- Есүс Христийн Хайр, Иохан 13:1-11
Итгэгч хүмүүс бид Есүсийн хайр, уучлалын талаар их ярьцгаадаг. Ихэвчлэн тэр агуу хайрыг хэрхэн хүртсэн, ямар их уучлагдсан талаар боддог. Харин Есүс гэмтэй биднийг загалмайн үхэл хүртэл хайрлахдаа бие махбод болон сэтгэлээрээ их зовлон туулсан, биднийг гэсэн Түүний ХАЙР их үнэ цэнэтэй олдсон гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Бидний мөхөс байдлаас болж аврал бид нарт үнэгүй өгөгдсөн ч, Есүс аварлын төлөөсийг ариун бие ба цусаараа төлсөн гэдгийг санаж байх ёстой.
Дээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав. Тэгээд энэхүү хайраа шавь нартаа зааж өгөхийн тулд тухайн үеийн хамгийн дорд, харь үндэстэн боол хүний хийдэг хөл угаах ажлыг Есүс хийж үзүүлжээ.
ЭЗЭН Есүс минь ээ, Таны хайр ямар их зориулалт, золиос шаардсныг олж харах сүнсний мэлмийг минь нээж өгч байгаад баярлалаа. Би Таныг анх хайрлаж байсан тэрхүү гал халуун хайраараа үргэлж хайрлаж явахыг хүсч байна. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл намайг Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас намайг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Амен.
- ЭЗЭНий хүсэл,төлөвлөгөө Үйлс 9:10-19
Хүний амьдралд бүх зүйл ямар нэгэн учир шалтгаантай, зорилготой тохиолддог гэдэгт би итгэдэг. Тэгээд Бурхан Өөрийг нь хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүний амьдралд бүх зүйлсийг эцэстээ сайн үр дүнтэй байхаар ажиллуулдаг гэсэн амлалт бий. Саулын амьдралд зориулсан онцгой төлөвлөгөө байсан учраас Бурхан түүнийг нэг хоромын дотор өөрчилсөн.
ЭЗЭН хэлэхдээ, учир нь Саул бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав бөгөөд Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ.
ЭЗЭН минь ээ, Таны нэрийг унагалгүй өндөрт өргөж явах хүчийг өгөөч. Үүний төлөө зовох шаардлага гарвал зовлон, зүдгүүрийг даах тэвчээрийг бас өгөөрэй. Хүнд хэцүү үе эсвэл амьдрал миний хүссэнээр болохгүй байгаа үед Таны төлөвлөгөө төгс бөгөөд сайн, Таны товлосон цагт биелэгдэнэ гэсэн итгэлээ сахиж, хамглаахад минь туслаарай. Амен.
- ЭЗЭНний хүч чадал, Үйлс 9:1-9
ЭЗЭНд үнэхээр боломжгүй зүйл гэж байхгүй. Түүний хүч Саулыг нэг хоромын дотор өөр хүн болгож, өөрчилсөн юм. Гэхдээ ЭЗЭН ЕсүсХрист итгэгч хүн бүрийн хуучин хүнийг тайлж, шинэ хүн болгохыг хүсдэг бөгөөд үүнийгээ ХАЙРААРАА зөөлхөн хийдэг байна. Итгэгч нар Бурханаас боломжгүй зүйлсийг яг одоо биелүүлж өгөхийг их гуйдаг боловч ихэвчлэн биелдэггүй. Учир нь Тэр эхлдээд гуйж байгаа хүний зүрх сэтгэл, амьдралыг өөрчлөхийг хүсдэг.
Эзэний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, Саул тэргүүн тахилч уруу очиж, тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд, Саул газар хөсөр унав. Тэгээд -Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, -Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр -Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.
Бурхан минь, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч. Та миний гэмт байдалд тэвчээртэй байж, миний сул дорой байдалд хүлээцтэй ханддагт их баярлалаа. ЭЗЭН Та миний амьдралыг Өөрийн хүссэн ёсоороо өөрчилж, Өөрийнхөө төгс төлөвлөгөөнийхөө дагуу удирдан дагуулаарай. Та бол миний амьдралын ЭЗЭН гэж би амаараа тунхаглаж, зүрхэндээ итгэж байна. ТА бол ЭЗЭН, цорын ганц амьд Бурхан мөн. Халелюя.
- ЭЗЭНий Үгс биелэгдэх тул, 1 Сам 3:1-18
Итгэгч нар гэмт харанхуй дэлхий дээр амьдарч байгаа нь үнэн. Амьдрал дээр муу зүйлс сайн хүмүүст ч тохиолддог. Хүмүүс өөрсдийн тарьсан зүйлсээ амьдралдаа хураадаг нь хууль. Тэгхээр итгэгч хүмүүс ч гэсэн гэм нүглийнхээ үр дагавраас зугатаах аргагүй. Энэ түүх бидэнд том сургамж болж байна.
ЭЗЭН Самуелд айлдахдаа -Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ. Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв. Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели -Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.
Ариун Сүнс минь ээ, надад бие махбод болон сэтгэл зүрх, сүнсээрээ ариун амьдрах хүч, зориг, тэвчээрийг өгөөч. Би Элигийн адил өөрийн гэр бүл, үр хүүхдүүд дээрээ гэм нүглийн шийтгэлийг авмааргүй байна. ЭЗЭН, ТА миний амьдралд байсан гэмийн хараалыг Есүсийн цусаар тасалсан шиг, миний гэм нүглийн уршгийг миний хүүхдүүдийн дээр бүү буулгаарай. Харин Өөрийн ивээл, нигүүслээ мянган үед минь байлгаарай. Амен.
- Бурхан намайг мэдсэн, Иер 1:1-10
Бурхан хүн нэг бүрийн зүрх сэтгэл, амьдралыг нэвт мэднэ. Тэр хүнийг эхийн хэвлийд бүрэлдүүлэхээсээ өмнө мэддэг ба Түүний бүхнийг мэддэг чанар дэлхийн суурийг тавигдхаас өмнө хүнийг хэн болохыг сайн мэдсэн гэж бичигдсэн байна. ЭЗЭН Иеремиад: -Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон” гэв.
Хуучин Гэрээнд Бурхан цөөн тооны хүмүүсийг сонгож, тэд нарт Өөрийн Үгээ шууд хэлж, хүсэл зорилгоо гүйцэлдүүлж байсан бол Есүс Христийн загалмай дээрх үхэл, дахин амилалтаас хойш итгэгч хүн бүрийг ариусгаж, эш үзүүлэгчээр томилсон. Шинэ Гэрээний эш үзүүлэгч нь Бурханы хүсэл, зорилгыг илэрхийлсэн бичигдсэн Үг болох Библийг амьдралаараа бусдад гэрчлэх үүрэгтэй.
