- ЭЗЭНий үхлийг тунхагла, 1 Кор 11:23-26
Үе үеийн итгэгч нар Есүс Христийн нэр дээр цугларч, ЭЗЭНий зоог барьж Түүний үхлийг тунхагласаар иржээ. Харамсалтай нь, зарим сүм чуулганууд ЭЗЭНий зоогийг хэт шашинлиг эсвэл ёс жаиг төдий барьдаг болжээ. Зарим нь бүр тусгай хүн залбирсны дараа талх, дарс Есүсийн жинхэнэ мах ба цус болдог гэж зааж мунхруулдаг байна. Юутай ч бид нар ЭЗЭНийг Зоогийг барих тоолондоо Түүний үхлийг тунхагладаг тул зүй зохистой бөгөөд цэвэр зүрх сэтгэл, хүндэтгэлтэйгээр барих ёстой гэдгийг сануулж байна.
Чухамхүү Түүний баригдсан тэр шөнө Эзэн Есүс талх аваад, талархлаа өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд” гэв. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд” гэсэн юм. Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг.
ЭЗЭН минь ээ, Та маш энгийн байдлаар Өөрийн үхлийг тунхагласаар байгаад талархая. Таны нэрээр дуудагдсан хүмүүс Таны үхлийн үнэн утга учрыг хамт байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэх болтугай гэж залбирч байна. Мөн өөрсдөө цэвэр ариун зүрх сэтгэлээр талх, дарснаас хүртэж, Таны тушаалын дагуу амьдрах хүчийг олж, сүнсний эв нэгдлээ батлан харуулж байхын төлөө залбирч байна. Амен.
- Үхлийн дараах амьдрал, Лук 24:36-43
Үхлийн дараах амьдрал ямар байх талаар бид мэдэхгүй ч, үхлээс амилаад 40 хоног дэлхийд байсан Есүсийн үйлдлүүдээс л таамаглаж болох юм. Минний бодлоор бид нар орон пай, цаг хугацаанд баригдахгүй мөнх хугацаа руу орохдоо өвчин эмгэг, ядарч туйлдахыг мэддэггүй яс махтай цоо шинэ биетэй орно. Тэгээд бас бие биенийгээ таньж, хамт идэж ууж, баярлаж цэнгэнэ. Хамгийн гол нь бид үхлээс айхгүй үүрд мөнх амар тайван амьдарна.
Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө тэдний дунд зогсож байлаа. Тэр тэдэнд -Амар амгалан нь та нарт байх болтугай гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс үзэгдэв хэмээн боджээ. -Та нар юунд зовж, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв. Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв. Тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс -Та нарт идэх юм байна уу? гэж асуухад тэд хайрсан загас Түүнд өгөв. Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ.
ЭЗЭН минь ээ, бид нарт мөнх амьлралын баталгааг Өөрийн үхэл ба амилалтаар харуулсанд баярлалаа. Хэдий 2000 гаруй жил өнгөрсөн ч, Өөрийн Сүнсээрээ бидний дотор оршиж, мөнх амьдралын итгэл найдварыг тамаглаж өгсөнд талархая. Харин ганцхан олдох энэхүү амьдралаа Бүтээгч ЭЗЭН Таны хүсэл ба төлөвлөгөөний дагуу амьдарч, энэ дэлхийд мэндэлсэн зорилгоо олж, биелүүлэхэд минь туслаач гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Бурхан Аавын Хайр, Лук 15
Олон итгэгч нар гэмт амьдралтай хугалдахдаа төөрсөн хүүгийн адил, “Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч” гэж боддог. Гэтэл үнэндээ Бурхан Аавын хайр өчүүхэн ч өөрчлөгдөөгүй, бид Түүний хайртай хүүхдүүд хэвээр байдаг байна. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.
Хүү ч зүрх сэтгэлдээ шийдсэнчлэн гэмшсэн тул аав нь, “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. Тарган тугал авчирч гарга. Бүгдээрээ найрлаж цэнгэе. Учир нь энэ хүү маань үхсэн байсан юм. Гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо” гэв. Энэ амьдралд төөрсөн хэн ч болов Бурхан руу гэмшин эргэхэд, Тэнгэрийн хаачлалд бөөн баяр хөөр болдог байна.
ЭЗЭН минь ээ, энэхүү аварлын баяр баяслыг бидний зүрх сэтгэлээс мартагдхыг битгий зөвшөөрөөрэй. Таны хайр хэзээ ч өөрчлөгддөггүй, хувиршгүй, дундаршгүй уудам, өргөн, гүн гэдгийг ухааруулж өгөөч. Үүнд дахин эргэлзэхгүй байх бат итгэлийг хайрлаач. Мөн гэмшээд Тан руу ирж буй бүх хүмүүст Таны хайр ба уучлалыг үзүүлж чаддаг байхад туслаарай. Амен.
