Үйлс 20: 18 Тэднийг ирэхэд тэр -Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш миний ямар байсныг та нар мэднэ. 19 Би Эзэнд даруу зангаар болон нулимсан дунд, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон зовлон дунд үйлчилж байсан. 20 Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургаж, 21 Бурханы өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай иудейчүүд болон грекчүүдэд гэрчилсэн.
Паул хэрхэн хаагуур ямар зорилготой явдаг байсныг 20,21 ишлэлдүүдэд хэлсэн байна. Түүний нийтэд болон айлаас айлд сургаж байсан сургаалын гол нь Бурханы өмнө гэмших гэмшил, бидний ЭЗЭН Есүс Христэд итгэх итгэл байжээ. Энэ бүхний төлөө Паул хавчлага, зовлон, зүдгүүрийг тэсвэрлэдэг байв. Тэгхээр Үгийн үйчлэл хийж байгаа хүмүүсийн гол ярих зүйлс нь тодорхой байна.
Харамсалтай нь, олон итгэгч нар дээрх зүйлсийг дахин дахин сонссоор байгаад мэддэг болчихслн тул анхан шатны сүүн тэжээл гэж ойлгодог. Тиймд тэд шинэлэг сургаал хүсдэг талтай. Үнэндээ шинэ сургаал гэж байхгүй харин дамжуулж байгаа хэлбэр нь өөрчлөгдхөөс, Сайн Мэдээний агуулга хэзээ ч өөрчлөгдөх ёсгүй юм. Итгэгч хүн хичнээн жил ч болсон бай Бурханы өмнө гэмшсээр байж, бүх амьдралынхаа туршид Есүс Хрстэд Аврагч ба ЭЗЭН хэмээн итгэсээр байх ёстой.
- Таны хувьд сургаалын гол цөм нь юу байх ёстой гэж үздэг вэ?
- Христитгэл гэж хэнд, хэн гэж итгэхийг хэлэх вэ?
- Та хэр ойрхон Бурханы өмнө гэмшдэг вэ?-