ЭЗЭН минь ээ, Та намайг дуудаж, ариусгаад томилсонд баярлалаа. Таны надад өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэхийг хүсч байна. Та намайг итгэмжтэй гэж тооцож, энэхүү Үгийн үйлчлэлд томилсон тул Таны Үгийг бусдад дамжуулж, мөн амьдралаараа гэрчилж явахад минь туслаарай. Таны нэрээр дуудагдсан бүх хүмүүс Таныг гэрчилсэн “амьд үгс” байх болтугай гэж ерөөж байна.
- Би хэн юм бэ? Ег. 3:1-12
Бурхан ямар ч хүнийг ч, хэзээ ч ашиглах чадалтай. Тэрээр Үгийг нь дуулгавартай дагадаг, цэвэр зүрх, даруу сэтгэл, итгэл бөгөөд итгэмжтэй хүмүүсийг үргэлж хайж байдаг. Түүнд үйлчлэхийн тулд заавал Библийн мэдлэг боловсрол, хэргэм зэрэг, байр суурь шаардлагагүй. Бурхан үргэлж бидний байгаа газар, өдөр тутумын амьдралд бидэнтэй уулздаг. Бурхан Мосетэй ийнхүү уулзсан. Мосе ямар ч байр суургүй, өөрийн гэх юу ч үгүй, хадам аавынхаа малыг хариулаад л явж байсан.
ЭЗЭН -Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн…Тиймээс, одоо нааш ир. Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв. Гэвч Мосе Бурханд -Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ?
ЭЗЭН Өөрийн хүмүүсийг Өөртэй нь харилцаатай байхаас гадна үйлчлэхийг үргэлж хүсдэг. Тэр итгэгч хүн бүрт сүнслэг бэлгүүдийг өгч, үйлчлэлд дуудсаар байна. Харамсалтай нь, бид Түүнийг дуудахад дандаа л завгүй, мөнгөгүй, боломжгүй, байр суургүй, мэдлэггүй, хүсэлгүй байж, Би хэн юм бэ? гэж хариулдаг. Эсвэл Түүний төлөө зөвхөн агуу үйлс бүтээх гэсэн бяцхан амбицтай явдаг учраас жижиг сажиг үйлчлэлүүдийг голж, бага зүйлд итгэмжтэй байж, бэлтгэгдэх боломжоо алддаг. ЭЗЭН минь ээ, Таны надад өгсөн үйлчлэлд итгэмжтэй байж, цаашид хий гэсэн үйлчлэлийг дуулгавартай, хамгийн сайнаараа хийх хүсэл, зориг, тэвчээрийг өгөөрэй. Амен.
- Би алдагдсан байв, Лук 19:1-10
Дэлхий алдагдсан хүмүүсээр дүүрэн. Тэд өөрсдийгөө мэдэхгүй л явж байгаа. Хүн Христэд итгэснийхээ дараа алдагдсан байсан гэдгээ ухаарч эхэлдэг. Тиймд итгэгч нар бид эхлээд Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн гэдэг үгсийг өөрийнхөө амьдрал дээр чин сэтгэлээсээ гүн ухаарах хэрэгтэй байна.
Бүхий л утгаараа би үнэхээр алдагдсан хүн байжээ. Би олон хүмүүсийн адил жирийн амьдралаар явж байгаад энэ дэлхийг орхихдоо бүрмөсөн гээгдэх хувь тавилантай байв. Харин Есүс Христ намайг хайж олоод, аварсанд үнэхээр талархаж явдаг. Өдөр болгон талархдаг. Заримдаа миний сэтгэл их хөдөлж, баярын нулимс гардаг.
Бурхан Аав аа, амьдралд төөрч, хаягдсан намайг хайж, аварсанд баярлалаа. Та үнэхээр намайг хайрласан учраас цорын ганц Хүүгээ миний төлөө золиос болгосонд талархаж байна. Гэмт энэ дэлхийд намайг ганцаар байсан ч миний төлөө ирэх л байсан хайрыг тань магтая. Хэнийг нь ч мөхүүлэхийг хүсдэггүй хайранд тань суралцмаар байна.
- Мэргэн ухаан ба илчлэлийн сүнс, Эф 1:15-23
Итгэгч бид мэргэн ухаан ба илчлэлийн сүнс гэхээр хамгийн түрүүнд амьдралдаа болж байгаа эсвэл ирээдүйд болох үйл явдлууд, сүнслэг ертөнцөд болж байгаа нууцлаг зүйлсийг мэдэх ер бусын чадвар гэж боддог. Эсвэл бусад итгэгч нарын амьдралд байгаа нууц гэм, аюул эсвэл ирэх гэж байгаа ер бусын ивээлийг харах сүнсний мэлмий гэж ойлгодог.
Харин Паул энэ сүнс бид нарт Түүнийг дүүрнээр мэдүүлэхийн тулд өгөгдсөн гэсэн байна. Ийнхүү та нар дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг, мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай.
ЭЗЭН минь ээ, Таны надад өгсөн мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсээр би үхээд, дахин амилсан Есүс Христийг бүрэн таньж, амьдралынхаа дуудлага, надад бэлдсэн алдрын баялаг болон миний төлөө ажиллаж байдаг Таны хэмжээлшгүй хүч чадлыг амьдралдаа олж харахыг хүсч байна. Бурхан Аав минь ээ, надад мэргэн ухаан ба илчлэлийн сүнсээ дүүргэн бялхаагаач. Амен.
- Ертөнцийн Гэрэл, Иохан 8:12-20
Шашин хүнийг яллаж, шүүн буруутгадаг бол Есүс уучилж, өршөөдөг. Христитгэл бол шашин биш, мухар сүсэг ба олон янзын зан үйлийн тогтолцоо биш. Харин Амьд Бурхантай амьд харилцаатай байхыг эрхэмлэдэг. Завхайрч байгаад баригдсан эмэгтэй шашны хуулиар цаазлуулах ялтай байсан ч Есүс түүнийг уучилж, Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэсэн.
Есүс тэдэнд дахин -Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. Энэ нь итгэгч хүмүүсийн амьдрал гэмт харанхуй мухар сүсэг бүхий байдлаас амьд хайрын харилцаа бүхий гэрэл гэгээтэй амьдрал руу шилжинэ гэсэн үг. Есүст итгэсэн хүн урьдын гэмт амьдралаа орхиж, Библийн дагуу зөвт ариун болж, мөнх амьдрах болно. Энэ агуу ХАЙР намайг ариун амьдарч, амьдралаа Түүнд зориулахыг албаддаг.