- ЭЗЭН бидэнтэй хамт, Иох 21:9-14
Есүс Христ үхлээс амилсны дараа энэ үеийн төгсгөл хүртэл дагалдагч нартайгаа хамт байх болно гэж амласан боловч тэд эргэлзсэн хэвээр байжээ. Өнөөдөр ч гэсэн Есүс Өөрийн хүмүүсийн дунд амьд сэрүүн байгаа. Өнөө үед Тэр Ариун Сүнсээрээ итгэгч хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог тул бид нар Түүнийг бие биенээсээ л олж харж чадна. Итгэдэггүй хүмүүс Есүс Христийг зөвхөн бидний дундаас л харах боломжтой гэдгийг бид үргэлж санах хэрэгтэй.
Тэд эрэг дээр гараад, модны нүүрсний гал дээр нь байх загас болон талхыг харав. Есүс тэдэнд -Саяын барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ. Симон Петр очиж, зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо эрэг дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа. Есүс тэдэнд -Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас нь хэн нь ч -Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй. Есүс ирж, талх авч тэдэнд өгөв. Бас загас өгөв. Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм.
ЭЗЭН Бурхан минь ээ, Та төгс бус гэмтэй биднийг байгаагаар нь хайрлаж, Ариун Сүнсээрээ мөхөс бидний амьдралыг өөрчлөх замаар Өөрийгөө хүн төрөлхтөнд таниулсаар байгаад баярлалаа. Та Өөрийнхөө хүмүүсийн магтаал дунд оршиж, тэдний эв нэгдэл, зөвт ариун амьдрал болон дуулгавартай итгэлтэй байдал дотор гайхамшиг шинж тэмдгүүдээр дамжуулан оршихуйгаа илчилдэгт талархая. Таны оршин байгааг итгэгч хүмүүсийн амьдралаас харах мэлмийг минь нээж өгөөрэй. Амен.
- ЭЗЭНий Зоог, Лук 22:14-22
Бид амьдралдаа олон төрлийн гэрээ, контракт хийдэг боловч хэрэг гарахаас нааш тухайн гэрээний заалтуудыг мартчихсан байдаг. Харин ЭЗЭНий зоог бол Есүс Христийн үхлийг мартуулахгүй байх зорилготой гэж би ойлгодог. Аливаа лизинг, түрээсийн гэрээний гол заалт нь төлбөрийн асуудал байдгийн адилаар Шинэ Гэрээний төлөөс болсон Есүсийн бие ба цусны төлөөлөл болох талх, дарсыг хүртэгч хүн бүрт Түүний үхлийн утга учрыг сануулах зорилготой.
Тэр аягыг авч, талархал өргөөд -Үүнийг авч, дундаа хүртэцгээ. Учир нь Би та нарт хэлье. Үүнээс хойш Бурханы хаанчлал иртэл усан үзмийн дарснаас Би амсахгүй гэв. Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө -Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, -Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм.
ЭЗЭНий Зоог барих бүрдээ хүн төрөлхтний төлөө өргөл золиос болсон Таны ариун бие ба цусны үнэ цэнийг үргэлж сануулж байгаарай гэж бид залбирч байна. Гэмтэй бидний төлөө өргөсөн Таны Хайрын золиосыг өчүүхэн амжилт, түр зурын жаргалаас болж умартан, махан биеийнхээ хүслүүдээр солихыг бүү зөвшөөрөөрэй. Ариун Сүнс ээ, ЭЗЭНий Зоогийг цэвэр зүрх сэтгэл ба хүндэтгэлтэйгээр барихыг урьдчилан сануулаарай. Амен.
- Итгэлээ хамгаал, 1 Петр 3:13-22
Есүст итгэгч хүний амьдрал амжилттай сайн сайхан явж байвал эргэн тойрны хүмүүс нь бас бага зэрэг атаархан сонирхож эхлэнэ. Нөгөө талаар хэрэв итгэгч хүний амьдрал зовлон зүдгүүр, өвчин эмгэг, ядуу тарчиг эсвэл зөвт ариун, шударга байвал хүмүүс бас ямар ч ашиггүй, юундаа ингэж шударга царайлдаг байна аа, эсвэл сүмд яваад ямар ашиг байна гэх мэтээр асуудаг. Ямар ч тохиолдолд ямар ч асуудалд хариу өгөхөд бэлэн байж сурцгаая.
