar huurtei baimaar bna..
Hamgiin hetsuu asuudal bol hair setgel buguud hamgiin unen boditoi orshdog gdgig mederch bsan ymaa. haramsaltai n shan hair nadad burhannii hishgeer irsen ch hairtai hun maani itgel teej chadahgui uchraas bid hagatsaj bn. bi hen negentei holbogdoj yriltsmaar bn. nadad buruu bhgui uchraas bi bugdiig zund n orhihoor shiidsen. gehdee zurh setgel mine shanalj bn. gantsaardaj bn.
nad ruu bicheerei