ЭЗЭН минь ээ, миний бүх нүглийн минь шийтгэлийг загалмай дээр үүрч, намайг нэг мөр цагаатгасанд баярлалаа. Намайг буруутгаж, шийтгэлгүй хайрласан Таны ХАЙР ямар агуу, өргөн, уудам болохыг ухаарч байна. Мөнх хайраараа Та намайг үргэлж хайрлаж байдагт баярлалаа. Мөхөшгүй агуу нигүүслээ над дээр байлгадагт баярлалаа. Хайранд тань мөргөж, Хайрыг тань магтан дуулъя.
- Ерөөлийн үндэс, Мат 5:1-11
Итгэгч нар ерөөл гэхээр юуны түрүүнд эдгэрэл, чөлөөлөлт, амжилт, санхүүгийн ивээл гэх мэт зүйлсийг боддог. Харин Есүс энд огт өөр зүйлсийг хэлсэн байна. Гэхдээ хэрэв эдгээр ерөөлийг Есүстэй холбохгүй бол үнэн утгаа алдана. Сайн хүн болж буян бүтээ гэсэн шашин болно.
Есүс, Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! Хүмүүс эдгээр ерөөлүүдийг Есүс болон Бурханы хаачлалын дотор авч байвал жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Учир нь гадны хүмүүс эдгээрийг ерөөл гэж үздэггүй.
ЭЗЭН минь ээ, би сүнсэн дотроо ядуу байж, Таны хаанчлалыг хармаар байна. Би эдгээр ерөөлүүдийг жинхэнэ утгаар нь ойлгомоор байна. Миний ухаан эдгээр зүйлсийг хүлээн авч чадахгүй байна. Ерөөлийн үндэс болсон Есүс Та миний зүрхийг цэвэр ариун болгож, эдгээр жинхэнэ ерөөлүүдийг амсахад туслаарай. Амен.
- ЭЗЭН уруу эргэ, Исая 55:1-9
Өөрийгөө ЭЗЭН-ийг дагаж байгаа эсэхийг шалгах нэг арга бол мөнгөө юунд зарцуулж байгаагаа харах явдал юм. Бурхан Өөрийн хүмүүсээ Исаягаар дамжуулан зэмлэхдээ, Та нар яагаад талх биш юманд мөнгө зарцуулдаг вэ? Мөн та нар цатгахгүй юманд юунд хөлсөө зарцуулдаг вэ? Энд Бурхан намайг амьдралаа цэгцэлж, санхүүгийхээ талбар дээр хүртэл Түүн рүү ханд гэж сануулж байна.
Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна.
ЭЗЭН, миний бодол санаанууд үнэхээр төгс бус тул би Таныхыг хайж байна. Та миний амьдралд байгаа гэмт буруу арга, замуудыг илчлэн харуулж өгөөч. Та намайг өрөвдөж, миний үйлдсэн буруу зүйлсийг уучилж, надад Таны тэнгэрлиг бодол санаануудыг сонсоход чихийг минь нээж өгөөч гэж би Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.
- Бурханыг чин сэтгэлээсээ хай, Дуул 63:1-8
Эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүр Бурханыг өөр өөрийн арга замаар хайж эхэлдэг. Харамсалтай нь, Бурхан байдаггүй гэж үздэг хүмүүс бий. Гэхдээ бурхангүй үзэлтэй хүмүүс боловсрол, шинжлэх ухаан, үзэл суртал, гүн ухаан, нэр алдар, албан тушаал, хөрөнгө мөнгө, эд юмсыг бурхан мэт шүтэн биширдэг нь илт харагддаг.
Библи Бурханыг хайх нь мэргэн ухааны эхлэл гэж хэлсэн. Энд дуулалд, Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.
ЭЗЭН минь ээ, өдөр тутам эргэн тойрондоо Таны хийж байгаа зүйлсийг харах сүнсний мэлмийг минь нээж өгөөч. Би амьд байх хугацаандаа Таныг магтана. Учир нь Та миний тусламж байсаар ирсэн. Сэтгэл минь Танаас зуурдаг. Таны баруун мутар намайг түшдэг. Таны хайр энэрэл аминаас дээр учир уруул минь Таныг магтана.
- Загалмайгаа үүрэх нь, Мат 10:34-39
Хүн бүр өөрийн гэсэн асуудлуудтай. Бие болон сэтгэлээрээ зовлон амсаагүй хүн гэж байхгүй. Бурхан надад миний туулсан амьдралыг зөвшөөрсөн гэдэгт би итгэдэг. Миний амьдрал тийм амархан байгаагүй, одоо ч гэсэн амаргүй л байна. Гэхдээ эргээд харахад миний амьдрал Бурханы хайр, нигүүслээр дүүрэн байсан гэдгийг би харж байна.
Есүс Христ, Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш гэж хэлэхдээ Өөрт нь итгэдэг хүмүүсийг эхлээд Өөрийг нь хайрлаж, Түүнд итгэж, Түүнийг 100 хувь дага гэдгийг хэлсэн. Хүмүүс Есүсийн эдгээр үгсийг мушгин, Христитгэлийг буруутгадаг. Есүс энд хэн нэгэнийг хайрлаж болохгүй гээгүй, харин хүн эхлээд Бурханыг хайрлах ёстой гэдгийг онцолсон байна.
ЭЗЭН мниь ээ, би заримдаа Таныг эхнэр, хүүхдүүдээсээ илүү хайрлаж чадахгүй юм. Би үүнийг яаж хийхээ мэдэхгүй байна. Та миний хайртай хүмүүсийг надаас илүү хайрладаг, тэднийг надаас илүү хамгаалах чадалтай гэдгийг би мэддэг. Таны хайр надад бусдыг хайрлах хүчийг өгдөг тул эхлээд Таныг бүхий л зүрх, сэтгэл, оуюн ухаан болон хүч чадлаараа хайрлаж сурахад минь туслаарай. Амен.
- ЭЗЭН дотор сайрх, 2 Кор 11:1-30
Бид ихэвчлэн Есүс Христийн төлөө юу хийсэн, ямар их золиос гарган үйлчилсэн, эсвэл ямар муу хүн байж байгаад итгээд гэнэт ямар сайн хүн болсон, эсвэл бид юуны төлөө тууштай гуйж байгаад хүлээж авснаа гэрчлэн хуваалцдаг. Зарим нь далд даруухан байдлаар, зарим нь илэн далангүй өөрсдийгөө бяцхан рекламддаг. Энд Паул бас тийнхүү өөрийнхөө үйлсээр мунхаг байдлаар сайрхаж байна. Хэдий өөрсдөөрөө сайрхах дуртай мунхаг хүмүүст зориулан сайрхсан ч гэсэн, Хэрэв би сайрхах хэрэгтэй бол өөрийнхөө мөхөс байдлаар сайрхах болно гэжээ.