Хэрэв та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ? Харин та нар зөвт байдлын төлөө зовлон эдлэхэд хүрлээ ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү зов. Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна.
ЭЗЭН, Та хүүхдүүддээ энэ амьдралдаа тохиолдож байгаа сайн сайхан болон саар зүйлсийн утга учирыг тайлбарлан, хуваалцаж чаддаг байх итгэл бас мэргэн ухааныг хайрлаач гэж бид залбирч байна. Мөн өөрсдийн алдаа дутагдал, амьдралаасаа сурсан үнэт сургамжууд болон хүний ухаан тайлбарлаж хүрэмгүй, үгээр илэрхийлж боломгүй шударга бус эмгэнэлт зүйлсийг хүртэл хүлээн зөвшөөрч, итгэл найдвараа алдахгүй байх тэсвэр тэвчээрийг өгөөрэй. Амен.
- Бусдыг ерөө, 1 Петр 3:8-12
Христийн дагалдагчдын амьдрал “бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу” байх байдлаар ялгарах ёстой. Харамсалтай нь, үүний эсрэг байдал сүм чуулган дотор харагддаг. Итгэгч нар хүн л болсон хойно өөр хоорондын ялгаануудаа “хариутай бол бариутай” гэсэн хүний аргаар шийдвэрлэх хандлагатай.
Харин Библид, “Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.” ЭЗЭН биднийг дуудсан гол зорилго нь ерөөлийг өвлүүлэх гэжээ. Ерөөл нь зөвхөн эд материхллаг зүйлс бус, харин мөнхийн аминд хүргэх үнэн, зүрх сэтгэл ба махбодийг эдгээх чадалтай Бурханы амьд үгс мөн.
ЭЗЭН минь ээ, Таны нэрээр бусдыг ерөөж сурахад минь туслаарай. Хүнийг баян ядуу, өмссөн зүүсэн, гадаад төрх, үзэл бодол ба шашин шүтлэгээр нь ялгаварлан хандалгүй бүгдийг ерөөх итгэл ба хайрыг өгөөч. Ялангуя, итгэлийн гэр бүлийн ахан дүүстэйгээ эвтэй найртай, энэрэнгүй, ахан дүүсэг байх тэсвэр тэвчээрийг гуйж байна. Таны надад өгсөн хүмүүийн амьдралд ерөөлийн суваг болж амьдрана гэж Есүсийн нэрээр тунхаглаж байна. Амен.
- Итгэл ба зовлон, Фил 1:27-30
Есүсийн хэлсний дагуу дэлхий итгэгч нарыг учир шалтгаангүй буруутган хавчиж, тэр ч байтугай үзэн ядаж, үй олноор нь алж хядаж ирсэн. Ялангуя, хүний эрх, эрх чөлөөг Бурханаас дээр тавьдаг өнөөгийн соёлтой гэгдэх нийгэмд Христитгэлийг гадуурхан, хавчих үзэгдэл цөөнгүй. Хэрэв хэн нэгэн чин сэтгэлээсээ Библид итгээд, Бурханы сургаалын дагуу амьдрахыг хичээвэл үүнийхээ төлөө тодорхой хэмжээгээр зовлон эдлэх учиртай ажээ. Та итгэснээсээ хойш зовлон туулсан уу?
Өөрсдийгөө зөвхөн Христийн сайн мэдээнд зохистойгоор авч явагтун. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч, эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож байгаа гэж сонсох болно. Мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсох болно. Тэгээд ч айж сүрдэхгүй байх нь тэдний хувьд сүйрлийн тэмдэг, харин та нарын хувьд авралын тэмдэг юм. Энэ нь Бурханаас ирдэг юм. Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ. Ингэхдээ та нар миний дотор харсан болон эдүгээ миний дотор байгаа гэж сонсож байгаатай адил тэмцлийг туулах юм.
ЭЗЭН ТА хүн бүрт итгэлийнх нь дагуу дааж чадах ачааг үүрхийг зөвшөөрдөг нь Таны эмөнхийн зорилгын дагуу байдаг гэдэгт бид итгэж байна. Бидний туулж байгаа зовлон ямар ч шударга бус байсан, өөрсдийн болон бусдын түмэн буруу байсан ч Та эцэст нь бидний төлөө сайнаар эргүүлэн ашиглах тул бид нарт өөрсдийн зовлонг үүрэх итгэл, найдвар, хайр бас тэвчээрийг өгөөч гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Тэвчээр ба урамшуулал, Ром 15:1-5
Итгэгч хүн бүр тэвчээр ба урамшуулал дотор өсөх орон зай бий. Хэн ч эдгээр зан чанаруудыг төгс эзэмшсэн гэж хэлж чадахгүй. Харин бүхий л талаараа соригдсон боловч нэг ч удаа гэм хийгээгүй Есүс Христээс болон сүнсээр төлөвшсөн ах дүү нараасаа суралцах хэрэгтэй. Гэр бүл ба сүм чуулган дотор ийм чанарууд зайлшгүй шаардлагатай.
Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин “Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув” гэсний адил байсан юм. Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм. Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай.
Тэвчээр ба урамшуулыг өгөгч Бурхан минь ээ, би үнэхээр тэвчээртэй хүн болмоор байна. Надад уур, уцаараа барьж сурахад минь туслаач. Уурласан үедээ гэм хийлгүй, эрүүл байдлаар илэрхийлж сурмаар байна. Таны надад өгсөн гэр бүл болон итгэлийн ах дүү нарыг Таны Үгээр урамшуулж, босгон байгуулах мэргэн ухаанд сурахад минь туслаарай. Өдөр бүр хэн нэгэнийг босгон байгуулж, хэн нэгэнд тэвчээртэй хандахад минь туслаарай. Амен.
- Дагалдагчдын амьдрал, Үйлс 4:32-37
Итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх, сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй, харин тэдний бүх юм нь нийтийнх байв. Элч нар Эзэн Есүс Христийн амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой. Гачигдаж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид нь цөмөөрөө тэр бүгдээ худалдсан өртгийг нь авчирч, элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа. Элч нарт Барнаб (орчуулбал, Тайвшралын Хүү) хэмээн нэрлэгддэг, Кипрт төрсөн Леви овгийн Иосеф нь өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.
Шинэ Гэрээний үеийн анхны итгэгч нарын туйлширсан гэмээр амьдралын хэв маягийг олон янзаар тайлбарлаж болно. Гэхдээ анхны дагалдагчдын амьдралын зарчмууд өнөө хүртэл бидний удирдамж болсоор ирсэн. Тэдний эв нэгдэл, хүчтэй гэрчлэл, энэрлийн үйлс, золиос бүхий өгөөмөр өргөл, сүнслэг удирдлагын тогтолцоо нь бүгд Бурханы нигүүлслээр дүүрэн байсан явдал мөн.
ЭЗЭН ТА эдгээр зарчмуудыг өнөөгийн Монгол сүм чуулгануудад зааж сургасаар байгаад баярлалаа. Ариун Сүнс ээ, Та итгэгч хүн нэг бүрийн зүрх сэтгэлийг нээж, эдгээр зарчмуудад суралцаж, амьдралдаа мөрдлөг болгож сурахад туслаарай. Христийн нэрээр дуудагдсан хүн бүр Таны нигүүлслээр бялхам байж, сүнсдэг удирдлагын хамгаалалтан дор орж, сүм чуулгандаа үйлчилж, өгөөмрөөр өргөж, Бурханыг зоригтойгоор гэрчилж амьдрах болтугай. Амен.
- ЭЗЭН бол чөлөөлөгч, Үйлс 12:1-17
Петр Есүс Христийн нэрийн өмнөөс шоронд хоригдож байгаад ер бусын байдлаар суллагдахдаа зөвхөн Бурхан л түүнийг аварсан гэдгийг баттай мэдэж байв. Петр сэхээ орж, -Эзэн Өөрийн тэнгэр элчээ илгээж намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв.
Харамсалтай нь, бид өөрсдийн амьдралдаа хийгдсэн зүйлсийн төлөө Бурханд алдар, талархлыг өргөхийг хамгийн сүүлд тавьдаг бололтой. Зарим итгэгч нар Бурханыг ор тас мартдаг. Бид ихэвчлэн өөрсдийн итгэл, зүтгэл, ариун зөвт байдал эсвэл арга барилыг илүү ярих хандлагатай болдог. Нөгөө талаар хэн нэгэн “супер” нэр алдартай хүн гар тавьж залбирснаас боллоо гэж бүр ташуурдаг. Ямар ч тохиолдолд Бурханд алдрыг өгч сурцгаая.
ЭЗЭН Бурхан минь ээ, Та Өөрийн алдрыг хиймэл шүтээнүүд болон бурхад, тэр ч байтугай гэмт сул дорой хүнтэй хуваалцхыг хүсдэггүй гэдгийг ухаарлаа. Зөвхөн Та бүх алдар, магтаал, талархал, хүндэтгэлийг авах зохистой гэж бид тунхаглаж байна. Таны нэрээр дуудагдсан бид бүх зүйл дээр Танд алдрыг өргөж сурхын тулд бидний зүрх сэтгэлийг өөрчлөөч гэж залбирч байна. Амен.
