Би жирийн нэгэн Монгол хүн. Орос хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд, Ардын Армид 2 жил цэргийн алба хаагаад иртэл Монгол хүн шашин шүтэх эрх чөлөөтэй болчихсон байсан тул Монголчуудын 230 жилийн турш шүтэж ирсэн уламжлалт шарын шашиндаа гүн орсон юм. Ганцхан жилийн дотор 26 нэр төрлийн хиймэл шүтээнүүдийг шүтэж, олон тооны маань мэгзэм цээжилж, өдөрт долоон удаа дуржигнатал уншчихдаг болчихсон байв.
Гэтэл англи хэл сурах зорилготой байсан нэгэн найзынхаа урилгаар Мөнхийн Гэрэл гэдэг цуглаанд 1992 оны 9 сарын 20-нд очив. Хуучнаар Идэр Техникчдийн ордны үүдэнд найзыгаа хүлээж байтал дуу хөгжим хангинаад эхлэнгүүт сониуч зандаа хөтлөгдөн дээш гартал Мөөжиг гэдэг залуу зургаан хуруутай гараа сунгаад, намайг дүүрэн хүнтэй танхим руу хөтлөөд оруулчихаж билээ.
Тэр өдөр Хуан гэдэг хүн сургаал зааж, Ким гэдэг өөр нэгэн солонгос хүн түүнийг ярьсныг орчуулж байсан боловч мунхаг миний бие нэг ч ойлгоогүй юм. Харин цуглааны дараа Бадамдорж гэдэг залуу анх удаа ирсэн хүмүүсийг нэг дор суулгаад, “Хувиараа эрхлэх аж ахуй эзэнтэй байдгийн адил орчлон ертөнц бүтээгч ЭЗЭНтэй”хэмээн Есүс Христийн сайн мэдээ ярьж эхлэнгүүт миний зүрх догдолж эхлэн, хэн нэгэн миний чихэнд “энэ бол чиний хайгаад байсан үнэн мөн” гэж шивнээд байсан юм даа. Тэр өдөр Есүсийг Аврагч ЭЗЭНээ болгох залбирлыг чин сэтгэлээсээ хэлж билээ.
Тэр үеээс хойш Эрдэнэт, Дархан болон бусад хот тосгодоор Есүс кино гаргаж, ёстой тааралдсан хүн болгонд Есүсийн тухай ярьж, шинээр итгэж байгаа хүмүүүст цээжилсэн хэдэн ишлэлүүдээ хэлж, асуусан болгонд нь мэдэмхийрэн хариулдаг болчихсон байв. Удалгүй Туул голд усан баталгаа хийлгэсний дараахан, 1993 оны намар Daniel Lam гэдэг хүний байгуулсан Библийн сургуулд оров. 1995 онд хөрш айлынхаа дүү охиныг “миний дүү” гэсээр байгаад, Бурхан болон цугласан олны өмнө үхэл салгатал хайрлана хэмээн ам танагарга өргөн байж, эхнэрээ болгож аваад, хамт УБ-ын Библийн сургуулд сурч 1997 онд төгссөн юм.
1996 оны 2 сард УБ-н Баптист сүмийн туслах пастораар, 6 сараас нь тус сүмийн пастораар томилогдож, 18 сарын дотор 100 гаруй хүнээс 30-40 хүнтэй болтол нь удирдсан хүн дээ. 1997-99 оны хооронд Монголын Эвангелийн Эвслийг үүсгэн байгуулцах гэж эцэс төгсгөлгүй хуралдаж байсан даа. Юу ярьцгаадаг байсан юм бол доо? Бүү мэд. Дараа нь МЭЭ-ийн ерөнхийлгөгч гэсэн хэрээсээ хэтэрсэн албыг нэг жил чүү ай гэж хашив. Харин 2001-04 оны хоорнд Аазийн Үүд гэсэн пасторуудын сургалтанд сурсан нь миний амьдралд их тустай сургалт байсан юм.