Есүс Христийн төлөө эдэлсэн зовлонгоороо сайрхаж байгаа нь намайг үнэхээр ичгүүртэй байдалд оруулж байна. Надад Есүст итгэдэг итгэлийнхээ төлөө бие махбодоороо эдэлсэн зовлон гээд хэлчих юм үнэхээр алга даа. Бурханы дотор өөрсдийн сул дорой, мөхөс байдлаараа сайрхдаг үнэхээр цөөхөн. Харин Бурханы нэрийг барьж, өөрсдийгөө хэт дөвийлгөдөг хүмүүс их олон байдаг бөгөөд тэднийг хамгийн дорд болгоно гэж Есүс сургасан.
Би ЭЗЭНд үнэнч байж, Түүнд өөрийнхөө хир чадлаараа үйлчилж, итгэлээрээ ярьж, зааж, номлож ирсэн нь Бурханы хүч, Түүний Ариун Сүнсний тусламж байсан тул зөвхөн ЭЗЭН дотор сайрхах хэрэгтэй юм байна. “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсний дагуу сайрхаж сурцгаая. ЭЗЭН минь ээ, би өөрийнхөө мөхөс байдлыг Танд өргөж байна. ТА мөхөс намайг хүчтэй болгож Өөрийгөө алдаршуулаарай. Танд очих зохистой магтаалыг өөртөө шингээхгүй байхад минь туслаарай. Алдар, магтаал нь зөвхөн Танд байг. Амен.
- Худал, хуурмагаас болгоомжил, 2 Кор 11:1-15
Үнэний хажууд худал хуурмаг нь үргэлж байдаг. Үнэн, худлыг ялгах нь бидний үүрэг учраас би Библийг уншдаг. Яагаад гэвэл Библи хэдэн мянганы турш ҮНЭН гэдгээ баталсан цорын ганц эх сурвалж. Паул Сайн Мэдээ тунхаглаж, итгэгч нарыг Бурханы Амьд Үгсээр босгон байгуулж явсан. Гэтэл хүмүүсийн сонсох дуртай зүйлсийг уран цэцнээр ярьж, тэмдгүүдээр тэднийг урхидан, ҮНЭН-ээс төөрөгдүүлж байсан хуурамч элч нар ч бас зөндөө байсан тул Паул өөрийгөө хуурамч элч нараас ялгаж, ҮНЭН-ийг дахин дахин зааж байжээ.
Сатан өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг нь итгэгч нарыг ҮНЭН-с төөрөгдүүлэх зорилогтой аж. Тэрээр үүнийгээ сайн, муу хүмүүсээр дамжуулан хийлгэдэг. Ийм хүмүүс бол хуурамч элч нар, зальтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид гэж Паул хэлсэн байна. Харамсалтай нь, итгэгч нар ч гэсэн худал хуурмагт автагддаг байна. Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхаглаж байснаас өөр Есүсийг тунхаглахад, эсвэл та нарын хүлээн аваагүй өөр сүнсийг хүлээн авахад, эсвэл та нарын хүлээн зөвшөөрөөгүй өөр сайн мэдээг хүлээн авахад та нар дуртайяа тэвчдэг.
ЭЗЭН минь ээ, та намайг Христ уруу хандсан цэвэр, энгийн санаа бодолтой байлгаж өгөөрэй. Миний дотор ҮНЭН ба сүнснүүдийг ялгах бэлгийг хөгжүүлж өгөөч. Хожмын үеийн олон худал сургаал зааж байгаа хуурамч элч, эш үзүүлэгч нараас итгэлээ хамгаалахад туслаарай. Ариун Сүнс ээ, Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор байнга өсөж, бусдыг ҮНЭН дотор дагуулахад минь намайг тослооч. Амен.
- Бурхан бол ГАНЦ, Исая 43
Хүмүүс ганц л Бурхан байгаа гэж зөв хэлдэг. Миний хувьд 26 нэр төрлийн бурхад шүтээж байхдаа ч гэсэн НЭГ л үнэн Бурхан байгаа даа, Түүнийг л олох юмсан гэсэн бодол үргэлж байсан. Харин Бурхан руу хүрэх зам олон, хүн болгон өөр өөрийнхөө замаар хүрч чадна гэж ярьцгаадаг. Харин Бурханд хүрэх цорын ганц зам бий гэж Есүс Христ хэлсэн юм.
Бурхан дахин дахин Өөрийгөө цорын ганц Бурхан гэдгийг бүдүүн хүзүүтэй Израилчуудад хэлсээр байсан. Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй. Гэсэн ч Израилчууд хүний бүтээсэн шүтээнүүдийг шүтсэн тул, Тийм учраас Би ариун газрын чинь тэргүүлэгчдийг бузарлаж, Иаковыг хараагдахаар, Израилийг дооглуулахаар өгнө .
Өнөөдөр ч гэсэн зарим итгэгч нар урьдын сүсэг бишрэл, шүтэж байсан бурхадаасаа салж чадахгүй, хаяа тэд нарыгаа санаад байдаг. Би Есүст итгэдэг гэж хэлдэг мөртлөө зурхай, зурлага харж, олон янзын мэргэ төлгөнд итгэж, юмыг яаж мэдэх вэ гээд ном судар уншуулдаг итгэгч нар бий. Би ч гэсэн ийм байсан. Харин ийм байдал бид нарын амьдрал дахь Бурханы хамгаалалт, хангалт, ивээл ерөөлүүдийг үгүйсгэх учраас итгэгч нар аа, Бурхан ЭЗЭНнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлацгаая!
- Бурхан бол миний хоргодох газар, Дуул 57
Есүсийн адил Түүнийг дагаж байгаа хүмүүсийн амьдралд сайн, муу зүйлс тохиолддог. Сонирхолтой нь, 21-р зууны нийгэмд Христчин гэхээр хүмүүс их дургүй, хүмүүсийг шашин шүтлэгээр нь гадуурхсан тохиолдолд ихэвчлэн Христэд итгэгч нар өртсөн байх жишээтэй. Монгол улс хүний бишрэн шүтэх эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан орон, гэхдээ итгэгч нарыг ялгаварлан гадуурхсан үг хэл яриа цөөнгүй гардаг.