- ЭЗЭН бидэнтэй хамт, Дэд хууль 31:6-8
Өнө эртний цагаас ЭЗЭН Бурхан үе үеийн удирдагч нартай хамт байх болно гэсэн амлалтаа биелүүлсээр ирсэн тухай Библи өгүүлдэг. Гэхдээ энэ амлалт зөвхөн удирдагч нарт өгөгдөөгүй, харин тэдний дагуулж байгаа ард түмэн буюу Бурханд итгэдэг бүх хүмүүст өгөгдсөн юм. Тэгээд Бурхан Өөрөө ард түмнээ буюу Сүм чуулганаа удирдан тэргүүлнэ гэжээ. Сүм чуулган эв нэгдэлтэй байвал ЭЗЭН тэдний дунд байж, олон саад бэрхшээлүүдийг даван туулахад нь тусална.
Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй гэв. Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд -Чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой. Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.
ЭЗЭН Та итгэгч хүн нэг бүрийн зүрх сэтгэлд оршдогт баярлалаа. Та нэг алсын хараан дор нэгдсэн сүм чуулган болон чуулгануудын дунд байж, тэднийг удирдан тэргүүлдэг гэдэгт би итгэж байна. ЭЗЭН Та Өөрийн ард түмнээ удирдагчдаар нь дамжуулан Өөрийнхөө Хаанчлалаа өргөжүүлэн тэлсээр байгаад талархая. Таны оршихуй эв нэгдэлтэй газар илүү хүчтэй бөгөөд Таны амлалт бүх хүмүүст хүртээлтэй. Амен.
- Үхлээс амилсан гайхамшиг, Үйлс 9:36-42
Энэ хорвоод мэндэлсэн хүн бүр нэгэн цагт энэ дэлхийн орон зай, цаг хугацаанаас гараад сүнслэг ертөнц рүү орох болно. Энэ хорвоод үхээд амилсан цөөн тооны хүмүүсийн нэг нь Табита гэгч хувь тавилантай эмэгтэй байжээ. Тэр мөн бусдын адил энэ хорвоог бүрмөсөн орхисон боловч түүний үхлээс амилсан түүх өнөөдөр ч гэсэн Христитгэлтэй хүмүүст итгэл, найдварыг өгсөөр байна. Табита яг одоо мөнхийн улсад амьд сэрүүн байгаа гэдэгт та итгэж байна уу?
Иоппад Табита (грекээр орчуулбал, Доркас) гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ. Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн нас баржээ. Хүмүүс түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа. Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд уруу даруй ирээч” гэж гуйлган хоёр хүн илгээв. Петр босож, тэдний хамт явж очиход, түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлаад зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлж байв. Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост хандаж -Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа. Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав. Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, олон хүн Эзэнд итгэжээ.
Мөнх оршигч ЭЗЭН Та хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээхдээ мөнхөд амьдрахаар бүтээсэнд баярлалаа. Гэм нүглийн улмаас хүн үхэх ёстой болсон ч, Та хүн төрөлхтөнд Өөрийн Хүүгийн үхлээр дамжуулан мөнхийн амьдралыг бэлэглэсэнд талархаж байна. Та Есүст итгэсэн хүний энэ амьдралд бүхий л талаар туслаад зогсохгүй, мөн мөнх амьдралын баталгаа болгож Есүсийг үхлээс амилуулж, бидний зүрх сэтгэлд Ариун Сүнсээ баталгаа болгож үлдээсэнд баярлалаа. Амен.
- Ер бусын эдгэрэл, Үйлс 9:32-35
Бурхан өнөөдөр ч гэсэн эмч, эмнэлгийн оролцоогүйгээр хүнд, хөнгөн болон эдгэршгүй өвчтэй хүмүүсийг эдгээсээр байгаа. Миний бодлоор эдгээр гайхамшигт эдгэрлүүдийн төлөө хэн нэгэн алдрыг хүртэж, бурхан мэт шүтэгдэх ёсгүй. Харин бүх алдар нь Бурханд байж, олон хүмүүст гэрчлэл болох учиртай. Бурхан Өөрийн төгс ухаан, агуу хайр, ниггүлсэл дотроо хэнээр дамжуулан хэнийг хэзээ, хаана, ямар өвчнөөс эдгээх вэ гэдэг сонголтыг Өөрөө хийдэг байна.
