Үйлс 20:22 Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсэнд захирагдан явж байхдаа ч намайг тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй. 23 Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. 24 Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн. 25 Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ. 26 Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруугүй гэдгийг би та нарт энэ өдөр гэрчлэх байна. 27 Учир нь би Бурханы бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь огт үгүй билээ.
Өөрийнх нь очих хот бүрд хүлээс болон зовлон хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс илчисээр байхад Паул тухайн Сүнсэнд дуулгавартай захирагдсаар Иерусалим руу яюж байв. Ийнхүү үг дуугүй дуулгавартай байх гол шалтгаан нь Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж, Түүний бүхэл төлөвлөгөөг мэдүүлэх гэсэн зорилго байжээ. Паулын амьдралын зорилго нь эд хөрөнгө, нэр алдар байсангүй. Харин тэр амьдралынхаа эцэс хүртэл Сайн мэдээг тунхаглах зорилгодоо үнэнч хэвээр байсан юм.
Бурхан нэг ч хүнийг мөнхийн тамд битгий унаасай, бүх хүн Түүний өмнө гэмшиж, мөнх амьтай болоосой гэж хүсдэг. Тийм ч учраас Өөрт нь итгэдэг хүн нэг бүрийг Сайн мэдээг дэлгэрүүлж, хүний төлөө гэсэн Түүний бүхэл төлөвлөгөөг мэдүүлээсэй гэж хүсдэгт би итгэдэг. ЭЗЭН танаас ийм зүйлийг хүсч байгаа гэдэгтэй та санал нийлэх үү? Таны амьдралын эрхэм зорилго юу вэ?