Энэ үед бидний хоргодох газар бол Бурхан гэдгийг энэ дуулал сануулж байна. Намайг өршөөгөөч, Бурхан, намайг өршөөгөөч. Учир нь миний сэтгэл Таны дотор хоргоддог. Таны жигүүрийн сүүдэрт би сүйрлийг өнгөртөл хоргодно. Бурханы хүүхдүүд энэ дэлхийд ганцаардах, гадуурхагдах, аюултай нөхцөл байдалд орох тохиолдолд Хамгийн дээд Бурхандаа хандвал аврал, тусламж ирнэ.
Аюул, зовлон дунд энэ хүн Зүрх минь бат байна, Өө, Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би магтан дуулна хэмээн дуулж байгаа нь надад урмыг өгч байна. Би ийм итгэлтэй болохыг хүсч байна. Санхүүгийн гачигдал, өвчин эмгэг, хагацал, гай гамшгийн алинд нь ч Та миний зүрхийг айдсаас хамгаалж, амар тайван ба магтан дуугаар бялхааж өгөөрэй. Амен.
- Есүсийг дагах нь, Мат 2:13-18
Би ч гэсэн олон хүмүүсийн адил Есүсийг дагах нь ямар ашиг тустай вэ гэж асууж байсан. Миний хувьд цуглааны хамт олны дулаан найрсаг уур амьсгал, дуунуудынх нь үг ая, инээд, баяр хөөртэй чөлөөт байдал, мөн Есүсийн үйлдсэн гайхамшигт эдгээлт, чөлөөлөлтүүд, Түүний болзолгүй хайр, өршөөл, бас тоо тойшгүй сайхан амлалтууд намайг их татсан байх л даа. Харин би Есүсийн туулж эдэлсэн зовлонгийн талаар бараг сонсоогүй, Түүний загалмай дээрх үхэл гарцаагүй шаардлагатай байсан гэдгийг зөвхөн мэдээлэл төдий сонсоод л өнгөрсөн.
Гэтэл Есүсийг эхийн хэвлийд байхад нь Түүний амийг хөнөөх гэж байсан тухай бичигдсэн байна. Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж-Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ. Иосеф босоод шөнөөр Хүүг эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө. Есүсийн амьдрал миний төсөөлж байснаар тийм сайхан байгаагүй. Түүнд орон гэр, байр суурь, хувийн эд хөрөнгө гэж байгаагүй. Түүний амь нас хэд хэдэн удаа үхлийн аюултай тулгарч байсан. Тэр өлсөж, цангаж, ядарч туйлдтлаа ажиллаж амьдралаа залгуулж, сүүчийн гурван жилд бусдын хайр, тусламжаар амьдарч байгаад хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн хэрцгийд тооцогдох эрүү шүүлт бүхий загалмай үхлээр үхсэн.
Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь итгэгч нарт соёрхогджээ гэж бичигдсэн нь үнэхээр үнэн. Христитгэл надад энэ дэлхий дээр диваажингийн амьдрал амлаагүй гэдэг нь бас үнэн. Харин би хүнд хэцүү үедээ ЭЗЭНдээ гомдоллохгүй, жаргалтай сайхан үедээ ЭЗЭНээ мартахгүй, ямар ч нөхцөл байдалд ЭЗЭНдээ талархаж, Түүнд үйлчилсээр байх хүчийг Түүнээс гуйн залбирч байна. Энэ орчлонд жаргал, зовлон ээжилдэг тул надад хайраа харуулсан Есүстэй хамт би энэ амьдралыг туулна.
-
Би Бурханы хүүхэд, Иохан 1:10-18
Бүх хүмүүс энэ дэлхийд төрөхдөө гэмтэй төрсөн гэжБибли заадаг. Би хувьдаа итгэгч, магтан дуулаач Давидын хэлсэн, Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд нүглийн дунд эх минь намайг олж тээсэн гэдэг үгсийг зүрх сэтгэлээсээ ойлгодог. Би гэм нүглийн дунд олдсон тул төрөлхийн гэмтэй гэдгээ хэнээр ч хэлүүлтгүй сайн мэддэг.
Харин гэмтэй чигээрээ амьдрах шаардлагагүй болсондоо Есүст үнэхээр их талархаж явдаг. Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.
Би итгэгч гэр бүлд төрсөн эсвэл багаасаа сүм цуглаанд явснаар биш, өөрийнхөө хүсэл, зориг, оюун ухаанаар биш, хэн нэгэний ухуулга ятгалгаар биш, зөвхөн Бурханы хүслээр, Түүний Үг ба Ариун Сүнсний тусламжтайгаар Есүс Христэд итгэсэн. Христ Есүс дотор байгаа Цогт-Эрдэнэд ямар ч ял байхгүй, амен.
- Бор хоол, Евр 5:10-14
Хүүхэд байнга сүүгээр хоололоод байвал бие нь өсө, хөгжихгүй гэдгийг бид сайн мэддэг. Оюун санааны буюу сүнсний амьдралд энэ зарчим адилхан үйлчилдэг. Бид Христэд итгэсний дараа эхдлээд сүүгээр хооллодог, тэгээд бидний итгэл өсөхийн хирээр бид бор хоолонд бага багаар орж эхэлнэ. Библид, Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг гэсэн байна.
Оюун санааны өсөлт хүн бүрт харилцан адилгүй, зарим нь харьцангүй удаан, зарим хүмүүс ихэвчлэн туулж өнгөрүүлсэн амьдрал, хувь хүний төлөвшилтээс хамааран хурдан явагддаг байдаг тал бий. Итгээд олон жил болсон, Библи болон Христитгэлийн талаар их мэдлэгтэй, сүм цуглаанд үйлчилдэг байсан гэх атлаа амьдрал нь бараг өөрчлөгдөөгүй хүмүүс ч бас байдаг.
Ямар ч атугай Бурханы Үг бид нарыг сүнсээр өсөж, төлөвшин амьдралдаа өөрчлөлт, сайн үр жимсүүдийг гаргахыг заадаг. Итгэгч нарын сүнсний төлөвшилтийг хэр их мэддэг, хэр их сайн ярьдгаар нь бус, тэр ч бүү хэл хэр их үйлчилсэн, сайн үйлс хийснээр нь дүгнэхгүй, харин үр жимсээр нь таньж мэднэ гэж Есүс сануулсан. ЭЗЭН минь, намайг өөрчлөөч! Миний амьдралд үр жимсийг ургуулаач! Намайг төлөвшсөн хүн болгооч!
