Үйлс 20:1 Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулаад, тэднийг сэнхрүүлэв. Тэгээд тэдэнтэй салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. 2 Тэр тэдгээр нутгуудаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд 3 гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв. 4 Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гайос, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав. 5 Гэвч тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа. 6 Бид Исгээгүй Талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв.7 Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн, тэдэнтэй ярилцан шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. 8 Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа. 9 Тэнд Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход тэр нас барсан байлаа. 10 Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд, -Бүү зов. Тэр амьд байна гэлээ. 11 Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа. 12 Нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.
Эфэст болсон үймээн намжсны дараа Паул дагалдагчдыг эрчимтэй урамшуулж, сургаж, ятгасаар байв. Иүдейчүүд түүний эсрэг хуйвалдаан зохиож байсныг хүртэл мэдээд Тройд ирж, тэндээ долоо хоносон байна. Харин эхний өдөр буюу Бүтэн сайн өдөр цуглаан хийж, тэр нь шөнө дунд хүртэл үргэлжилсан тул нэгэн залуу зүйрмэглэж байгаад хоёр давхраас унан нас барсан боловч ЭЗЭН Паулаар дамжуулан түүнийг амилуулсан байан. Юутух гэгч үнэхээр азтай залуу юм.
Амилалтаас илүү Паулын эрчимтэй үйлчлэл болон тухай үеийн итгэгч нарын амьдрал ямар эрсдэлтэй бөгөөд итгэлээр дүүрэн гал халуун байсныг олж харах нь зүйтэй. Тэдний Зоогийн ширээний ар дахь гэр бүлсэн байдал, амь нэгтэй байдал, мөн ЭЗЭНий Үгэнд цангамал байдлыг харж байна. Бурханы хүмүүс эв нэгдэлтэй байхад Тэр тэдний дунд гайхамшигт байдлаар ажилладаг гэдэгт итгэлтэй байна.
1. Юутух шиг үхээд, тур даруй аимлсан түүх та сонссон уу? 2. Бурхан яагаад түүнийг амилуулсан юм бол? 3. Бурхан яг одоо та нарын дунд юу хийж байна вэ?