Үйлс 20:33 Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй. 34 Миний энэ гар миний өөрийн болон надтай хамт байсан хүмүүсийн хэрэгцээний төлөө үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. 35 Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв. 36 Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирав. 37 Тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа. 38 Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байв. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.
Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэж Паул зөвхөн мөнгөний талаар яриад зогсохгүй, мөн өөрийн туулж өнгөрүүлсэн Христитгэлт амьдралыг дүгнэж хэлж байна гэлтэй. Энэхүү зарчим хүний амьдралын санхүүгийн талбарт үйлчилхээс гадна гэр бүл, үр хүүхэд болон сүнс, сэтгэл, зан чанар гээд хүний амьдралын бүх талбарт адил нөлөөлдөг. Бидний ЭЗЭН Есүс энэ зарчмын дагуу амьдарсан бөгөөд энэ тухай нэг биш удаа зааж байсан нь Библид бичигдсэн байдаг.
Нөгөө талаас бидний төрөлхийн зан чанар болон энэ дэлхий эсрэг талыг нь заадаг бөгөөд “өгөхөөсөө авсан нь хождог хорвоо” мэтээр ухаж суртачилдаг. Энэ бол материаллаг үзэл. Хэрэв бидний итгэл үнэхээр мөнх амьдралд итгэдэг бол дээрх зарчим илүү утга учиртай санагдана. Үүнд итгэж амьдарвал бид энэ амьдралдаа ерөөгдөөд зогсохгүй, мөн мөнх амьдралдаа ч илүү ерөөгдөнө.
Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэж үнэн үү? Энэ зарчим таны амьдралд хэр бодитой үйлчилж байна вэ? Тодорхой жишээ татна уу?
sayhan ene hesgiig unshij bsan. Uneheer gaihamshigtai. Bayrlalaa pastor oo.