Нэгэн удаа Петр бүх газраар тойрон явж, Луддад амьдрагч ариун хүмүүс уруу хүрч ирэв. Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ. Петр түүнд -Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо. Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.
Эдгээгч Бурхан минь ээ, та биднийг сэтгэл санаа болон бие махбодын олон өвчнүүдээс эдгээж, бас хамгаалж эрүүл саруул байлгаж байгаад баярлалаа. Яг одоо өвчин зовлонтой, өвдөж шаналж байгаа хүмүүсийг эдгээж өгөөч гэж залбирч байна. Та Өөрийн сонгосон охид, хөвгүүддээ өвчин, эмгэгүүдийг эдгээх бэлгүүдийг Ариун Сүнсээрээ соёрхооч. Бүх алдар нь зөвхөн Танд байх болтугай. Амен.
- Залбирлын хүч, Эфэс 6:18-20
Бурхан л хүний хатуу зүрх сэтгэлийг хоёр талдаа иртэй илднээс хурц Үгээрээ нэвтэлж, сүнсийг нь амьдруулдаг. Харин бид Бурханы Үгийг ярьж, бидний амьдралд хийж буй Түүний үйлсийг гэрчлэх л үүрэгтэй. Харин яг ямар үгийг хэзээ ярих вэ гэдгийн төлөө залбирч сурах хэрэгтэй. Харамсалтай нь, бид өөрсдийн оюун ухаан, амны фигүр, цээжинд байгаа хэдэн ишлэлээр хүнийг мад тавиад, ятгаж байгаад итгүүлнэ гэж боддог. Бид залбирч байж, зөвхөн Сүнсний хүчээр зоригтой бөгөөд ухаалаг ярьж, Бурханы ивээлийн суваг болж чадна.
Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай. Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир. Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой, тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд болов.
ЭЗЭН минь ээ, итгэгч хүн нэг бүрийн ам нээгдэхэд Таны хүч чадалтай амьд үг өгөдхийн төлөө бид залбирч байна. Та өөрийнхөө хүмүүсээр дамжуулан Сайн мэдээг бүх хүмүүст хүргэх зорилгоо биелүүлхийн тулд биднийг Сүнс дотор залбирал ба гуйлтаар сэргэг байлгаж өгөөч. Бидний яриа зоригтой байхаас гадна Таны хайр, нигүүсэл ба уучлалаар дүүрэн байх болтугай. Амен.
- Итгэгч хүний хүч, Үйлс 4:23-31
Зовлон зүдгүүр ба хавчлага итгэгч хүний амьдралд бүх талаараа сайн үр дүн үзүүлдэг байна. Эдгээр нь бид нарын итгэл, найдварыг шалгаж, улам хүчтэй болгохоос гадна сайн зан чанаруудыг төлөвшүүлэх зорилготой аж. Шинэ Гэрээний итгэгч нар хүнд хэцүү цагт илүү эв нэгдэл ба эрч хүчтэй байжээ. Тэдний эрч хүч нь Бурхан Ариун Сүнснээс л ирж байв. Бурхан өнөөдөр ч гэсэн гуйн залбирч байгаа хүмүүстээ эрч хүчийг өгнө гэж амлаж байна.
-Өө, Эзэн! Тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн нь Та билээ. Таны тосолсон, Таны ариун зарц Есүсийн эсрэг Херод, Понти Пилат нар харь үндэстнүүд болон израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ. Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоогдсон Таны зорилго бүхэн биелэгдэхийн тулд болой. Одоо Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч. Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та Өөрийн мутраа сунгаач гэв. Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.
Бурхан минь ээ, Таны Үгийг зоригтойгоор тунхаглаж, амьдралдаа биелүүлэх хүч чадлыг гуйж байна. Хэрэв Та хүсвэл Өөрийнхөө Үгийг эдгээх гайхамшиг болон тэмдгүүдээр батлан харуулаач. Та бидний амьдралыг сэгсэрч, шинэ зүйлсийг хийгээч. Та намайг шинэ хүн болгон өөрчлөөч. Хуучин бүхнээсээ салах хүч чадлыг өгөөч. Цоо шинэ амьдралаар алхах хүчийг хайрлаач, Ариун Сүнс ээ! Амен.
- Христийн зовлон ба баяр хөөр, 1 Петр 4:13-19
Энэ дэлхийд жаргал, зовлон хоёр ээлжилдэг. Жаргалтай үедээ итгэгч нар ЭЗЭН-ийг марталгүй, Түүнд талархаж, бүх алдрыг өргөн магтан дуулах хэрэгтэй. Харин зовлонтой хэрхэн баяр хөөртэй байж сурах вэ? Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд та нар баяр хөөртэйгөөр баярлах юм. Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.