- ЭЗЭНд таалагдах гуйлт, Хаадын дээд 3:1-9
Хэрэв Бурхан надад -Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун гэж асуувал би хамгийн түрүүнд хэрэгцээтэй зүйлсээ хэлэх байсан болов уу, эсвэл хэрэв миний үндсэн хэрэгцээнүүд хангагдсан бол хүсэл мөрөөдөл болсон эд зүйлсийг Түүнээс гуйх байсан байх аа. Харин Соломон хаан, Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч гэжээ.
Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж ЭЗЭНд хайртай байсан бөгөөд Бурхан ЭЗЭНдээ тахилыг харамгүйгээр өргөдөг байжээ. Тэр Бурханд болон Түүний ард түмэнд сайн үйлчлэхийн тулд мэргэн ухаан гуйсан байна. Энэ гуйлт Бурханы мэлмийд таашаагдсан тул Бурхан түүнд буруутгалгүйгээр, хамжээлшгүй ихээр мэргэн ухааныг хайрласныг түүх гэрчилсэн.
Хэн ч гэсэн зөвхөн өөрийнхөө төлөө бус харин Бурхан болон Түүний хүмүүст үйлчлэх сэдэлтэйгээр мэргэн ухааныг гуйвал заавал авна. Тэгээд Бурханаас ирсэн бэлгүүдээр Түүнд итгэмжтэй үйлчилж байхад миний хэрэгцээнүүд болон миний зүрх сэтгэлийн хүслүүд мөн биедэгдэх юм байна. Есүс энэ зарчмыг бас заасан, Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
- Бурханы төлөвлөгөөнүүд, Иер 29:11-14
Хэрэв миний өнгөрсөн, одоо ба ирээдүйи амьдрал Бурханы гарт байсан, байгаа болон мөнхөд байх юм бол миний амьдралд Түүний төлөвлөгөөнүүд биелэгдэх нь гарцаагүй. Миний Бурхан Аав надад хамгийн сайныг бэлдсэн гэж би итгэлээрээ хүлээн авч байна. Түүний надад бэлдсэн сайн сайхныг хэрхэн амьдралд амсах вэ?
Библи: Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно. Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Би Та нарт олдоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Бурханы төлөвлөгөөнүүдийг амьдралдаа харах цорын ганц арга зам бол Түүнтэй амьд харилцаатай байх явдал вм. Би Түүний нэрийг дуудаж, Түүнд хандан залбиран Түүнийг эрэлхийлэхэд Тэр надад олдоно гэсэн байна. Би өдөр болгон хийж байгаа энэхүү Амьд Үгсийн цагаар Түүнтэй харилцаж байна. Би бага багаар Түүнийг таньж мэдэх тусам улам итгэл, найдварыг олж, миний амьдралд сайн сайхан зүйлс ар араасаа ундарч байна. Ха-ле-лю-яа.
- Бурхан тэмдэг үзүүлэх албагүй, Мат 16:1-4
Ирээдүйд юу болохыг мэдэх гэсэн хүсэл, сонирхол бол хүний төрөлхийн зан чанар. Тийм учраас бид энд тэнд явахдаа наян аргаар мэргэлүүлж, ихэвчлэн мухар сүсгээр өнгөрснөө тайлбарлаж, ирээдүйгээ зөгнөн, таамаглах гэж оролддог. Энэ зан итгэгч болсон ч гэсэн бид нараас амархан салдаггүй. Би итгэснийхээ дараа жил нь Шинийн нэгэнд мөр гаргаж байснаа санаж байна. Мөргөж сүсэглэж байсан 26 нэр төрлийн хиймэл шүтээнүүдээсээ тийм ч амархан салж чадаагүй. Одоо ч гэсэн томоохон шийдвэр гаргах эсвэл арга мухардсан үедээ би Бурханаас тэмдэг үзүүлэх, гайхамшиштай зүйлийг хийхийг гуйдаг.
Харин Библид, Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв. Есүс тэдэнд хариуд нь -Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна. Цэлмэг болох нь” гэдэг. Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу? Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.
Бурханаас гайхамшиг үйлдэхийг шаардах нь Түүнд итгэхгүй байгаагийн илрэл гэж би одоо ойлгодог. Хүмүүс Есүст итгэхгүй байсан болохоор л Түүнээс тэмдэг харуул гэж Түүнийг сорьж байсан. Ингэх нь Түүний Хайр ба Нигүүлсэл миний амьдралд хамгийн сайныг үргэлж хүсч байдаг гэдэгт би эргэлзэж байна гэсэн үг. Нөгөө талаар би өөрийнхөө хүслийг Бурханд тулган шаардаж байж ч болох юм. Өнөөдөр 17 жилийн дараа харахад Бурхан миний бодож санаж байсан зүйлсээс хавьгүй илүү зүйлсийг хийдэг гэдгийг хараад Түүнийг сорих хандлагаар тэмдэг үзүүлэхийг гуйхаас эмээдэг болсон. Тэгээд ч Бурхан Өөрийгөө шинж тэмдгээр батлах шаардлагагүй. Тэр бол Амьд Бурхан. Миний өнгөрсөн, одоо ба ирээдүйн амьдрал Түүний гарт байсан, байгаа, мөнхөд байх болно. Амен.
- Надад Гайхамшигт Зөвлөгч бий, Исая 9:1-7
Исая ёстой мөрөөдлийн гэмээр амьдралыг 1-5 ишлэлүүдэд: Зовлонтой байсан газар нутагт дахин харанхуй болохгүй, Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ гэх мэтээр дүрсэлсэн байна. Тэгээд энэ бүхэн хэзээ биелхийг 6-р ишлэлд эш үзүүлэн хэлэхдээ, Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө гэжээ. Тэр хүү нь Есүс Христ мөн.
Заримдаа надад ийм сайхан амьдралыг энэ насандаа үзэж амжихгүй мэт санагддаг. Гэр бүл, үр хүүхдүүд, ажил үйлчлэл, бас мөнгө төгрөгөө тооцоолж амьдралдаа хүргэх гэсээр байтал энэ дэлхийгээс явах цаг болох нь. Ийм сайхан амьдрал Бурханы мөнхийн улсад хүлээж байгаа гэж сөхөрсөн үедээ өөрийгөө тайвшруулах юм. Гэтэл Есүс, Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм гэж хэлсэн байдаг.
Тэгхээр би энэхүү бялхсан амьдралыг одоо амсахын тулд өдөр бүр Есүстэй хамт амьдарч сурах хэрэгтэй байна. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна гэжЕсүс сургасан. Тэр миний Гайхамшигт Зөвлөгч. Би бүх амьдралынхаа турш Есүст итгэж, Түүнтэй хамт үүрд мөнх амьдрах хувь тавилантай.