1997 оны намар юм даг, Баптист сүмийн гишүүдийн ээлжит бус хуралдаанд пасторын сонгуулд санал дутагдсны улмаас өрсөлдөгчдөө ялагдан, ажлаасаа халагдаж байв. 1998 он гаргаад ЭЗЭНий Алдар гэсэн цуглаан эхлүүлээд, гадгаадын хүнтэй хамтарч, Говийн бүсэд 3 сүм тарьж үзэв. Удалгүй тэр хүнээсээ бас салах болов. Тэгээд хэн ч биш болоод 2002 оны Христмас баярын үеээр Амьд Үг цуглаанд жирийн гишүүн болж, арын суудалд суудаг болсон юм. Тун удалгүй хэдхэн сарын дотор Амьд Үг сүмийн ахлах пасторын дагалдагч болж, 2006 оны 8 сар хүртэл пасторын багт үйлчилж байгаад АНУ-д Теологийн чиглэлээр суралцхаар эхнэр, гурван хүүхдийн хамт мордсон юм.
2010 оны 9 сарын байдлаар эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдрч, MDiv гэдэг хөтөлбрийн сүүлийн хичээлээ аваад, төгсөх гэж шамдан суралцаж байна. 2006 оны 9 сараас одоог хүртэл Лос Анжелес хотын Монгол Христийн Сүмийн пастораар үйлчилж яваа Хрисийн дагалдагч хүн дээ. Энэ блог дээр тавигдаж байгаа чимээгүй цаг, хичээл сургаал, үзэл бодол миний хувийн итгэл үнэмшил бөгөөд аливаа сүм, урсгал чиглэлийг төлөөлөхгүй болохыг анхаарна уу. Хэрэв энэхүү блог танд ямар нэгэн байдлаар сүнсний хоол өгч, тус нэмэр болж байгаа бол миний гэр бүл болон энэ үйлчлэлийн төлөө залбирч байхыг танаас хүсье. Бурхан таныг ивээг!
Дүү минь чамд Эзэний нигүүсэл дүүрэн оршиг
Их Эзэний мэндэлсэний баярын мэндийг хүргэе
HE HE HE ESTOI INEEDTEI MAYGAAR BICHJEE
TSOGOO !ACHMAA ! AMJILT HRISTIIN HAANCHLALIIN TOLOO URAGSHAA!!!
Tanii gerchleliig unshad setgel ih hodolloo. ih hoorhon sanadlaa, unshaad bn chini yg odoo manai nohor bid 2 Eznii idebhitei huuhduud boloh gej budilj ybaag mani harulchih shig sanagdlaa. Eznii toloo ih l zuil hiih yumsan gej moroodoj huch hurehgui bolhor zarimda jahan unaltand orchison shig l… hehe
Gebch Ezen bidniig medej hairlaj bgt bi ih talrahdag. Ter taniigch bas hairlaj bgad talarhay…
Tsogoo pastor tand amjilt husie. Ezen ger buliig tani ulam iluuger eroog….
bid zalbirnaa….
Бурхан таныг гайхалтайгаар Өөрийн үнэн зөв рүү хөтлөн дагуулжээ.. Та нарынхаа төлөө залбирдаг шүү
thank you Jesus. mash ih talarhaj b.n God bless you all.
сайн байна уу таны бичсэн сэтгэгдэлийг санаандгүй олж уншлаа
Миний бие ч гэсэн энэ дэлхийн ертөнөцийг бүтээсэн Эзэн Бурхан байдаг Түүнийг дагаж амьдарах нь бидний зорилго гэж итгэдэг нэгэн байна.
жич: Би тантай илүү дотон танилцаж болох уу асуух зүйл маш их байна. ялангуяа Баптист сүмийн ахлагч постор байсан гэдэг чинь үнэхээр сонирхол татаж байна. надад хариу бичнэ гэж би найдаж байна.
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Надтай Facebook-р анд болоод Message бичвэл илүү дотно харилцаж болно. Энэ блог бол нийтийн гэхүүдээ.
ezen aldarshig . 3r emnelegin buudalin ard avraliin zar sum der 12″22nd 3n tsagas christmas iinn bayr boloh tul ta buhen 88058383 dugaarluu zalgana uu !!!!! buh itgegchid ooriin nz nohdiinn hamt irehig husie !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Hi. Haggai g togsson Tsogoo mon uu. Uulzaagui olon jil bolson bolhoor anduursan bj magadgui ee.
Tiim. Bi Haggai-g MGL-d 95, Singaad 98 onii 11 sard duurgesen.
bi tanai tsuglaand yawah gsin hna hend handhu
MAnaih Los Angeles hot, Mariposa/6th street. EZENii udur oroi 5:30.
minii dugar88713054