Ийм баяр хөөр зөвхөн Бурханы Сүнсээс ирдэг байна. Эс тэгвээс хүний ухаанаар бол зовлонтой байхад үнэхээр хэцүү. Өөрсдийн буруугаас болж бөөн асуудалд унаж, зовж байгаа мэдээж юундаа баярлах вэ дээ. Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул. Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сүнсээ даатгаг.
ЭЗЭН минь ээ, яг одоо зовлон эдэлж байгаа итгэгч нарт баяр хөөрийг хайрлаач гэж залбирч байна. Зовлонгийн цаана байгаа сүнслэг ерөөлүүдийг харах нүдийг нээж, сайн үр дүнгийг нь хүлээх тэвчээрийг хайрлаач. Шударга бус зовлонгуудыг шударга Шүүгч Тандаа даатгая. Учир нь өшөө авалт нь Таных билээ. Христийн нэрээс болж үхлийн аюулд тулгараад байгаа итгэгч хүн нэг бүрийг авран хамгаалаач гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Сүнсний эв нэгдэл, Лук 11:14-23
Христийнхэн дотроо олон янзын урсгал чиглэл болсон ч үе үеийн итгэгчдээс бүрдсэн НЭГЭН НЭГДМЭЛ СҮМ бий гэдэгт итгэж, сүнслэг эв нэгдлийг эрхэмлэдэг.Үүнд Библид итгэдэг, зөв сургаалтай сүмүүүд ба сүнсээр дахин төрсөн итгэгч хувь хүмүүс багтана. Ийнхүү сүнслэг эв нэгдэл байгаа тул Бурханы Хаанчлал өдрөөс өдөр ирэх тутам өргөжин тэлсээр, улам бүр хүчтэй болсоор байгаа юм. Та сүнсний эв нэгдлийг өөрийн үзэл бодлоос илүү үргэлж эрхэмлэж яваарай.
Тэр хэлгүй чөтгөрийг зайлуулжээ. Чөтгөрийг гарч одоход хэлгүй байсан тэр хүн ярьж эхлэв. Олон түмэн ихэд гайхацгаажээ. Харин тэдний зарим нь -Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр чөтгөрүүдээ хөөн зайлуулдаг юм гэж байхад, зарим нь Түүнийг сорихын тул тэнгэрээс тэмдэг үзүүл гэж Түүнээс шаардаж байлаа. Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд ийн хэлэв. -Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана. Хэрэв Сатан өөрийн эсрэг хуваагдвал, түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ?
ЭЗЭН минь ээ, Та хаанчилдаг учраас Таны хаанчлал эв нэгдэлтэй байдаг. Та Өөрийн Үг ба Сүнсээрээ орон нутгийн сүм чуулганууд болон урсгал чиглэлүүдийг өөр хоорондоо улам бүр эв нэгдэлтэй байхад удирдааарай. Таны Хайр ба Нигүүлсэл бүгдийг төгс холбох чадалтай тул Өөрийн хайрандаа биднийг сургаж байгаад баярлалаа. Итгэгч, ахлагч, пастор бүрт эв нэгдлийг эрхэмлэх ур чадвар, мэргэн ухааныг хайрлаач гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
hallelujah, Tnad bayrallaa burhan ezendee bas talarhaj bn aa.!
ta buhend mash ih bayarlalaa. tgd neg zuil todruulah gsn yum
. loln yanziin ursgaluud gej bna. tgd bi ug ne neg sumd yavdag .getel uur neg hun ireed naadah chine buruu ursgal bitgii yav manaid yav geed bhiin???. bas uur hun naad 2chine buruu ursgal naadhandaa yavj hereggui geed bhiin.geh meteer alind ch yavahaa meddegguie. manaih zuv manaih zuv gsn hernee busdiig buruu geed bhiin ???. yamar surgaaliig eruul geh ve? sain medehgui yum? yohuvagiin gerch, eej tsuglaan, ulamjlallt sum geh met. hrist itgel, geh met medehgui yum. neg sain yalgaaga ne gargaad tailbarlaad uguuch . yag alind ne yavbal zugeer be? nadad ug ne bibliig oilgoh ne chuhal yum shig sanagdah yum getel uur uur yanzaar tailbarlaad bhiin. bi odoo hrist itgeltei sumd yavj bgaa gehdee tsaashid yohuagiin gerch gedegt ne yavah bodoltoi bna. pastor bas tanai tsuglaanii hamt olond mash ih talarhaj bna. zav garval hariu bicheeerei.Esusiin nereer eruue.amen
Amidraliinhaa buhii l ued Ezenteigee hamt baihiig husch bna. Bayrlalaa, Munkhiin Ezen taniig iveeg!
sain baitgsgaana uu svnsnii ah dvv naraa…ta nariigaa bidnii bolon manai ger bvliinhenii tuluu vrgelj zalbirch bgaad Ezendee talarhaj bna bidend tevcheeriig uguuch gej bvh zvrheeree Ezneesee guij bna Amen..