- Надад мэргэн ухаан хэрэгтэй байна, Иаков 1:2-8
Өнгөрсөн 2009 оноо дүгнээд сууж байхад олон зүйл дээр алдсан, буруу шийдвэр гаргасан, хийж амжаагүй эсвэл боломжоо алдсан зүйлс зөндөө байв. Гэхдээ ололт амжилт бас байжээ. Сургуулийн жилээ амжилттай дүүргэсэн, үйлчлэлдээ итгэмжтэй байсан, өөрийгөө илүү таньж мэдсэн гэх мэт. Тэгээд 2010 онд юу хийх зүйлсээ харахад миний хүч, чадвар, нөөц бололцоо хүрэхгүй мэт санагдаж байв. Надад Бурханы мэргэн ухаан хэрэгтэй байна.
Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг гэсэн Бурханы амлалт надад шинэ итгэл найдварыг өгч байна. Бурхан хүнийг бий болгосон цагаас хойш Өөрт нь итгэдэг бүх хүмүүст энэхүү амлалтаа биелүүлсээр ирсэн шүү дээ.
Би Түүний хүчээр 2010 оны турш ЭЗЭНтэй хамт алхах болно. Би өнгөрснөөсөө суралцаж, ирээдүй рүү тэмүүлэхдээ өдөр бүр Бурханы мэргэн ухаанаар зөв сонголт хийхийн төлөө залбирч байна. Намайг гуйсан учраас Бурхан надад мэргэн ухааныг өгнө. Би эргэлзэхгүй байна. Шинэ ондоо гэр бүлтэйгээ цаг гаргаж, эхнэр хүүхдүүдээ хайрлахад суралцана. Сургуулаа амжилттай дүүргэнэ. ЭЗЭНний сүмд бүтэн цагаар үйлчлэх төлөвлөгөөг Түүнээс авна. ЭЗЭНий амьд үгсээр амьдарна. Амен.
- Давтагдашгүй гайхамшиг, Мат 1:18-25
Насанд хүрээгүй охин нь эмчийн үзлэгт ороод “жирэмсэнэ байна” гэсэн гэнэтийн мэдээнд цочирдсон ээж, Тийм байх ёсгүй дээ, миний охин чинь эрэгтэй хүнтэй ойртох нь бүү хэл, үерхэж ч үзээгүй, үнсэлцэж ч чадахгүй шүү дээ гэж халаглав. Охин ч ээжийгээ бүрэн “тийм шүү” гэж дахин дахин батлаж байв. Хэлэх үггүй болсон эмч, гайхширан алмайрч тасалгааныхаа цонхон дээр очоод, тэнгэр өөд ширтсээр хэдэн хором өнгөрөв. Ээж, охин хоёр тэвчээр алдаад зэрэг зэрэг “Яасан бэ, эмч ээ? Зүгээр үү?” гэхэд, эмч: “Ийм онцгой тохиолдолд тэнгэрт шинэ од бий болдог гэсэн, тэр одыг харах гэсэн юм” гэжээ.
Хүн төрөлхтний түүхэнд үнэхээрганцхан тохиолдсон энэхүү гайхамшиг ийнхүү бичигдэн үлджээ. “Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал “Бидэнтэй хамт буй Бурхан”) гэж нэрлэнэ” гэсэн юм. Иосеф нойрноосоо сэрж, Эзэний тэнгэр элчийн тушааснаар Мариаг эхнэрээ болгоод, Хүүг төрүүлтэл түүнийг онгон хэвээр нь байлгасаар байв. Иосеф Түүнийг Есүс гэж нэрлэв.
hi Ih EZen taniig unheer iveeh boltugai
Tanias uneheer ih uram abch baigaa shuu
udur bur nad ruu Ezenii amid ugiig yabuulj buid talarhaj bainaa
Ezen iveeg.
xamtdaa
Bidnii Ezen tanii hiij bui uilseer tani aldarshih boltugai
ta nad ruu bas uuniigee ywuuulj boloh u? bi egchiinheesee orj harsiima ih taalagdlaa! ih uram.g awlaa bayrlalaa
ok
bayrlalaa pastor aa…
Eremia29:11
…Bayarlalaa…
Bayrlalaa. olon olon mongolchuudiig suns dotor bosgoh ajildaa Burhan taniig iluu iheer ashiglah boltugai. God bless you.
Bayrlalaa, Burhan taniar olon amiig avrah boltugai.
hi, bi deerh humuustei sanal neg baina aa. Burkhnii ug maileer udur bolgon irj baigaa n mash ih uram zorig, erch huchiig avch baina aa. tand uneheer bayarlalaa. Burkhan tsaashid taniar damjuulan bur ihiig hiilgeh boltugai. Ameen
Бурханы хайр энэрэл өршөөл нигүүлсэл биднийг хамгийн сайнаар удирдах болтугай
Bayarlalaa, pastoraa odor bur hamt yavj bgaa shuu burhanii ugeer!
Bayrlalaa….Burhan taniig iveeg….
Bayarllaa Pastoraa… goe bna… goe boginhon ch yum
um bodhoor goe sedvuud bna…
thank you
sain uu pastor aa
Bidnii Ezen taniig uneheer iveeh boltugai
bayarlalaa…
goe yumaa Ih ezen bugdiig ni iveeg!
bayarlalaa..
Byarlalaa. Burhan ta buhniig iweeg.
Tiime hudal huurmag aa yalgah yum san daaa
Thanks, pastoraa! Sanal neg bainaa!!!
bayarlalaa
Sain u pastor aa
Taniar damjin irj bui EZenii amid buguud huch chadaltai ugend talarhaj bainaa.
Ezen taniig buh talbart ni uneheer iruuh boltugai.
thank’s
Ezen taniig unheer iveeh boltugai Tanai ger buleer ur ydamaar chin damjuulan delhiin ontsog bylan burt aldirshih boltygai
Tanias uneheer ih uram abch baigaa shuu
udur bur nad ruu Ezenii amid ugiig yabuulj buid talarhaj bainaa
Ezen iveeg
Za bayarlalaa pastoraa. Tanii hiij bga uilchleliig Ezen iveeh boltugai
баярлалаа. энэ өдөр Бурхантай хамт бүх зүйлийг хамгийн сайнаараа хийцгээе.
Bi SABS-iig 2005 ondtugssun Gabileg bna. Tanii surgaaluudiig avch baimaar bna.
Ezen taniig iveeg.
Bayarllaa Pastoraa… Burhan goe uguumur uma te?
