Христэд итгэгч хүний амьдрал нэг талаараа итгэдэггүй хүмүүсийнхээс илүү тэмцэлтэй, сорилт шалгуур, уруу татлага ихтэй, дээрээс нь хавчлага зовлон зүдгүүр, бвчин эмгэг, гай гамшиг, мөн муу нэгэний дайралт, худал хуурмагийн мэхлэлт, хуурамч ах дүүс нар гээд зөндөө асуудал бий. Гэсэн ч энэ бүхнийг ялан дийлж, даван туулны шагнал нь мөнхийн амьдрал, амийн титэм бөгөөд энэ амьдралдаа эдлэх ивээл ерөөлүүд мөн.
Энд миний итгэлийн амьдрал урам зориг өгч байсан олон сайхан амлалтуудыг ямар ч тайлбаргүйгээр хуваалцая гэж бодлоо. Та нар ч гэсэн ЭЗЭН сануулбал Түүний амьд үгсээс бусад итгэгч ах дүүс нартайгаа хуваалцаж байгаарай.
Судрын талаар
- 2 Тим 3:16 Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. 17 Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.
- 2 Пр 1:20 Судрын нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. 21 Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.
- Үйлс 17:11 Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа.
ЭЗЭНээс эмээж амьдар
- Сур 9:10 ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн. Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн.
- Ном үгс 12:13 Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. 14 Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно.
- Дуул 34:9 Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн. Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.
Мөнх амьдрах тухай
- Иох 10:28 Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.
- Ром 6:23 Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.
- Илч 22:5 Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.
Эцэг, эхээ хүндэл
- Ег. гар 20:12 Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.
- Дэд хуул 5:16 ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.
- Сур 23:22 Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой.
Есүс бол Хаан
- 1 Тим 6:14 Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаа гаргалгүй, гэм зэмгүйгээр сахь. 15 Ерөөлт бөгөөд цорын ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн нь зохистой цагт үүнийг харуулна.
- Фил 2:10 Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, 11 мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.
Бузар мууг дийлэх
- 7 Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. 8 Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга.
- Эф 4:26 Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. 27 Диаволд байр бүү өг.
Эрх мэдлийн талаар
- Мат 28:18 Есүс ойртон ирээд, тэдэнд -Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.
- Ром 13:1 Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурханаар тогтоогдсон юм. 2 Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно.
- 1 Тим 2:2 Хаадын төлөө, дээгүүр тушаалтай бүх хүний төлөө залбир. Тэгвэл бид сүсэглэл ба хүндлэлтэйгээр амар тайван, төвшин амьдралаар амьдрах болно.
- Евр 13:17 Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.
Гэрчлэлийн талаар
- Мат 10:32 Тиймээс Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. 33 Харин Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.
- 1 Кор 15:19 Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно.
- Лук 9:23 Тэр тэдэнд бүгдэд нь хандаж -Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага. 24 Учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна. 25 Хэрэв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх билээ?
Үнэн
- Иох 14:6 Есүс -Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
- Евр 13:8 Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна. 9 Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад сэтгэл бүү татагд. Учир нь зүрх сэтгэл чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоол хүнсээр байгсад нь ямар ч ач тусыг олоогүй билээ.
- Мат 24:35 Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.
Мөнхийн Улсын амлалтууд
- Иох 10:28 Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.
- Ром 6:23 Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.
- Дан 12:2 Газрын шороонд булагдсан нойрсогчдоос олон нь сэрж, нэг хэсэг нь мөнх амь уруу, харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна.
- Илч 22:5 Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.
Тэсвэр тэвчээр
- Ном 7:8 Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж.Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу.
- Евр 10:36 Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.
- Иак 1:3 Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ. 4 Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна.
Уур хилэнгийн талаар:
- Сур 14:29 Уурлахдаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг.
- Иак 1:19 Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг. 20 Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм.
- Ном 7:9 Уур тэнэгийн цээжинд оршдог учраас Уурлах сэтгэлийг бүү урьтал болго.
- Эф 4:26 Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг.
Зөвт амьдрал
- Дуул 37:3 ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго. 4 ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.
- Эхл 12:3 3 ЭЗЭН Абрамд айлдсан нь – Чамайг ерөөгчдийг Би ерөөж, Чамайг хараагч нэгнийг Би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв.
- Евр13:5 Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан.
Сорилт бэрхшээлийн талаар
- 1 Кор 10:13 Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм.
- Иак 1:2 Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. 3 Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ. 4 Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна.
- Иох 14:1 Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ. 2 Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. 3 Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. 4Миний явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав.
- Илч 7:16 Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халах ч үгүй. 17 Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.
Бурханы ажил
- Эф 3:20 Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд
21 алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтугай. Амен. - Ром 8:28 Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ. 29 Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм.
- Евр 4:12 Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. 13 Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.
Шинэ бүтээл
- Иох 5:24 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив.
- 2 Кор 5:17 Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.
- Эф 4:24 зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс.
burhan aldarshih boltugai
Амен.
burhan mine tanii hiisen uurchlult buriin tuluu talarhya…
ЭЗЭН алдаршиг!
Tani hiij bgaa uilzleliig bidnii aguu Ezen 60, 90 , 100 erooh boltygai
Ezen eruuh boltygai.
shine buteel gdgee urgej sanaj burhantai hariltsaatai baigaarai. ter tsagt chi burhanii hucheer buhniig hiih bolno. burhan taniig iveeg
ezen aldarshig . 3r emnelegin buudalin ard avraliin zar sum der 12″22nd 3n tsagas christmas iinn bayr boloh tul ta buhen 88058383 dugaarluu zalgana uu !!!!! buh itgegchid ooriin nz nohdiinn hamt irehig husie !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ezen aldarshig . 3r emnelegin buudalin ard avraliin zar sum der 12″22nd 3n tsagas christmas iinn bayr boloh tul ta buhen 88058383 dugaarluu zalgana uu !!!!! buh itgegchid ooriin nz nohdiinn hamt irehig husie !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Bayarllaa,.. taniig Burkhan iweeg~