Biblees ene tuuhiig yuruusuu unshaj baigaagui um bna.. ene tuuhees aguu itgeliig olj harlaa.. Peter shig iim ih itgel zorigtoi bolmoor bna.. Itgel bhad uuliig ch nuulgene gdeg zgr neg zuir tsetsen ug bish umaa… Bayarllaa pastoraa Tanii bichij bga Burhanii ugiig unshij bhiig hicheej bgaa..
hey Pastor,
Bugdeeree sain biz dee? bi eregtei duutei bolson, zalbirch ugsund bugded ni bayarlalaa…Ezen Burhan nadtai urgelj hamt baih uchiraas bi tuushtai buguud zorigtoi baina aa! Zalbirch baigaa shuu!
sain baina uu
odor but ug yawuuldagt bayrlalaa
Ariun Mor chuulganii zaluuchuudiin hesgiin toloo sanah uedee zalbirch ogch baigaarai
Sain baitsgaana u?Unuudrin surgaali yag tsag uyee olson surgaali boluu hemeen bodloo. Uchir ni unuudur hun bolgon, haashaa l harna, handana hun buhen amjiltand hureh gsen, az jargaliig ilerhiilsen tmerhu dur zurag haragddag. Delhii dayar tarsan uzel ch gsn Burhaniig bish uursduduu itgej ter gaihamshigtai amjilt buteeld hurehiig urialdag, Tm ch uchraas olon hun Burhaniig shutej, magtaj, itgej yvahin orond uuriguu Negdugeert tavij Burhaniig, Hoyort tavij eheldeg.
Burhan ezen bidniig buteej, bidnii nugliin tuluu amia zoriulsniig sanaj buh zuilsin umnu Ariun Burhaniig zalruulj yvah hrgtei yum shuu!
Burhan ta nariig iveeg. Amen
Hi yu nii omno God iin vgiig odor bolgon bidend bichij bidnii toloo dandaa zalbirch sanaa tavidag Tsogoo pastertaa talarhaad barahgvin ee Taniar damjuulan God iin ene hvv vgnvvd minii amidrald ih nolooldog shvv ta shvv bvgdeerei shvv vvvvv
Ecvc Xpuctiin haranhuig yalsan gaihashigt nereer svm chuulganaa Burhanii hairaar urgelj duuren, uuchlal niguulsel urgelj byalhadag, zalbirald tuushtai zogsdog, haramguigeer togtmol orgodog, sunsleg magtaal urgelj undardag nutgiin huchirheg svm boloh boltugai gej erooy, amen
Aguu Burhan Tanidaa talarhiya.udur bur tanii gaihamshigtai amid ugiig avch uramshij,zorigjin bas uhaaral avah ene bolomjiig bidend ugsund bayarlalaa.Tsogoo pastor aa tanid bayrlalaa.Tanii bidend ilgeej bgaa ene buhen uneheer itgegch bidend yamar ih hereg bolj tsangaag mini tailj bgaag heleed barshgui. Ta nariig mini Burhan iveeg!Amen
Humuus bid nar medej bna medej bna geel yavaad bdag medeed hiij bgaa um bhgui Burhan bided ahij sanuulj helj bgaad bayarlaj bnaa..
Amen.
Ta buhentei Hovd hotoos mendchilj bgaadaa bayrtai bna. tand mash ih bayrlallaa. Odor bur net oroh burdee tanaas uram zorgiin ug awch bgaa da guneee talarhaj bna. minii zurh setgel bolood suns mini ulam ih tejeegden ezenii ugeeer uramshigdan bosoj bna. Ezen tanii ger bul bolood ajil uilchleliig tani bylham iweeh boltugai. Taniig guneee hundetgesen ……………… Hovd “Shine-Gerel“ tsuglaan Okors
sain bnu
bayrlalaa ahaa. tani ug uneheer ibeeltei bdag shuu
odoo ch hurtel itgemjtei bgaad bayrlalaa. God taniig uneheer iveej erooh boltugai