Bayarlalaa,Tanii ene uilchleliin tuluu tand mash ih bayarlaa.
bayrlalaa. Burhanaas ugugduj bgaa uneheer chuhal ug bailaa. Burhan taniig iweeg.
odor bur bi Ezen todor bj Tantai hamt ezenii gaihamshig ajiliig delhiin ontsog byland hurz uilchileh bolno Pastor aa
Bie sain bodooroi amjilt huse
bayarlalaa pastoraa
Thank’s. Have a nice day.
Bayarlalaa, patoraa! Yag minii oirdoo bodoj yavsan asuultiin hariu! he he! thank u again! Tiimee, ter namaig uuchilsan.
Esusiin ursgasan tsusnii une tseniig ulam ih oilgohiig husej bn. Bayarlalaa
Zarimiig n sain oilgohgui yumaa Pastoraa.. gehdee goe bnaa…
Burhanii amid ugiig udur bur huleej avch bgaaa blhoor bayrtai bna. Tgeed olon hun huleej avad amidraldaa heregjiilj bval bur l shan ban hehhe. Tanid shagnal ni munhiin uls bgaa shvv partor aaa!!!!!
bayarlalaa….
Busdad tyslan .Burhand uilzleh uedee bid hamgiin sain baidag
Burhan tanig anhaardag –Ta bysdig anhaarj uilzilj bgaad bayrlaa Pastor aa amjilt huse
oohh yostoi AMEN!! heniig musuulehiig husdeggui hairand tani suraltsmaar bnaa….. Goe shuu Pastoraa!!!
God bless you.
bayrlalaa, bi itgeed neleen uadj bgaach barag 6 jil, minii bodloor odoo boltol Burhanii hair iveel, mun Burhanii ug mun uu esvel satanii ug uu? gedgiig medhgui l yavna, haaya zalbirahad yamarch utgagui yum shig sanagdana, nadad dahin itgel heregtei bna, Gehdee bi Esusiig Avragch, Burhaniig tsor gants gedgegt bugded ni itgedeg, gehdee l nadad yamar negen zuils dutagdaad bna,, yaaajj Burhantai amid hariltsaa togtoohuu,? Burhand uilchilmeer bna, nadad tus bolooch
Burhan taniig iveeg ,Amen
Burhan ta bugdiig iweeg. huduu oron nutagt tsas ihtei bgaa bolohoor malchin ardad mini uneheer hetsuu bn. tiim bolohoor ene tal deer sanaa niileed zalbirlaa urgie.
Bayarlalaa pastoraa………..
Vrgelj ezen bidentei hamt! Heniig ch gej yalgalgvigeer hairlaj baigaa gedegd itgeltei baina.
thnx pastoroo!
hi tand ene odriin mend hvrgei bi shine itgegch bna ezend itgej ehleed udaagvi bga yaj zalbirhaach medehgvi bsn hvmvvsiin zalbirch bgaag haraad ooriinhooroo l zalbirdag bolsn bi cheh ulsad ajilj amidradag hvvgee nuhuruu avah geed chadahgvi 2 jil bolj bna ter 2 iinhoo toloo zalbiruulmaar bna bi bainga zalbirch bga tand sain saihniig hvsei
Chinii zalbirliin hyseltiin daguu bi zalbirna, mun busad itgegch nar ch gesen zalbirna gedegt itgeltei bna. Burhan iveeg.
Chehed bgaa amidaagiinhaa tuluu zuuchlan zalbiraliig hiine..
Sain bainu? Ezeni hairar mendchiley.Tanias irj bga Burhani ug bolgoniig unshaad uram zorig ih avdag shuu. Mash ih bayarlalaa.Burhan iveeh boltugai.Esusiin nereer erooj baina.
шинэ өдрийн мэнд. энэ өдөр итгэгч хүн бүрээр дамжуулан Бурханы алдар гэрэлтэх болтугай.
хамтдаа санал нэгдэн залбирах нэг чухал сэдэв байна. нийгмийн хямралаас болоод олон хүн стресст орж өөрийгөө тайвшуурлах арга замаа ямар нэг зүйлээс эрж хайж байгаа. Тийм болохоор библийн дагуу үнэний тухай зөвлөгөө өгдөг, христчин хүмүүс төдийгүй итгэгч биш хүмүүст ч хандсан сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төвүүд хэрэгтэй байна гэж бодож байна. Хэрэв та бүхэн үүнтэй санал нэг байвал хамтдаа залбираарай. Бурхан таныг ивээг.
Thank you. God bless.
.bayarlalaa
Udur bur Ezenii Ugnees khuvaaltsaj baigaad bayarlalaa. Nadad neg khuselt baina. Edgeer Ugnuudiig amidrald herhen heregjuulekh tal deer jishee bicheech please. Jishee: Zagalmaigaa uur gej baina. Ene Ug amidral deer yaj buukh ve? geh met.
minii huvid hyn yamar ch baisan, amidraliin tursh Ezeniig bolon hymyysiig hairlaj yavahiig zagalmgaig yyreh gej oilogj baigaagaa bichsen. Minii “jishee” bol heregjyylelt, syylchiin zalbirliin hesegt bagtaj baigaa. Ene devotional-g bogino bailgah gesendee tuhain udriin Bibliin hesgees uur deeree tusgaj, uuriinhuu amidrald Burhan u gej helj baigaag huvaaltsaj baigaa um. Minii hysel bol itgegch hymyys tuhain hesgiig unshaad hyn byr uurinhuu amidrald tusgan zalbiraasai gesen example um.
thnx pastoroo
taniig tsag zavaa gargan byrhanii vgiig bidend damjyyldagt bayrlaj talarhdag shvv !
thnx pastoroo
taniig tsag zavaa gargan udur bvr ezenii vgiig bidend damjyyldagt mash ih bayrlaj baina
Udurt ugugduj bgaa burhanii ugiig unshinguutaa zalbirdag. Ene ih iveel ta bidniig urgelj huchih boltugai…
Sain uu pastoraa. Mash ih bayrlaj bga shuu. Amid ugiig tuhain odor n unshij amjahgui bga ch gesen hotruu orj ireh bolgondoo huulj avaad unshij bga ih uram avch bas surj bna .Ezen Ooriinhoo helhiig husej bui buhnii toloo taniig ashiglah yrih boltugai.
Thank you, I will add them. God Bless you, my sister!
..bayarlalaa
Bayarlalaa mash goy tailbaruud bna. Harin Biblin nomin nervvdee zow bichij bolhuu? Jishee n “Исаиа”
Tanig Ezen iweeg